Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 12

Валютын ханш

value

мэдээ

Б.Рагчаа: Цахилгаан, дулааны үнийг нэмснээр ард иргэдийн амьдралыг улам доройтуулж байна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 12

img

41

news-img

МҮЭХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, дэд ерөнхийлөгч Б.Рагчаатай ярилцлаа.


-Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хөдөлмөр эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалахгүй байна гэсэн шүүмжлэл их гарч байна. Та бүхэн яг юу хийж байна вэ?

-МҮЭХ-ны ерөнхийлөгч УИХ-ын гишүүн болсноос хойш миний бие холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Бид энэ хугацаанд багагүй ажлууд хийлээ. Тухайлбал, 2025 оны улсын төсөвтэй холбогдуулж, гишүүдээрээ хэлэлцүүлэг хийж, улсын төсөвт хэд хэдэн саналууд өгсөн. Эхнийх нь, төрийн албан хаагчдын цалинг 20-иос доошгүй хувиар нэмэгдүүлэх байсан. Хоёрт, үнийн өсөлтийн эсрэг Засгийн газраас тодорхой бодлого барьж шийдэхгүй бол цахилгаан, дулааны үнийг нэмснээр ард иргэдийн амьдралыг улам доройтуулж байна гэж бас шаардлага өгсөн. Мөн төсвийг ил тод, ард иргэдэд ойлгомжтой болгооч ээ гэдэг асуудлыг тавьж, байр сууриа нэлээд илэрхийлсэн. УИХ төсөв хэлэлцэх явцад цалин хөлсийг 6 хувь нэмнэ гэж хэлэлцээд баталсан. Энэ бол бидний хүсэн хүлээсэн үр дүн биш, ямар нэгэн байдлаар төсөвтэй холбогдуулж асуудлуудыг шийд ээ гэдэг байдлаар хоёр, гурван удаа Засгийн газар, УИХ-д шаардлага өгсөн.

-Ямар хариу өгсөн бэ?

-УИХ-аас бидэнд тодорхой хариу ирүүлээгүй. Бидний хувьд хуулийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог яаралтай хуралдуулж, цаг үеийн тулгамдсан санал, шаардлагуудыг хэлэлцье гэсэн хүсэлтийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.ЭнхАмгаланд тавьсан.

Одоо бид энэ үндэсний хороог хуралдуулах зорилгоор тал бүрд ажлын хэсэг гараад ажиллаж байна. Энэ хурлыг гуравдугаар сарын 1-нээс өмнө хуралдуул гэдэг санал, шаардлагаа тавьсан.

Хэрвээ бидний саналыг хүлээж авахгүй, тус хороог хуралдуулахгүй байвал МҮЭХ хуулийн хүрээнд олгогдсон эрхийнхээ дагуу эцсийн арга хэлбэр рүүгээ орно. МҮЭХны тэргүүлэгч нар ийм шийдвэр гаргаад, энэ хүрээндээ ажиллаж байна.

-Цахилгааны үнийг 30 хувь нэмлээ гэсэн 3-4 дахин нэмэгдсэн нь тодорхой болсон. Иргэдийг бухимдуулж буй энэ асуудлаар холбогдох байгууллагуудад хандаж тайлбар мэдээлэл авав уу?

-Нийгэмд нэлээд бухимдал үүсгэж буй асуудал цахилгааны үнийн нэмэгдэл. Бид Засгийн газарт энэ шийдвэрээ эргэж хараач ээ гэж санал, шаардлагуудаа удаа дараа өгсөн. Хариу өгөхгүй байна. Эрчим хүчний салбарын ажилчдын эрх ашгийг хамгаалдаг Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний холбоо гэж бий. Энэ холбооноос МҮЭХ-д хүсэлт тавиад байгаа юм. Цахилгаан дулаан, эрчим хүчний үнийг тодорхой хэмжээнд нэмж байж тэнд байгаа ажилчдынхаа цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг шийддэг. Тийм байтал МҮЭХ шууд эсэргүүцдэг нь зөв үү, буруу юу гээд, үйлдвэрчин дотроо бас өөр өөр байр суурьтай байна. Зөв байж болох ч татвар төлж буй 2.5 иргэний амьдралд шууд нөлөөлөхүйц байна.

-Улаанбаатарт утаа бүр гамшиг болсон. Ирээдүйд эрүүл монгол хүн үлдэх үү ч гэж бодогдож байна. Энэ чиглэлээр юу хийж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар утааны эсрэг тэмцэнэ гээд маш том хөтөлбөр тавиад яваад байна. Ард иргэд утааг бууруулъя гээд цахилгаан халаалтаар асуудлаа шийдчихсэн байхад маш их дарамт ирж байна гэсэн санал, хүсэлтүүд МҮЭХ-нд олон ирж байна. Жишээлбэл, сард 500 мянган төгрөгийн цахилгааны төлбөр төлж байсан бол одоо 1.3-1.5 сая төгрөг төлж байгаа тухай асуудал маш их ирж байна. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн долоо хоногт бид Н.Учрал сайдтай уулзсан. Холбогдох саналуудаа бичгээр тавь гэсний дагуу бид бичээд бэлдээд сууж байна.

-Таны амьдралд үнийн өсөлт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Хувь хүний амьдралд огцом нөлөөлж байна. Ер нь жижиглэнгийн худалдааны үнэ огцом өссөн. Одоо цагаан сар болох гэж байна. “Хүчит шонхор” зах дээр махны үнэ нэг кг нь 22 мянга давсан байна. Ард иргэд, ялангуяа тэтгэврээрээ амьдардаг настай хүмүүс цагаан сараа яаж тэмдэглэх юм бол гэж бодогдож байлаа. Би залуу хүн. Эхнэртэйгээ хоёулаа ажилладаг ч зээлтэй, өрнөөс салахгүй байна шүү дээ. Өрнөөс өрний хооронд, хүүхдүүддээ илүүчлэх юу ч байхгүй байна. Манай байгууллага өнгөрсөн долоо хоногт гишүүн байгууллагуудынхаа дунд хэлэлцүүлэг хийсэн. Олон нийтэд хүргэе г ээд хэвлэлийнхнийг оролцууллаа.

-Бид хангалттай хэлэлцэж, ярьдаг. Ямар шийдэлд хүрэв гэж асуумаар байна. Ард иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байна вэ?

-Хуулийн хүрээнд бодит орлогыг нэмэгдүүлэх боломж байна гэж бид үзэж байна. Тэр нь татварын бодлого. УИХ дээр Х.Ганхуяг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа юм билээ. Татварын реформ хийе, татварын багц хуулийг шинэчилье гээд. Бид энэ хүрээнд МҮЭХ-нд хэлэлцүүлэг хийсэн, гишүүдээс нэлээд санал гарч байна. Бидний хувьд хүн амын орлогын албан татварын шаталсан хэлбэрийг арай уян хатан болгооч ээ гэдэг санал гаргаж байгаа юм. Одоогийн хуулиар 0-120 сая төгрөгийн орлоготой хүн 10 хувийн, 120-180 сая төгрөг бол 15 хувь гэсэн шатлалууд бий. Бид 0-60 сая төгрөгийн жилийн орлоготойгоос ядаж 5 хувийг аваач ээ. Тэгвэл хувь хүний бодит орлого 5 хувиар ч болов нэмэгдэнэ г эж үзэж байгаа юм. Төсөв хэлэлцэхэд бидний саналыг хүлээж аваагүй, инфляци 8.3 хувьтай гарсан. Инфляциа нөхөх хэмжээнд хүртэл цалингаа нэмэгдүүлж чадахгүй байгаа бол татварын бодлогоор ард иргэдийнхээ бодит орлогыг нэмэгдүүлээч ээ гэх мэтчилэн саналууд гаргаад, Татварын ерөнхий газар, Сангийн яаманд бид өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн.

-Иргэдээс ирж буй санал, хүсэлтэд ямар асуудлууд зонхилж байна вэ?

-Иргэд 2024 оны парламент бүрдэхэд маш өндөр хүлээлттэй байсан. 126 гишүүнтэй боллоо, олон намын, нийгмийн бүлгийн төлөөллүүд шийдвэр гаргах түвшинд очиж, бидний амьдралыг илүү сайжруулна гэж найдсан. 2025 оны төсөв илүү нааштайгаар шийдсэн парламент, засаг байх болов уу гэж бодож байтал харамсалтай нь бидний хүссэн, хүлээсэн хэмжээнд байсангүй. Засаг байгуулагдаад бараг найман сар болж байна. Ний нуугүй хэлэхэд, энэ хугацаанд ард иргэдийн амьдралд тулгамдаж буй асуудлуудыг бодитой шийдсэн алхам маш цөөн байна. Эсрэгээрээ татвар, хураамж нэмэх гээд иргэдийн амьдралыг улам бухимдуулсан шийдвэрүүд гаргасан гэж бид дүгнэсэн. Хэлэлцүүлгийн үеэр судалгаа хийж үзлээ л дээ. Монгол Улсын нэг иргэн хэчнээн төрлийн татвар, хураамж, шимтгэл төлж байна вэ гээд.

-Судалгааны үр дүнгээс сонирхуулахгүй юу?

-40 гаруй татвар, хураамж, шимтгэл төлж байна. Нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар, НӨАТ-аас эхлээд хадгаламжаасаа хүртэл татвар төлж байна. Дээр нь нийслэл Улаанбаатар хотод амьдаръя, хотын түгжрэлийн эсрэг гэсэн уриан дор хотод амьдарч буй хүмүүсийнхээ амьдралыг ний нуугүй хэлэхэд, бүр “улных” болтол татвар, хураамжаар дарамталж байна. Дээр нь стресс, утаа нэмж байна. Утаа, аюулгүй байдалтай холбоотой маш олон кейс бид харж байна. Энэ нь зөвхөн одоогийн удирдлагын алдаа биш ч гэсэн өнгөрсөн 20, 30 жилд төрийн бодлогоор ард иргэдийн амьдралыг, ялангуяа улаанбаатарчуудыг үнэхээр хүнд нөхцөлд ажиллуулж, амьдруулж байна. Үндсэн хуулиар олгосон иргэн хүний эрүүл аюулгүй орчинд амьдруулах эрх рүү төр засгийн бодлого шийдвэр чиглэсэнгүй, үр дүн авчирсангүй. Одоо орон нутгийнхнаас ч Улаанбаатар хотод орж ирэхэд татвар, хураамж авч байна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн. Үйлдвэрчний эв лэлийн гишүүд болон манай сонгуульт ажилтнууд нэлээд бухимдалтай байна. Үйлдвэрчний эвлэл рүү ирж буй янз бүрийн хэл ам нэлээд ширүүн болж байна. МҮЭХ-ны гишүүд болон гишүүн байгууллагууд “Та нар тэмцэхгүй бол болохоо байлаа шүү. Үнэхээр ард түмний амьдрал туйл даа хүрч байна шүү. Үйлдвэрчний эвлэл нийгмийн түншлэлийг хангадаг. Энэ том байгууллага, та нар төр засагт хандаж, ямар нэгэн гарц гаргалгаа гарга. Болохгүй бол тэмцэл рүүгээ ор” гэж удаа дараа шаардаж байна. МҮЭХ хүссэн хүсээгүй энэ рүү одоо орохоос өөр аргагүй байдалд хүрсэн. Бид ард түмэн, жирийн хөдөлмөрчдийнхөө төлөө дуугарахаас өөр аргагүй. Өөр сонголтгүй боллоо гэсэн үг.

Д.Эрдэнэтуяа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Баярбаатарыг шүүх хурал энэ сарын 19-нийг хүртэл хойшилжээ DNN.mn

Цахим орчинд “Бурханы хүү Баярбаатар” нэрээр танигдсан иргэн Б.Баярбаатарыг бусдыг цахим сүлжээнд гутаан доромжилсон хэр...

img

8 цагийн дараа

Допингийн шинжилгээнд хамруулсан 64 бөхийн нэрс DNN.mn

Монгол Улс нь олон улсын гэрээ, конвенц, тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг кодыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ, Дэлхийн допингийн эсрэг а...

img

7 цагийн дараа

“Монгол” нүүдэлчин өвлийн фестиваль болно DNN.mn

Монгол Улсад 2025 онд зохион байгуулагдах соёл, аялал жуулчлал, спорт, хурал, зөвлөгөөн, үзэсгэлэн арга хэмжээний нэгдсэн цаглаврын ...

img

7 цагийн дараа

Бог малын мялзан өвчний идэвхгүй тандалт хийлээ DNN.mn

Мал эмнэлгийн газрын даргын тушаалын хэрэгжилт, бог малын мялзан өвчин дамжин тархахаас урьдчилан сэргийлэх, халдварыг эрт илрүүлэх ...

img

6 цагийн дараа

Өчигдөр 101 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр нийт 1885 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд