Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 18

Валютын ханш

value

гадаад

Украин энэ оны эцэст түүхэнд байгаагүй өндөр хэмжээний буюу 45 тэрбум ам.долларын цэргийн тусламж авах болжээ

trend

Админ

img

2025 оны 12 сарын 18

news-img

Украины Батлан хамгаалахын сайд Денис Шмыгаль өнгөрсөн мягмар гарагт онлайн хэлбэрээр “Рамштайн”-ы хүрээнд болсон Украины холбоотнуудын 32 дахь уулзалтын дүнг танилцуулав. Уг уулзалтаар Украин энэ оны эцэст түүхэнд байгаагүй өндөр хэмжээний буюу 45 тэрбум ам.долларын цэргийн тусламж авах болжээ. “Рамштайн”-ы уулзалтаар Киев Берлинаас “Пэтриот” болон IRIS-T шинэ АДХС-үүдийг аль хэдийнэ хүлээн аваад байгаа бол Герман улс 2026 онд Украинд 11.5 тэрбум еврогийн тусламж үзүүлэх бөгөөд агаарын довтолгооноос хамгаалах систем, дрон болон артиллерийн сум өгнө.

Их Британи 2025 оны эцэст Украины агаарын довтолгооноос хамгаалах чадавхыг 600 сая фунт стерлингээр нэмэгдүүлэх бөгөөд үүнийг царцаасан Оросын хөрөнгө, түнш орнуудын санхүүжилт, өөрийн төсвийн эх үүсвэрээр санхүүжүүлнэ.Канад улс Украины дрон үйлдвэрлэлд зориулан 30 сая канад доллар гаргаж, мөн AIM-9 пуужин, электро-оптик мэдрэгч болон бусад тусламж нийлүүлнэ. Нидерланд улс нисгэгчгүй төхөөрөмжид 700 сая евро хуваарилах бөгөөд үүнээс 400 сая евро нь Украинд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд зориулагдана. Дани улс 250 сая еврогийн өртөгтэй 29 дэх тусламжийн багцыг шилжүүлэх бөгөөд үүнд дрон, агаараас хамгаалах пуужин болон Украины нисэх хүчинд үзүүлэх дэмжлэг багтана. Эстони улс Украинд ДНБ-ийхээ наад зах нь 0.25 хувьтай тэнцэх (142 сая евро) дэмжлэг үзүүлж, мөн IT-эвсэлд 9 сая евро хандивлана. Латви улс мөн ДНБ-ийхээ 0.25 хувьтай тэнцэх (110 сая евро) тусламж үзүүлнэ. Литва улс ч адил ДНБ-ийхээ 0.25 хувьтай тэнцэх, 220 сая еврогоос дээш дэмжлэгийг Украинд олгоно.

Люксембург хот улс 2026 онд 100 сая евро хуваарилахаа амлаж, мөн АНУ-ын зэвсэг худалдан авах PURL хөтөлбөрт 15 сая евро оруулна. Норвеги улс 2026 онд нийтдээ ойролцоогоор 7 тэрбум ам.долларын тусламж үзүүлнэ. Харин Чехийн санаачилгаар Украинд сум худалдан авах хөтөлбөрийн хүрээнд 2026 онд нийлүүлэх 760 мянган ширхэг сумны санхүүжилт аль хэдийнэ бүрэн шийдэгдсэн байна.

 

Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Маргаашнаас ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Энэ сарын 19-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар...

img

8 цагийн дараа

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сард 473.733 зөрчил бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 473.733 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх сартай харьцуулахад 5.6 хувиар буурсан бай...

img

7 цагийн дараа

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодрууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн эрү...

img

7 цагийн дараа

Хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ

Албан байгууллага Аж ахуй нэгжийн шинэ  жилийн баярын өдрүүд үргэлжилж байгаа энэ үед тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох нь нэм...

img

7 цагийн дараа

Б.Лхагважав: Компаниудын дансыг хаах нь тухайн бизнес эрхлэгчийг “Сөнө, дампуур” гэсэнтэй агаар нэг байна

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч, эдийн засагч Б.Лхагважавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Татварын ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд