Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

З.Эрхбаяр: АН үндсэн язгуур эрх ашиг дээрээ нэгдэж, асуудлуудаа шийдэж чаддаг институтийн сонгодог жишээ байх ёстой

trend

ДОРЖСЭНГЭЭ ЭРДЭНЭТУЯА

img

2025 оны 5 сарын 21

img

26

news-img

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Эрхбаяртай ярилцлаа.


-Олон ястны өлгий нутаг Ховд аймагт Ардчилсан намын “Эв нэгдлээс институт” хэлэлцүүлэг болж байна. Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго юунд чиглэж байна вэ?

-Өнгөрсөн 2023 оноос ардчиллын өлгий Ховд нутагт ардчиллын цэнхэр туг хамгийн өндөрт мандсан. Монгол орны өнцөг булан бүрд ялалт байгуулсан сайхан амжилттай жилүүд байлаа. Ардчилсан намын тэргүүн зэрэгт байдаг, гол хүч болсон гишүүд дэмжигчдийнхээ хичээл зүтгэлээр амжилт олж, бид ялалт байгуулсныг хэлэхийг хүсч байна. Ардчилсан нам хөтөлбөрөө илүү боловсронгуй болгож, дотоод ардчиллаа илүү бэхжүүлж, намынхаа үзэл санааг сайжруулах хэрэгцээ шаардлагууд байна.

-Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэгт хэчнээн гишүүд дэмжигчид оролцож байна вэ?

-Өнөөдөр Улс төрийн намуудын тухай хууль шинэчлэгдсэнтэй холбогдуулан намынхаа Үндсэн дүрэм, хөтөлбөрийг шинэчлэх гэж байна. Энэ шинэчлэлтэй холбогдуулан Ховд аймгийн өнцөг булан бүрээс ардчиллын манлайлагчдыг төлөөлсөн 300 орчим төөлөлөл оролцож байна. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан намууд Үндсэн дүрэм, хөтөлбөрөө шинэчлэх шаардлагатай болсон. Монгол оронд ардчиллыг хамгаалж, хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх, үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх гээд олон эрхийн манаач нь болсон Ардчилсан нам орчин үеийн хэрэгцээ шаардлагадаа нийцүүлээд намын хөтөлбөр, дүрмээ шинэчлэх хэрэгцээ шаардлага байна гэж гэж үзэж байгаа юм. Дээр нь намынхаа гишүүдийг нээлттэй сонсож, ямар зүйл заалт оруулбал илүү хөрсөн дээрээ буусан сайн дүрэм болох вэ, цаашдаа яаж улс орны хүчирхэг институци болж, суурь нь тавигдах юм бэ гэдэг энэ удаагийн хэлэлцүүлгүүд өрнөж буйгаараа онцлог байна.

-Монгол Улсыг “ардчиллын баянбүрд” гэдэг ч иргэд сүүлийн жилүүдэд ардчиллын үнэлэмж буурч байна гэсэн шүүмжлэл хэлж байна. Монгол оронд ардчилал гажуудсан гэж та боддог уу?

-Монгол орон хэдийгээр ардчилсан улс гэж нэрлэгдэж байгаа боловч ардчиллыг гажуудуулж буй зүйлс их байна. Тиймээс Ардчилсан намд алдаа, оноогоо засаад, энэ бүхэнд манлайлал үзүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага бий.

Ардчилсан намын сүүлийн үеийн хурал, зөвлөгөөн хэн нэгний зохион байгуулалтад орж, эсвэл хэтэрхий дарга дагасан байдалтай болж ирсэн. Үндэсний бодлогын хорооны хурлууд С.Эрдэнэ даргын үед ч, дандаа хайрцагласан байдалтай болж ирсэн. Урьд нь нарийн зохион байгуулалттайгаар хэлэлцүүлгүүд болдог байсан.

-Ардчилсан намын зарим гишүүд дотоод үл ойлголцол, фракцуудын зодоон хүчтэй байгаа нь намын рейтингийг унагаж байна гэж үзэл бодлоо илэрхийллээ. Үнэхээр тийм байна уу?

-Ардчилсан намын дотор бүлэглэл, фракцууд хүчтэй байхаас илүүтэй олонх нь асуудлаа шийдэж чаддаг зэрэг олон асуудлыг хэлэлцэж шийдээд явдаг институтийн зохион байгуулалттай болох ёстой. Урьд нь хэлэлцүүлгүүд бодитой, амьд болдог байсан. Ардчилсан нам үндсэн язгуур эрх ашиг дээрээ

нэгдэж, олонх нь асуудлаа шийдэж чаддаг инситутийн сонгодог жишээ байх ёстой. Олон алдаа завхрал байна. Түүнийг бид халуун тогоон дотроо засаж залруулаад, ирээдүйн хөгжлийн төлөө илүү үр дүнтэй ажиллах л чухал юм.

-Ардчиллыг бэхжүүлэхийн тулд бодлогын түвшинд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж та бодож байна вэ?

-1989 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр ардчиллын анхны цуглаан хийж байсан болохоор Ховд аймгийг ардчиллын түүхэн өлгий нутаг гэж үздэг. Тийм учраас бид ардчиллыг илүү бэхжүүлэхийн тулд дээрээ дарга нарын түвшинд асуудлыг шийдэх биш, Ардчилсан намын үзэл баримтлал, үнэт зүйлийг тээж яваа гишүүдийнхээ үзэл бодлыг сонсох зайлшгүй шаардлага байгаа юм. Нэг үе Ардчилсан нам тамга тэмдэгний гэх мэт олон асуудлаас болоод анхан шатны гишүүдийнхээ бодол санааг дээд түвшиндээ сонсож, бодлого шийдвэртээ тусгах асуудлууд нэлээд алсарсан. Одоо харин намын дүрмийн шинэчлэлийн хүрээнд гишүүд рүүгээ илүү ойртсон, тэдний хүсч буй үнэт зүйлд нь илүү тулгуурласан бодлогын, үзэл санааны өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага байна гэж бодож байна.

-Ховд нутгийн залуус ардчиллыг дэмжиж байна уу. Залгамж халаагаа бэлтгэж байна уу?

-Ардчилсан нам залуучуудад ардчиллын үнэ цэнийг ойлгуулах, ардчиллын үйл хэрэгт залуучуудыг татан оролцуулах, ардчиллын үнэ цэнийг хамгаалах энэ бүх үйлсэд залуу үеэ бэлтгэх зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа юм. Ардчилсан намын дүрмийн шинэчлэлээр залуучуудыг ардчилал руу татаж оролцуулах олон үүд хаалгыг нээж өгч байгаад их баяртай байна.

Бидний алдаа бас бий. Тухайлбал, залуучууддаа боломж олгодоггүй, яг нэг хайрцаглагдсан хүрээнд асуудал шийдэгдэж явсаар ирсэн. Энэ нь залуу, шинэ үеэ бэлдэхэд тодорхой хэмжээний саад бэрхшээл болж байсан бол дүрмийн шинэчлэлээрээ энэ асуудлаа маш олон талаас нь ярилцаж, бас нээж өгч байгаад маш их баяртай байна.

-Ховд аймгийн иргэд Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байна уу?

-Хамтарсан Засгийн тухайд ард түмэн сонголтоо хийсэн.

Өнөөдөр том том мега төслүүд хэрэгжүүлэхийг зорьж байна. Гэвч Монгол оронд маш их хууль бус үйл ажиллагаа, тухайлбал, хулгай, авлига, хээл хахууль гээд болохгүй зүйл маш их байна. Энэ бүхнийг эхлээд бодлогын түвшинд шийдэх шаардлагатай гэж бодож байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

 

 

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

УНТЭ анх удаа амны хүрцээр бамбай булчирхайн зангилаа авах дурангийн мэс заслыг амжилттай хийлээ

УНТЭ-ийн М.Баярмагнай эмчээр ахлуулсан дотоод шүүрлийн мэс заслын баг TOETVA (Transoral Endoscopic Thyroidectomy Vestibular Approach...

img

8 цагийн дараа

“Бид эмэгтэйчүүд” чуулганаар орон нутгийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна

Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч болон 330 сум, 9 дүүргийн эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 8...

img

7 цагийн дараа

“Улаанбаатар Марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ

“Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтэд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт 23 мянга гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн байна. Г...

img

7 цагийн дараа

Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав

Ноолуур бэлтгэлийн явц, ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн г...

img

6 цагийн дараа

 Цаг явж эхлэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дахин сонгогдсоноосоо хойш гурав дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярив. Хоё...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд