мэдээ
Өнгөрсөн долоо хоногт 32 хүүхдийг түр хамгаалах байранд хүргэжээ DNN.mn

Админ
2024 оны 1 сарын 22

20

Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд нэгдүгээр сарын 15-21-ний өдрийг хүртэлх хугацаанд 3,399 дуудлага иржээ. Эдгээрээс хамгийн их нь буюу 1,463 хүн мэдээлэл авахаар холбогдсон байна.
Харин зорилтот бус 1,183 дуудлага ирсэн бол хүүхдийн эрхийн зөрчил, хүүхэд хамгааллын 353 дуудлагаар 32 хүүхдийг түр хамгаалах байранд хүргэжээ.
Хамтарсан багт шилжүүлсэн нийт дуудлагын 221 нь Улаанбаатарт, 88 нь аймгуудын хэмжээнд байна.
Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төв нь хүүхдийн эрхийн зөрчлийн, хүүхдийн эсрэг хүчирхийллийн дуудлага мэдээллийг хүлээж авч анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгөх, холбон зуучлах үүрэг бүхий байгууллага. Дуудлага мэдээллийг бүртгэл үүсгэн холбогдох байгууллагад нь холбон зуучилдаг.
108 дугаарт 24 цагийн турш үнэ төлбөргүй холбогдох боломжтой бөгөөд хүн бүр хүүхдийн эрхийн зөрчлийг мэдээлэх үүрэгтэй билээ.
Тус төв өдөрт дунджаар 350-400 дуудлага хүлээн авдаг. Нэгэн зэрэг дөрвөн шугам дээр дуудлага авч, мессеж болон чатбот үйлчилгээг үзүүлдэг байна. Оройн 22:00 цагаас шөнийн 02:00 цагийн хооронд гэр бүл хүчирхийллийн дуудлага эрс нэмэгддэг бөгөөд өдөрт ирж буй дуудлагын 40-60 орчим хувь нь хүүхдийн эрх зөрчигдсөн дуудлага байдаг аж.
Улсын хэмжээнд 2020 оны байдлаар хүчирхийллийн хохирогчид үйлчилгээ үзүүлэх 16 түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний 18 төв үйл ажиллагаа явуулдаг байна.





Манай улсын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
FIBA Women’s Asia Cup 2025″ тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын эмэгтэй шигшээ баг “В” дивизионий т...
2 цагийн өмнө
Н.Тавинбэх: Галд өртсөн барилгыг энэ сарын 25-наас буулгаж, барилгын ажлыг эхлүүлнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3-ын нөхцөл байдалтай танилцаж байна. Энэ үеэр тус цахилгаан станцад Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогд...
2 цагийн өмнө
Баяр наадмын өдрүүдэд 14 иргэн гол, усанд амиа алджээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж...
2 цагийн өмнө
“Улаанбаатар Их дуулга”-д оролцох Бахрейны жүдочид ирлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд “AIC Steppe Arena”-д болно. Олон улсын жүд...
2 цагийн өмнө
Т.Цамбалхүндэв: Дуучин Н.Төмөрхуягт шоглуулснаа мэдэхгүй нутаг буцаж билээ
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………… Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүн...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд