мэдээ
Сангийн сайд мөнгөтэй ч “хорголоо тоолж” байна уу

Админ
2025 оны 12 сарын 18

Засаг төрөөс гарах мөнгө огт гарахаа болиод удаж байгаа. Засаг мөнгө үгүй болсон, цалин, тэтгэврээ л дөнгөж тавина, бусдыг нь чадахгүй гээд мөнгө нэхсэн болгоны амыг тагладаг. Тэгээд мөнгө цуглуулж байгаа нь энэ хэмээн өглөө ороогүй татвар нэхэж өгч чадаагүй нэгнийх нь дансыг хаачхаад даапаалан инээж суугаа. Ингээд хаячихлаар өгөхгүй хаачдаг юм гэж байгаа юм болов уу даа. Данс хаалттай, мөнгөн гүйлгээ хийгдэхгүй болчихоор ямар юмаараа татвараа төлөх билээ. Мөн хотын гудамжаар машинтай явахын эцэсгүй юм болж байна. “Торгочих юмсаан” гэсэн өлөн нүдтэй тээврийн цагдаа тас ширтээд тэр. Тэгээд бараг л бүхээгтэй чанга инээлээ гээд торгож байгаа. Харин бензинээс болоод хөл хоригдож дээ, тэгээгүй бол “хуугаараа” торгуулж балрах байв. Засгаас авах бүх л гэрээ хэлэлцээний мөнгө хоригдоод удлаа. Төрийн сан хаачихсан, мөнгө байхгүй л гэцгээсэн хүмүүс төрийн контор саваар дүүрсэн.Тэгтэл саяхан 12 дугаар сарын 24-нд төрийн сан хаана гэж байх юм. Нээлттэй л байсан юм биш үү. За энэ ч яах вэ дүүрч. Үүнээс илүү ноцтой юм болж байна. Засгийн газар 16 дэд сайд томилох юм болоод явчихав. Мөнгө үгүй засаг ингэх үү. Ингэхгүй, засагт мөнгө байна. Аль эсвэл ард түмэнд болохоор мөнгө байхгүй болдог, албан тушаалд болохоор мөнгө байгаа юм уу. Тэгэхлээр засгаас гарах мөнгийг хэн харамлаад байна вэ. Сангийн яам, сангийн сайд зөвшөөрөхгүй байна л гэцгээх аж. Энэ үнэн үү Сангийн сайд аа. Таныг нөгөө ард түмний дундах үлгэрт гардаг шиг хүндэрсэн хорголоо хүртэл тоолж өнөөдөр нэг илүү гарчихлаа, их идсэнээс тэр гэж голоо гонсойтол харамсаж суудаг, эргэн тойрны бүх хүнээс юм харамлаж байдаг өвгөн шиг болчихоод байгаа гэдэгт итгэхгүй байна. Он дуустал засагт үйлчилгээ үзүүлсэн аж ахуйн нэгж, засгаас авлагатай иргэд үйлчилгээний хөлсөө, өр зээлээ авмаар байна. Та нэг “гар тэнийгээч”.
Ө.Тулга
Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Энэ сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар...
8 цагийн дараа
Улсын хэмжээнд арваннэгдүгээр сард 473.733 зөрчил бүртгэгджээ
Улсын хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 473.733 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 5.6 хувиар буурсан бай...
7 цагийн дараа
Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн эрү...
7 цагийн дараа
Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэм...
7 цагийн дараа
Б.Лхагважав: Компаниудын дансыг хаах нь тухайн бизнес эрхлэгчийг “Сөнө, дампуур” гэсэнтэй агаар нэг байна
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Татварын ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


