мэдээ
Хохирогчийн сэтгэцэд учруулсан хохирлыг 22 сая төгрөгөөр үнэлж, төлүүлэхээр болжээ DNN.mn

Админ
2024 оны 3 сарын 01

193

Багануур дүүргийн прокурорын газраас иргэн М-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс М-ыг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн байна.
Эрүүгийн хуульд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүнд 450.000-5.400.000 төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульд заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн болон шүүгдэгчийн байнгын ажил хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан, шүүхээс М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх 3 төрлийн ялуудаас торгох ялыг сонгож оногдуулсан байна.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны долдугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-аар сэтгэцийн эмгэгийн дөрөвдүгээр зэрэглэлийн нөхөн төлбөрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 23 дахин нэмэгдүүлснээс 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тооцохоор заажээ.
Дээрх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг харгалзан, шүүхээс нөхөн төлбөрийг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 45.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр бус, 40 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх” хэмжээгээр тооцож, 22.000.000 (550.000х40=22.000.000) төгрөгийг М-ээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.





Энэ сард Увс, Өвөрхангайд 512 бөх барилдана
Монголын үндэсний бөхийн холбооноос долоодугаар сард зохион байгуулах онцлох томоохон бөхийн барилдааныг хуваарийг гаргалаа. Үндэсни...
8 цагийн дараа
Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбайн төв зогсоол” болгон өөрчилжээ
Долоодугаар сарын 3-наас нийтийн тээврийн автобусны нэг зогсоол нэмэхээр болжээ. НТБГ-аас мэдээлснээр Төв шуудангийн уулзварын нэвтр...
7 цагийн дараа
ОБЕГ: Ой, хээрийн 2 түймрийг бүрэн унтраалаа
Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн “Ар минжийн голын бэлчир” гэдэг газар гарсан түймрийг 2025 оны зургаадугаар сарын...
7 цагийн дараа
АТГ: 42 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээв
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 6 дугаар сарын 16-29-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 176 гомдол, мэдээллийг ...
7 цагийн дараа
Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд хүний амь нас хохироосон гэх хоёр дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал энэ оны 06 дугаар сарын 28, ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд