Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав

trend

Админ

img

2025 оны 5 сарын 21

Ноолуур бэлтгэлийн явц, ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

Засгийн газрын 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 19 дүгээр хуралдааны тэмдэглэлээр зах зээл дэх ноолуурын үнийн бодит байдлыг харгалзан ноолуурын худалдан авалтыг дэмжиж, жилийн 12 хувийн хүүтэй, 500.0 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний энгийн вексель гаргахыг даалгасан. Энэ хүрээнд ноолуурын зах зээлийн өнөөгийн байдлын талаар үйлдвэрлэгчид, мэргэжлийн холбоо, холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулж, ноолуур бэлтгэлийн явц, бизнесийн орчин, түүхий эдийн худалдан авалт, дотоод гадаад зах зээлийн чиг хандлага, тулгамдаж байгаа асуудлыг хэлэлцжээ.

Үйлдвэрлэгчдээс баруун бүсийн ноолуурын эргэлтийн хөрөнгийн хэмжээ дутагдалтай талаар болон үнийг тогтворжуулах, малчдаас ноолуур худалдан авах, векселийг хэрхэн мөнгөжүүлэх, түүхий эдийг барьцаалах зэрэг асуудлыг хөндсөн байна.

Монгол Улс ноолуурын салбарт анх удаа түүхий эдийн 50 хувийг бэлтгэж эхэлсэн бөгөөд цаашид түүхий эдийг 100 хувь бэлтгэн авах, ноолуурын үнийг тогтвортой барих, үйлдвэрлэлийг тасралтгүй явуулж, үүсэх хүндрэлийг эрсдэл багатай даван туулах талаар ярилцаж, салбарын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэхэд талуудын хамтын ажиллагаа чухал байгааг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд онцоллоо.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.18) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад Улсын Их Хурл...

img

8 цагийн дараа

Өнөөдөр таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Улаанбаатар цахилгаан түгээх станц ТӨХК өнөөдөр /2025.12.18/-нд цахилгаан хязгаарлах байршлуудыг танилцууллаа. Засварын ажлын хүрээн...

img

7 цагийн дараа

Сэтгүүлчид халдаж, нулимж танхайрсан Ц.Оюунжаргалд шүүхээс торгуулийн ял оноолоо

Иргэн Ц.Оюунжаргал энэ сарын 10-нд төрийн ордонд болсон сонсголын үеэр ажлаа хийж явсан Зөв.мн сайтын сэтгүүлч Т.Отгонсувдын биед ха...

img

7 цагийн дараа

Украин энэ оны эцэст түүхэнд байгаагүй өндөр хэмжээний буюу 45 тэрбум ам.долларын цэргийн тусламж авах болжээ

Украины Батлан хамгаалахын сайд Денис Шмыгаль өнгөрсөн мягмар гарагт онлайн хэлбэрээр “Рамштайн”-ы хүрээнд болсон Украины холбоотнуу...

img

6 цагийн дараа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 24 тэрбум ам.доллар болжээ

Монгол Улс 2025 оны эхний 11 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24 тэрбум ам.доллар болжээ. Үүн...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд