мэдээ
Х.Нямбаатар: Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнг доороо автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөсөн DNN.mn

Админ
2024 оны 2 сарын 03

1413

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг буулгаж, чөлөөлсөн талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар иргэдээс санал авахад 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн. Үүнтэй холбоотойгоор чөлөөлсөн байршилд байгуулах ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Урт цагааны чөлөөлсөн талбай болон урд талын авто замын зорчих хэсгийг оруулаад 1 га орчим талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөсөн. Төлөвлөлтийг эхний байдлаар олон нийтэд танилцуулахад иргэдээс автомашины зогсоолын талаар ялгаатай санал, байр суурь илэрхийлж байна. Цэцэрлэгт хүрээлэнг доороо 196 автомашины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай байхаар төлөвлөж, зураг төсөл урьдчилсан байдлаар гарсан. Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн инженерүүд ирэх долоон хоногт тухайн орчмын иргэдийн автомашинаа гараашинд байрлуулдаг байдал, Урт цагаан орчмын болон Бага тойруу руу орж ирэх автомашины зорчих хөдөлгөөнийг тооцоолж шийдвэр гаргах юм. Түүнчлэн уг цэцэрлэгт хүрээлэнд Улаанбаатар хотын түүх, түүний талаар сэдэвчилсэн судалбар зургуудыг байрлуулахаар төлөвлөж байгаа.
2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг тохижуулан, явган хүний замуудыг стандартад нийцүүлэн засварлаж, ногоон байгууламжуудыг хийхээр төлөвлөж байна. Мөн дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Хүүхдийн паркийн тохижилтыг энэ онд дуусган, иргэдэд амарч зугаалах орчныг стандартын дагуу бүрдүүлнэ хэмээлээ.
Урт цагааны барилга нь 1958-1961 онд ашиглалтад орсон бөгөөд баригдсанаас хойш засвар, шинэчлэл хийгээгүйгээс нурах эрсдэлтэй болж, мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэдийг бэртэж гэмтэхээс сэргийлэн удаа дараа нэн даруй нураах шаардлагатай гэсэн дүгнэлтийг гаргасан юм.





Гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувиар өсчээ
Улаанбаатар хотод 2025 оны тавдугаар сарын 19-ний байдлаар гол нэрийн зарим барааны үнэ өмнөх сараас 0.8 хувь, өмнөх 7 хоногоос 0.04...
8 цагийн дараа
Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: -Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэх...
8 цагийн дараа
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина
Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. Сүүлийн зургаан жилийн хугацаанд Монголын улс төр тогтвортой б...
8 цагийн дараа
С.Молор-Эрдэнэ: Манайд ёс суртахууны суурь байхгүй учраас бид үргэлж бие биетэйгээ дайсагнадаг, нэгнээ хохироодог
Философич С.Молор-Эрдэнэтэй монголчуудын ёс суртахууны талаар ярилцлаа. -Монголчууд хөгжихгүй. Учир нь хөгжил дэвшлийг бий болгодог ...
8 цагийн дараа
З.Эрхбаяр: АН үндсэн язгуур эрх ашиг дээрээ нэгдэж, асуудлуудаа шийдэж чаддаг институтийн сонгодог жишээ байх ёстой
Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Эрхбаяртай ярилцлаа. -Олон ястны өлгий нутаг Ховд аймагт Ардчилсан намын “Эв нэгд...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



Josephshift
where to buy liquid cialis [url=https://tadalaccess.com/#]tadalafil ingredients[/url] tadalafil 5mg generic from us


Josephshift
tadalafil price insurance [url=https://tadalaccess.com/#]TadalAccess[/url] cialis tadalafil 20mg tablets


Josephshift
where to buy cialis over the counter [url=https://tadalaccess.com/#]TadalAccess[/url] take cialis the correct way



Josephshift
how long does tadalafil take to work [url=https://tadalaccess.com/#]TadalAccess[/url] cialis 5mg coupon