Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 21

Валютын ханш

value

гадаад

 Цаг явж эхлэв

trend

Админ

img

2025 оны 5 сарын 21

img

1

news-img

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дахин сонгогдсоноосоо хойш гурав дахь удаагаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярив. Хоёр цаг орчим үргэлжилсэн ярианы дараа тэд товч мэдэгдэл хийсэн бөгөөд үнэндээ бол ямар ч тодорхой зүйл хэлсэнгүй.

Дональд Трамп олон нийтийн сүлжээний өөрийн Truth Social хуудсанд Путинтэй хийсэн яриаг “Маш сайн өнгө, аястай болсон” гээд “Москва, Киев хоёр гал зогсоох, эвлэрэх хэлэлцээрийг “нэн даруй” эхлүүлэх болно. Би дөнгөж сая ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хоёр цаг үргэлжилсэн яриа хэлэлцээ хийж дууслаа. Би энэ хэлэлцээг маш сайн болсон гэж бодож байна. Орос, Украин хоёр нэн даруй гал зогсоох, хамгийн чухал нь дайныг зогсоох тухай хэлэлцээг эхлүүлнэ. Хэлэлцээний нарийн ширийнийг өөр хэн ч мэдэх ёсгүй, нөхцөлөө хоёр тал тохиролцох болно. Би Украины ерөнхийлөгч Владимир Зеленский, мөн Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Италийн ерөнхий сайд Жоржио Мелони, Германы канцлер Фридрих Мерц, Финландын ерөнхийлөгч Александр Стубб нартай энэ асуудлын талаар ярилцаж, хамтран ажиллах болно” гэж бичжээ. Трампын бичсэнийг энгийн үгэнд буулгавал “Надад ойр байгаа хэдэн хүн Украины дайныг ашиглаад энэ хоёр улстай байгалийн баялгийг нь ашиглах гэрээ хийж, намайг суудлаасаа буусны дараа тэд ядаж л томоохон хээмжээний тэрбумтангууд болох хүсэлтэй байна. Иймээс Украин болон Европын гол улсууд та нар гал зогсонгуут Путиныг суудалд нь үлдээх талаар бодох хэрэгтэй” гэсэн үг болж байна. Энэ нь маш товчоор ардчилсан улсын төрд ямар ч ёс суртахуунгүй хүмүүс гардаг болсон учир маш яаралтай хүн чанартай, бас боловсрол, чадвартай хүмүүс гардаг нийгмийн тогтолцоогоор солих цаг болсон гэсэн үг юм.

Сочи дахь Боловсролын “Сириус” төвд В.Путин сэтгүүлчдэд “Орос, Украины хооронд энхийн гэрээ байгуулах шууд хэлэлцээг сэргээхэд дэмжлэг үзүүлсэн АНУ-ын ерөнхийлөгчид талархаж байна. Орос улс Украинтай “Энхийн гэрээ байгуулах санамж бичиг” дээр хамтран ажиллахад бэлэн байна. Би АНУ-ын ерөнхийлөгчтэй Орос улс Украины талтай ирээдүйн энхийн гэрээ байгуулах талаар хамтран ажиллахад бэлэн байгааг, тухайлбал энэ гэрээг хэлэлцэх зарчим, гэрээ байгуулах боломжтой хугацаа гэх мэт олон асуудлыг тодорхой болгосон. Бид зохих тохиролцоонд хүрвэл тодорхой хугацаанд гал зогсоох боломжтой. Мэдээж асуудал бол Орос, Украины талууд энх тайвныг дээд зэргээр хүсч, бүх талууд өөрт тохирсон буулт хийх явдал. Оросын хувьд гол зүйл бол “Энэ хямралын үндсэн шалтгаан”-ыг арилгах явдал” гэж хэлэв. Өөрөөр хэлбэл, “Намайг суудалдаа сууж байхад дайн зогсохгүй” гэж мэдэгдэв. Үнэхээр ч дайн дуусч Оросын цэргийн үйлдвэрлэл зогсвол эдийн засаг нь яах билээ. Тэр олон цалингүй болсон цэрэг 1917 оных шиг “буутай хүн” болвол яах билээ. Тэд “буутай хүн” болдоггүй юм гэхэд нутагтаа очоод фронтын бодит үнэнийг ярьчихвал Кремлийн суртал ухуулга, Путины хувь заяа яах билээ гэх мэт. Иймээс И.Сталин үхэж байж Солонгосын дайн зогссон шиг Путин “алга болж” байж л Украины дайн дуусах болно. Мөн Европын улсууд бүгд ОХУ задарч иргэд нь “их гүрэн” гэсэн хоосон хийрхлээс салж, ардчилсан улсууд болж, атомын бөмбөг, цэрэг хоёроосоо ангижирч байж л манай тивд энх амгалан тогтох болно гэдгийг маш сайн ойлгодог болсон. Иймээс тэд Оросын эсрэг авах хориг арга хэмжээнүүд болон Украинд үзүүлэх тусламжаа эрчимжүүлж эхлэв. Гэхдээ энэ бүхэн ОХУ-ын дарангуйллын дэглэм нуран унахад дэм болохоос цааш ахихгүй. Харин сар гаруйн өмнө баррель нь 75 ам.доллар байсан Оросын “Urals” нефтийн фючерс үнэ өнөөдөр 20 ам.доллараар буураад байна. Өөрөөр хэлбэл, Арабын улсууд алдагдлаа бага байлгах гэж алхам, алхмаар олзворлолтоо нэмэгдүүлж, нефтийн үнийг аажмаар буулгаж эхлэв. Учир нь нефтийн фючерс үнэ гэдэг тохирсон хэмжээний нефтийг тодорхой хугацааны дараа тухайн үеийн үнээр худалдаж авна гэсэн үг болохоос үнэ тохирсон гэсэн ойлголт биш юм.

ОХУ-ын төсвийн 1/3-ийг нефть бүрдүүлдэг. Гэхдээ Оросын төсөв рублиэр бүрддэг учир валютыг нь 100 хувь нефть бүрдүүлдэг. Валютгүй болсон улсад гиперинфляци явагдаж, мөнгө нь цаас болдог. Гэтэл нефтийн экспортын “Опек+” нэгдэл өнөөдөр дэлхийн нефтийн 40 хувийг л нийлүүлэх чадвартай болсон учир Арабын улсууд нийлүүлэлтээ нэмэгдүүлэн өндөр өртгөөр нефть олзворлож буй улсуудыг шахаж, зах зээлээ хамгаалахаас өөр аргагүй болчихоод байна. Оросууд цэвдэгтэй хөрсийг цоолж, ус шахан устай хамт гарсан холимогоос нефтийг нь ялгаж авдаг учир нэг баррель “Urals” нефтийн гарах өртөг 47-48 ам.доллар бас чанар нь муу учир “Brent”-ээс хямд зарагддаг. Үүн дээр дотоод дахь тээврийн зардал нэмэгдэж байж “Urals” нефтийн өөрийн өртөг бий болно. Харин Арабын улсууд элс цоолоод л нефть нь олгойдон гардаг учир “Brent” нефтийнх нь өөрийн өртөг 5-8 ам.доллар байдаг.

ЗХУ-ын анхны бөгөөд сүүлийн ерөнхийлөгч М.Горбачёвийн “Өөрчлөн байгуулалт”-д итгэсэн барууны улсууд түүнд харамгүйгээр хөнгөлөлттэй зээл олгож байсан ч таван жилийн дараа ЗХУ түүх болж үлдсэн. Харин өнөөдөр ганц өдөрт 1000 гаруй цэргээ алдаж, жил давшаад хамгийн их нь 40 км л урагшилсан Оросын төр засгийг ирээдүйгүй болсныг маш сайн мэдэх болсон Хятад, Энэтхэг хоёр хүртэл Путинд мөнгө зээлдүүлэхгүй байна. Иймээс өөрсдийн “цавчих” бас иргэдээ аргалах мөнгө нь цаас болсон холбооны улсуудынх нь удирдлага амиа аргалахаас өөр аргагүй болж, байгалийн баялгийн экспортоо барууны улсуудын хоригоос гаргахын тулд Москвагаас салж, тусгаар тогтнож буйгаа зарлахаас өөр аргагүй болно. Өөрөөр хэлбэл, Украины дайн болон Путины суудал байтугай ОХУ, Европ бүр дэлхийн хувь заяаг ЗХУ-ыг түүх болгон үлдээсэн нефтийн үнийн уналт буюу нэг баррель “Urals” нефтийн үнэ 50 ам.доллараас доош орох явдал шууд шийднэ. Энэ нь бидний хувь заяаг дэлхийн том улсуудын тэргүүнүүд бус чөлөөт эдийн засгийн “үл үзэгдэх гар” л шийднэ гэсэн үг юм.

ЗХУ байгуулагдаад 70 жил болоод түүх болон үлдсэн бол түүнийг залгамжлагч ОХУ хоёр дахин бага хугацааны дараа түүх болон үлдэх гэж байна. Өөрөөр хэлбэл, эхлээд ардчилсан улсуудад дараа нь дэлхийн бусад улсуудад “сайн цаг” буюу нийгмийн тогтолцооны том өөрчлөлт явагдах гэж буй нь тодорхой болов. Цаг явж эхлэв.

 

Бэлтгэсэн: Г.АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Авлига тэмцэх газар 164 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2025 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 50...

img

7 цагийн дараа

Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ

Чингэлтэй дүүргийн 13, 15, 16 дугаар хороо, Чингэлтэйн өргөн чөлөөнөөс Хайлаастын эцэс хүртэл 4 км авто замыг гурван хэсэгт хэсэгчлэ...

img

6 цагийн дараа

Сурагчдын зуны амралт зургадугаар сарын 9-нөөс эхэлнэ

Боловсролын сайдын 2024 оны долдугаар сарын 19-ний өдрийн “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/01 дүгээр тушаалаар аймаг...

img

6 цагийн дараа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагчийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалт...

img

5 цагийн дараа

Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд