Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Африк болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнүүд үргэлжилсээр DNN.mn

trend

Админ

img

2024 оны 1 сарын 29

img

160

news-img

Африк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Кот-д’Ивуар улсын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд үргэлжилж байгаа. Шилдэг 24 баг хэсгүүдэд хуваагдаж тоглосоор одоо хасагдах шатны 16 баг шалгарч доорхи байдлаар хоорондоо таарчээ. Үүнд :

Ангола-Намиби, Нигери-Камерун, Экваторын Гвиней-Гвиней, Египет-Конго, Кабо Верде-Мавритани, Сенегал-Кот-д`Ивуар, Мали-Буркина Фасо, Марокко-ӨАБНУ гэсэн багууд хослол бүрдүүлж буй. Африк тивийн хөлбөмбөг угийн л ойлгомжгүй, хөгжилтэй, таашгүй үйл явцаар баялаг байдаг уламжлалаа хадгалдаг жишээ энэ удаагийн тэмцээнд бас давтагдаж л байна. Жишээ нь Европын шилдэг багуудад тоглодог хөлбөмбөгчидтэй Алжир, Тунис, Гана мэтийн багууд хэсгийн тоглолтоосоо сугарч чадалгүй хасагдаж байхад Кабо Верде, Буркина Фасо мэтийн хаана байдгийг нь хэр баргийн хүн мэдэхээргүй улсын багууд цойлоод гараад ирчихсэн байх мэт.

Африк тивтэй зэрэгцээд манай Ази тивийнхэн ч гэлээ

аваргаа шалгаруулж байгаа. Мөн л хэсгийн тоглолтууд нь дуусаад хасагдах шат нь эхэлчихсэн багууд доорх байдлаар хэсгийн тоглолтын үр дүнгээсээ шалтгаалан хоорондоо таарчээ.

Австрали-Индонези, Таджикистан-Арабын Эмират, Ирак-Иордани, Катар-Палестин, Узбекистан-Таиланд, Саудын Араб-Өмнөд Солонгос, Бахрейн-Япон, Иран-Сири

Тэмцээн уг нь 2022 онд БНХАУ-д зохиогдох байсан авч ковидоос шалтгаалан цуцлагдаж өнөөг хүрсэн бөгөөд одоо Катарт, өнгөрсөн жилийн ДАШТ зохиогдсон цэнгэлдэх хүрээлэнгүүдэд явагдаж байгаа юм.

Африк тивийг бодвол энд харин ч шилдгүүд нь мултраагүй плей-оффт багтаж чадсан. Гэхдээ хэсгийн тоглолтдоо маруухан амжилт үзүүлсний уршгаар зарим хосууд нь хасагдах шатанд шууд л хоорондоо тоглоод эхлэхээр болчихоод байна.

Жишээ нь Саудын Араб-Өмнөд Солонгос гэх хослол яах аргагүй арай эрт таарсан чанга багуудын учраа гэж хэлж болно.

 

Д.БАТ-ЭРДЭНЭ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Автобусанд пиво уусан иргэн жолоочид хөөгдлөө гэж гомдол гаргажээ DNN.mn

Автобусанд пиво задалж уусан иргэн жолоочид хөөгдлөө гэж Нийтийн тээврийн бодлогын газарт гомдол гаргажээ. Тодруулбал, иргэн И нь Х:...

img

5 цагийн дараа

Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй ээлжит уулзалтаа хийв DNN.mn

Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга, гишүүд хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууды...

img

4 цагийн дараа

Гуравдугаар сарын 1-нээс шахмал түлшний үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсэхгүй DNN.mn

“Тавантолгой түлш” ХХК-иас мэдэгдэл гаргалаа. Тус мэдэгдэлд, Тавантолгой түлш компани үйлдвэрлэлийн 5 шугамаар хоногт 25...

img

4 цагийн дараа

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир: Булгандаа үйлдвэрлэл, ажлын байр бий болгох нь миний зорилго DNN.mn

 Булган аймгийн Засаг дарга Дагвадоржийн Пүрэв-Очирын ярилцлагыг хүргэж байна. -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Аймгийн Засаг даргаа...

img

3 цагийн дараа

Имфляцын түвшин 9.6 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өссөн байна DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны 1 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.6 хувь, өмнөх сараас 1.4 хувиар өссөн...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд