Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 01

Валютын ханш

value

мэдээ

Цахим тоглоомыг хэт магтах нь сөрөг үр дагаврыг бий болгож болно

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 7 сарын 01

img

33

news-img

Counter Strike-2 (CS2) тоглоомын энэ оны эхний Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) буюу “BLAST.tv Austin Major 2025” АНУ-ын Остин хотноо болж, манай улсын The MongolZ баг дэд байрт шалгарсан. Ингэснээр Counter Strike-2 тоглоомын ДАШТ-ий түүхэнд анх удаа Ази тивийн, тэр дундаа Монгол Улсын баг аваргын төлөө өрсөлдсөн тохиолдол болж, “The MongolZ” баг энэ тэмцээнээс нийт 170.000 ам.долларын шагнал хүртсэн билээ. Энэ залуучууд үнэхээр сайн байсан. Монголчууд ч тэднийг үгээ олохгүй магтаж байгаа.

Мэдээж ямар ч төрлийн спортоор хүссэн бүхэн нь Дэлхийн аваргын хоёрдугаар байранд орчихдог ч юм биш л дээ. Тийм болохоор үүгээр цахим тоглоомыг ямар нэгэн байдлаар муулж, гутаах гэсэнгүй. Ялангуяа The Mongolz багийн залуусыг муулах гээд байгаа юм биш. Харин энэ бүхнийг зохистой түвшинд магтах нь чухал гэдгийг л хэлэх гээд байгаа хэрэг. Юу сурталчилж, хүүхэд залуусаа юунд уриалаад байгаагаа, ирээдүйд гарч болох эрсдэл, үр дүн нь юу байж болохыг бодолцох л хэрэгтэй.

Өнөөдөр манай улсад цахим тоглоомонд донтсон нөхөд хэдэн зуугаараа бий. Түүнээсээ болоод хичээлдээ явдаггүй, гэртээ харьдаггүй, ажил төрөл хийдэггүй. Улмаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа нь ч бий. Тус эмнэлэгт зөвхөн цахимд донтолтын тусгай тасаг хүртэл нээснийг бодолцох л хэрэгтэй. Нэг донтчихоороо бүр ажил амьдралаа тавиад туучихсан нь ч байгаа. Дэлхийн аваргын тэмцээнд дэд байрт шалгарч, 500 гаруй сая төгрөгтэй болсон энэ багийнхан бусдад ингээд мөнгөтэй болж болох юм байна гэсэн ойлголтыг өгсөн. Гэвч энэ залуусаас бусад нь бараг л ийм амжилт үзүүлж чадахгүй. Чадахгүй мөртлөө чадах гэж зүтгээд ажлаа алдаад, донтчих вий гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Нэг үе цахим тоглоомыг эцэг эхчүүд тууштай эсэргүүцэж, үр хүүхдүүдээ түүнээс хол байлгахыг хичээж байсан ч одоо бол бараг дэмжих хандлагатай болчихоод байна. Тийм ч болохоор Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Талбай дүүрэн цахим тоглоомд донтсон нөхдүүд байна” гэж хэлсэн хэрэг. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хүртэл цахим донтолтыг олимпийн аваргууд шиг магтаад байгааг гайхаж буйг хэлсэн байна лээ. Хэдийгээр бүгдээрээ Л.Гантөмөр, Л.Гүндалай нарын хэлсэн шиг биш ч гэсэн тийм болох магадлалтай. Бодолцох ёстой нэг тал нь яах аргагүй мөн.

Манай улс хүн амаар бусадтайгаа харьцуулахад маш бага. Тийм ч болохоор нийт хүн амын 20 хувь нь өдөр, шөнөгүй дэлгэцнээс зүүгдээстэй суудаг болчих юм бол юу болохыг төсөөлөөд үзээрэй. Хичээл, сургуульд явдаг залуусгүй болно. Ажлын байранд хүний нөөцийн асар их дутагдалд орно. Мэдээж бусад орон шиг хэдэн зуун сая хүн амтай байсан бол хамаа алга. Хүссэн бүхэн нь дэлхийн хэмжээний тэмцээнд амжилт гаргаж, олон сая ам.доллар хожиж чадахгүй. Амьдрал гэдэг огт өөр зүйл. Хүмүүс ажил хийж, бүтээн байгуулж байж амьдардаг жамтай. Тийм болохоор цахим тоглоомыг зохистой хэмжээнд нь барьж, хөгжүүлж явах учиртай.

Mongolz баг 2013 оноос эхлэлтэй бөгөөд анх Dota 2 багийн бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулагдаж байсан бол 2015 оноос эхлэн CS буюу Counter Strike төрлөөр өргөжсөн юм билээ. Тэгэхээр багадаа 10-12 жилийн хугацаанд өдөр бүр бэлдэж, тоглож байж энэ амжилтыг гаргасан нь гарцаагүй. Харин тэднийг даган дуурайж,одооноос эхлэх гэж байгаа хүүхэд залуус ч амжилт гаргахын тулд дор хаяж өдий дайны хугацаа шаардана гэсэн үг. Тэгсэн мөртлөө яг тэдэн шиг амжилт гаргаж чадахгүй ч байх магадлалтай. Нэг ёсондоо ид сурах, ажиллах, бүтээх цагаа цахим тоглоом тоглож, улмаар цахимаас хэт хамааралтай нөхөд болоод дуусахгүй гэх баталгаа байхгүй. Тийм болохоор л энэ төрлийн цахим спортыг сурталчлах, магтан дуулахдаа болгоомжтой, эцэг эхчүүд хүүхдүүдээ тоглуулахдаа ч хянуур байх ёстой.

Нэгэн үе монгол хүүхэд залуусыг өдөр шөнөгүй уяж байсан тоглоом бол дээрх залуусын амжилт гаргасан Counter Strike гэж хэлж болно. Байрны булан, подваль бүрд PC хэмээх тоглоомын төвүүд үйл ажиллагаагаа явуулж, хоногийн 24 цагаар ажилладаг байлаа. Түүнд тоглохын тулд хүүхдүүд хичээлийн сурах бичгээ зарж, барьцаалж, эцэг эхээсээ хулгай хийж мөнгөтэй болдог байв. Мөнгөтэйнүүд нь компьютерээр тоглож, мөнгөгүйнүүд нь араар нь эгнэн жагсаад үзэгч хийдэг байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэдгээр тоглоомын төвүүдэд гэмт хэрэг ч их гардаг байсан болохоор цагдаагийн байгууллагаас тогтмол шалгалт явуулдаг байсан юм. Харин одоо бол айл бүр суурин комьпютэртэй болсон болохоор өнөөх PC тоглоомын газрууд хаалгаа барьж, нэг ёсондоо айлын гэрт шилжсэн.

Тэгэхээр энэ тоглоомыг сурталчлах, хөөргөн магтахдаа хаа хаанаа бодолтой байсан нь буруудахгүй. Улсынхаа нэрийг дэлхийд гаргаад, их хэмжээний мөнгө хожоод ирсэн нь сайн хэрэг. Гэхдээ esport гээд магтаад бүгдээрээ ингэж чадах юм шиг сурталчлаад байх хэрэггүй л болов уу. Учир нь дараа гарах сөрөг үр дагавар цөөхөн монголчууд бидэнд хэтэрхий үнэтэй тусч мэднэ.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үнд...

img

8 цагийн дараа

Улсын баяр наадмаар 700 гаруй харваачид цэц мэргэнээ сорино

Монголын үндэсний харваачдын холбооноос үндэсний баяр наадамд цэц мэргэнээ сорих харваачдын нэгдсэн бүртгэлийн өнөөдрийн /2025.07.01...

img

7 цагийн дараа

Сэлэнгэ аймагт гарсан 3 түймрийг цурамд оруулж, 1 түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт /2025.06.20-30/ Булган, Дархан-Уул, Дорнод, Төв, Хэнтий, Хөвсгөл, Сэлэнгэ аймагт 32 удаагийн ой, хэ...

img

7 цагийн дараа

СЕХ: Намууд санхүүгийн хагас жилийн тайлангаа нийтэд мэдээлнэ

Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т нам нь санхүүгийн тайланг хагас, бүтэн жилээр, 34 дүгээр зүйлийн 34.1-т ханд...

img

6 цагийн дараа

Ж.Галбадрах: П.Наранбаяр сайд бид хоёрын дунд ашиг сонирхлын холбоо байхгүй

УИХ-ын гишүүн Ж.Галбадрахаас “Сургалтын байгууллагын менежмэнтийг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхэд өмнөх болон одоогийн Боловсролын...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

зочин

Нийтийн соёлын бүтээгдэхүүнүүдын гол зорилго нь ашиг олох. Үүний тулд хүний сонирхол, нууцхан хүсэл мөрөөдөл, айдас, шунал тачаалыг өдөөж, эмзэг сэтгэл хөдлөл дээр дөрөөлөн хүнийг эзэмдэхэд зориулагдсан байх бөгөөд түүнд залуучууд тун амархан татагдан орж нэг мэдэхэд түүнээс гарч чадахаа больсон байдаг. Өөрөөр хэлбэл сэтгэж чадахгүй болтол нь зугаацуулж, нийгмийн амьдралаас хөндийрүүлж “сармагчин ” болгодог….иймд сэтгүүлчид юуг магтах, юуг шүүмжлэхээ сайн эргэцүүлж байх ёстой .

Онцлох нийтлэлүүд