мэдээ
“Улаанбаатар Марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ

Админ
2025 оны 5 сарын 21

1

“Улаанбаатар Марафон 2025” олон улсын гүйлтэд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нийт 23 мянга гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн байна. Гүйгчдийн тал хувь нь буюу 14 мянга нь эрүүл мэндийн гүйлтийн төрөл болох 5 км-т бүртгүүлжээ.
Хагас марафон буюу 21 км-ийн гүйлтэд 2100 гаруй хүн бүртгүүлсэн нь энэ төрөлд гүйх хүмүүс өнгөрсөн жилтэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо юм. Бүтэн марафон болох 42 км-ийн зайд 322 хүн гүйхээр бүртгүүлсэн бол 10 км-ийн зайд 2727 хүн бүртгүүлсэн.
Өнгөрсөн жил гэр бүлийн гүйлтэд нийт 1400 гаруй хүн бүртгүүлж байсан бол энэ жил 3500 гаруй хүн бүртгүүлсэн нь мөн л өмнөх оныхоос энэ төрөлд гүйгчдийн тоо хоёр дахин өссөн тоо юм. Тусгай олимпын төрөл 500 метр, 800 метрийн зайд 130 хүн бүртгүүлжээ.
“Улаанбаатар Марафон 2025”-д гүйхээр бүртгүүлсэн хүмүүст дараах цэгүүдэд энгэрийн дугаар олгож байна.
- Спортын төв ордон (1 давхарт) – /1,5км, 5км, 10км, 21км, 42км/
- Нийслэлийн Хангарди ордон (Хан-Уул дүүрэг) – /1,5км, 5км, 10км, 21км, 42км/
- Соёлын төв өргөө (захиргааны хаалга, тасалбар олгох хэсэг) – /1,5км, 5км/
- Нийслэлийн 9 дүүргийн Биеийн тамир спортын хороо – /1,5км, 5км/
- Энгэрийн дугаар олгох цэгүүдийн цагийн хуваарь:
- Хангарди ордон 8:00-19:00
- Спортын төв ордон 9:00-19:00
- Соёлын төв өргөө 11:00-19:00
“Улаанбаатар Марафон 2025” өдөрлөг энэ сарын 24-ний Бямба гарагт болно. Та бүхэн гэр бүл, найз нөхөд, хамт олноороо автомашингүй өдрийг эрүүл мэнддээ зориулж, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.





Авлига тэмцэх газар 164 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 50...
4 цагийн дараа
Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ
Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэ...
3 цагийн дараа
Сурагчдын зуны амралт зургадугаар сарын 9-нөөс эхэлнэ
Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг...
3 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалт...
2 цагийн дараа
Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд