мэдээ
“Сүү” хөтөлбөрийн эхний ээлжид найман сургуулийн 19300 сурагчийг хамруулна DNN.mn
Админ
2024 оны 4 сарын 17
1
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах ажилд холбогдох төсвүүдийг шийдвэрлэсэн.
Үүний нэг нь “Сүү хөтөлбөр” юм. Уг хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид ерөнхий боловсролын найман сургуулийн бага, дунд ангийн 19300 сурагчийг хамруулах аж. Ингэхдээ долоо хоногийн гурван өдөр 150-200 мл сүү өгөхөөр төлөвлөсөн юм. Хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг даргын зөвлөх Н.Баярчимэг “Дэлхийн олон оронд “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн сайн туршлага бий. БНХАУ 2000 оноос энэ хөтөлбөрийг эхлүүлсэн. Мөн Солонгос уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд цэцэрлэгийн наснаас эхэлдэг. Олон улсын байгууллагын судалгаагаар “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эерэг үр дүн гарсан байна. Уг хөтөлбөрт нэг тэрбум төгрөгийн төсвийг НИТХ-аар батлуулсан. Хүүхдүүдэд долоо хоногийн гурван өдөр сүү өгнө. Ингэхдээ нэг өдрийг нь нийслэл, нэг өдрийг дүүрэг, нэг өдрийг нь эцэг, эх даахаар төлөвлөж байна. Хүүхдүүдэд эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн сүү өгнө” гэв.
“Жайка” олон улсын байгууллагын судалгаагаар хүүхдүүдийн өдөрт авах кальцийн хэмжээ нь 2-3 дахин бага, Д витамины дутагдалтай, ясны сийрэгжилт, шүдний өвчлөл өндөр гарсан байна. “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн хэвийн өсөлт, хөгжлийг дэмжих, бие махбодын дархлаа сайжрах чухал ач холбогдолтой юм.
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар Г.Ганцэцэг томилогджээ DNN.mn
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран сайхны удирдагчаар хөгжим судлаач, дэд профессор Г.Ганцэцэг томилогджээ. Тэрээр СУИС-ийн Хө...
7 цагийн дараа
Фейсбүүк дээр бичсэнийг үнэн гэж үзээд ял авсан анхны хүн З.Энхболд болох уу DNN.mn
Өнөөдөр ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан нарын шүүх хурал үргэлжилж байна. Хурлын үеэр маш ноцтой зүйлий...
6 цагийн дараа
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол өндөрлөв DNN.mn
Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулж буй “Агаарын бохирдлыг бууруулах хүрээн...
6 цагийн дараа
Улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэв DNN.mn
2024 оны 4 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 29 дүгээр хороонд ажиллаж, “Эрин эверест интернешнл” сургуулийг т...
5 цагийн дараа
“Амар байна уу 2025” үзэсгэлэн худалдаанд 1000 гаруй ЖДҮ эрхлэгч оролцож байна DNN.mn
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор сар шинийн...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд