Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 18

Валютын ханш

value

мэдээ

Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нар байгаа цаг үед гишүүд эргэлзээгээ тайлаад сонсгол хийчих хэрэгтэй

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 12 сарын 18

news-img

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржоос цаг үеийн асуудлаар тодрууллаа.


-Монголбанкны ерөнхийлөгчтэй хийх сонсгол явагдаж байна. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд орж ирж байгаа нэр дэвшигчийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Хуулиараа УИХ-ын дарга Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчийг УИХ-д санал болгодог. Энэхүү хуулийн хүрээнд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Монголбанкны ерөнхийлөгчтэй хийх сонсгол явагдаж байна. Энэ утгаараа УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгчийн албан тушаалд Санжаагийн Наранцогтыг нэр дэвшүүлсэн. Энэ хүн бол физик, математикийн сургуулийг төгссөн, сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн хамгийн хариуцлагатай гэж хэлж болох албан тушаалуудыг хашиж байжээ. Тэр дундаа “Эрдэнэс Монгол” хэмээх Монгол Улсад валютын орлогын 80 хувийг оруулж ирдэг энэ том айлыг удирдаж байсан байна. Ер нь бол Монголбанкны бодлого, үйл ажиллагааг зөв чиглүүлж явуулна гэдэг маш хариуцлагатай агаад эмзэг ажил. Энэ утгаараа удирдаж байгаа хүнээс маш нарийн зөв шийдвэр, тооцооллыг шаарддаг. Тиймээс нэр дэвшигчийн туршлагад нь итгэж байна.

-Монголбанкны ерөнхийлөгч хэрхэн ажиллаасай гэж харж байна. Мэдээж инфляци, бодлогын хүү гээд тогтвортой байлгах асуудал яригдах байх…?

-Монголбанкны явуулж ирсэн инфялцийн бодлогыг алдчихгүйхэн шиг үргэлжлүүлээд явна гэдэгт найдаж байна. Хамгийн чухал нь үеийн үед хийж чадахгүй байгаа бодлогын хүүг бууруулах асуудалд манлайлал үзүүлэн ажиллах байх гэж итгэж байна. Иргэдийн хувьд энэхүү зээлийн хүү ер нь буурч болдоггүй зээлийн хүү юу гэж бодож байгаа. Уг асуудалд санаачилгатай ажиллах шаардлагатай. Нөгөөтэйгүүр арилжааны банкуудын Монголбанкинд байрших мөнгө, хөрөнгийг хэрхэн яаж зохицуулах вэ. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд иргэн, аж ахуйн нэгжүүдэд төдийлөн зээл олгохгүй хаачихдаг атлаа Монголбанкинд их хэмжээний хөрөнгө төвлөрүүлсэн байдаг. Тэгэхээр Монголбанкны ерөнхийлөгчөөр очиж байгаа хүн уг асуудлуудад хэрхэн яаж ажиллахыг монголчууд анхааралтай харж байх болов уу.

-Монголбанкны гол үүрэг бол төгрөгийн ханшийг тогтвортой байлгах шүү дээ. Тэгэхээр энэхүү чиглэлд голчлон анхаарах ёстой гэж хэлж байна уу?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Өнөөдөр тулгарч байгаа хамгийн гол асуудал бол инфялцийг бууруулах явдал байгаа. Нөгөөтэйгүүр өдөр ирэх тусам сулраад байгаа төгрөгийн ханшийг тогтоон барих, цаашлаад нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй бий. Өөрөөр хэлбэл валютын ханшийг бууруулах, төгрөгийн ханшийг сайжруулах хэрэгцээ шаардлага асар их байгаа үед энэ хүн Монголбанкны ерөнхийлөгчөөр очиж байна гэж ойлгож байгаа.

-Гадны банкийг оруулж ирэх асуудал сүүлийн үед нэлээд их яригдах боллоо. Үүнд Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Нийгэмд гадны банкийг оруулах эсэх асуудлаар тал бүрийн л байр суурь гарч байна. Миний харж байгаагаар банк, санхүүгийн салбарт өрсөлдөөн бий болгохын тулд гадны банкийг тодорхой хугацаанд зөв системээр нь оруулж ирэх нь зөв юм болов уу гэж боддог. Гэхдээ энэхүү асуудлыг маш өргөн хүрээнд судлах, тал бүрээс нь дүгнэж харах шаардлагатай.

-Тэтгэврийн зээлтэй холбоотойгоор Монголбанкны үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх зүйлийг УИХ хийсэн үү. Ер нь уг зээлтэй холбоотой асуудлаар та юу хэлэх вэ?

-Тэтгэврийн зээл угтаа хамгийн сайн зээлэндээ ордог. Эргэн төлөлт өндөртэй, тийм үү. Тэгвэл Монголбанк энэ зээлд анх яах гэж оролцсон юм, мөн үү. Монголбанк оролцож, энэхүү зээлийн асуудлыг өөрчилсөн. Тэгэхээр энэхүү асуудлыг хэвийн байдалд нь оруулж байгаа.

-Танай намын бүлгийн гишүүдийн санаачилгаар Харбины гэрээтэй холбоотой УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулах асуудлыг байнгын хороод дэмжсэн. Энэ долоо хоногт УИХ-аар орно байх. Таны хувьд уг асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Харбины гэрээ буюу бараа, солилцооны гэрээ байгаа. Уг гэрээний хувьд УИХ-ын гишүүдэд эргэлзэж байгаа зүйл бий бол эртхэн шиг үүнийгээ арилгах хэрэгтэй. Монгол, Хятадын хооронд байгуулсан хил холболтын төмөр замын асуудлыг бид олон жил улстөржиж ярьсан.

Тэгэхээр ямар нэгэн эргэлзээ байгаа бол үнэн зөвөө олоод явчих хэрэгтэй гэж харж байгаа. Уг гэрээг байгуулсан сайд нь байна, УИХ-ын гишүүд нь байна. Тиймээс эргэлзээд байгаа бол үүнийгээ тайлах боломж бүрэн байна гэж ойлгож байгаа. Энэ утгаараа нийтээрээ бид уг асуудлаар сонсгол хийгээд явчих нь зөв болов уу.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Энэ сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар...

img

8 цагийн дараа

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сард 473.733 зөрчил бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 473.733 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 5.6 хувиар буурсан бай...

img

7 цагийн дараа

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн эрү...

img

7 цагийн дараа

Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ

Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ  жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэм...

img

7 цагийн дараа

Б.Лхагважав: Компаниудын дансыг хаах нь тухайн бизнес эрхлэгчийг “Сөнө, дампуур” гэсэнтэй агаар нэг байна

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Татварын ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд