мэдээ
Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс орны хувьд өндөр эрсдэлтэй DNN.mn
Админ
2025 оны 2 сарын 04
31
УИХ-ын гишүүн Б.Заяабалтай ярилцлаа.
-Татварын багц хуулийн талаарх цуврал хэлэлцүүлгүүд боллоо. Татварын хуульд дөрвөн ч удаа нэмэлт өөрчлөлт орсон. Байн байн өөрчлөх шаардлага юунд байна вэ?
-Шинэ оны босгон дээр Монгол Улсын Ерөнхий сайд ард түмэндээ хандаж “Татварын шинэчлэл хийнэ. Хаврын чуулганаар энэ асуудлыг хэлэлцүүлэхийг зорьж ажиллана” гэж хэлсэн. Энэ дагуу Засгийн газраас ажлын хэсэг гарч, УИХ энэ ажлын хэсгийн ажлыг дэмжих чиг үүрэгтэйгээр ажиллаж байна. Татвар нийгмийн шинжлэх ухаан, нийгмийг зохицуулдаг гол салбар. Тэр агуулгаар жилийн өмнөх зүйл өнөөдөр дахиад өөрчлөгдсөн байдаг. Тухайлбал, хэдэн жилийн өмнө бид койн гэж мэдэхгүй байсан бол одоо койн гарчихсан, хохирогчид ч бий болчихсон, олз олсон нь ч байна гэх мэтчилэн нийгмийн шинэ шинэ харилцаанууд бий болж байдаг. Иймээс татварын хуулийн шинэчлэл байнга явах нь зүй ёсны асуудал. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын Их Хурал, УИХ-ын гишүүн хууль санаачлах бүрэн эрхийнхээ дагуу татварын хуулиудыг өөрчлөх, санаачлах эрхтэй байсан. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр энэ асуудлыг эргэж хараад, татварын хууль санаачлах эрх УИХын гишүүнд байх нь татварын, сангийн, төсвийн бодлогыг алдагдуулах хэмжээнд байна. Татвар, төрийн өмч хөрөнгөтэй холбоотой асуудлыг өргөн барих, хууль санаачлах эрхийг зөвхөн Засгийн газарт үлдээсэн.
-Иргэд, аж ахуйн нэгжүүд ААНОАТ-тай холбоотой ямар гомдол, саналууд хэлж байна вэ?
-Одоогийн мөрдөгдөж байгаа хууль тогтоомжуудад ойлгомжгүй зүйлс нэлээд байна, түүнийг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай байна. Тухайлбал, татварын албан дээр бид хуулийн нэг өгүүлбэрийг нь уншиж ойлгоод ханддаг. Татварын алба түүнийг өөр өөрөөр тайлбарлаад байна. Нэгдүгээрт, энийгээ эргэн харж, засаж өгөөч ээ. Хоёрдугаарт, хуулиуд дээр хасагдах болон хасагдахгүй байх зардлууд гэж бий. Жишээлбэл, гадаадад албан томилолтоор ажилласан компанийн захирал Монгол доо ирээд зардлаа хасуулах гэхээр хуулиар зайлшгүй И баримттай байх хэрэгтэй гэж шаарддаг. Гадны буудал талон өгчих дөг, тэр нь Монголын хуулиар хангагддаггүй. Хасагдах зардалдаа орж чадахгүй ч төлөгдөх татварын хэмжээ нь аж ахуйн нэгждээ ачаалал болж ирж байна.
Энэ мэтчилэн асуудлуудыг хараач ээ гэж хүсч байна. Гуравдугаарт, ААНОАТ-ын босгыг эргэж хараач ээ гэж байна.
-Одоогийн хуулиар босго нь хэд байгаа билээ?
-Зургаан тэрбум төгрөгөөс дээш байвал 25 хувийн шатлалтай татвартай. Түүнээс доош бол 10 хувийн татвартай. Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум хүртэлх төгрөг байвал нэг хувийн татвартай гэсэн гурван янзын шатлал бий. Нэгдүгээрт, босгын жилийн орлогын хэмжээг нэмж өгөөч ээ. Таван жилийн өмнө зургаан тэрбум төгрөг гэдэг их мөнгө байсан бол одоо их биш болчихоод байна. Хоёрдугаарт, 10 хувь байж байгаад гэнэт 25 хувь болоод, огцом нэмэгдэж байгааг эргэж харж өгөөч ээ. Гуравдугаарт, жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөг байвал нэг хувийн татварын хөнгөлөлт эдэлнэ гэсэн заалт бий. Энэ нь тухайн үеийн Засгийн газар жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн жилийн борлуулалтын орлого 1.5 тэрбум төгрөг байх юм байна. Ер нь жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ дэмжье гэдэг үндсэн концепцоор хийж байсан. Гэтэл өнөөдөр 1.5 тэбум төгрөг гэдэг жилийн хугацаанд аваад үзэхэд их мөнгө биш болсон байна. Яг жижиг, дунддаа очих дэмжлэг биш болчихсон байгаа учраас энийгээ бас эргэж хараач ээ гэсэн ийм гол саналуудыг ААНОАТ-ын хуулийн хүрээнд гаргасан.
-Иргэд, аж ахуйн нэгжүүд гааль дээр авдаг давхар татварыг халж өгөөч ээ гэсэн хүсэлт их тавьж байна. Энэ татварыг халах боломж бий юу?
-НӨАТ-тай холбоотой асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, гаднаас бараа бүтээгдэхүүн Монгол руу оруулж ирж байгаа нөхцөлд иргэд, бизнес эрхлэгчдийн хэлээд бай гаа зүйл бол бараа бү тээгдэхүүнээ зараагүй байж хилээр оруулахын тулд татвар төлж байж оруулж ирж байна. Төлөхгүйгээр бараагаа нааш оруулж ирэх боломж өгөөч ээ. Зарагдсаны дараа буцаагаад татвараа төлөөд авдаг систем бий болгооч ээ гэсэн санал хэлж байна. Санхүүгийн бүртгэлийн хувьд, манай нэмэгдсэн өртгийн албан татварын үндсэн бүртгэл аккруэл суурь буюу гэрээ хэлцэл хийгдсэн бол арилжаа хийгдсэн гэж бүртгэж авдаг ийм системээр явдаг. Иргэд үүнийг мөнгөн сууриар, хэзээ орлого компанийн дансанд орж ирнэ тэр үед нь бүртгээч ээ гэсэн саналыг хэлж байгаа юм. Сангийн яамныхан үүнийг хамт сонссон. Тооцоо судалгаа хийгээд танилцуулах байх. Түүнийг бид бас харна. НӨАТ-ын хувьд бас нэг ярьж байгаа зүйл бол одоогийн 10 хувийн татварын 2 хувийг иргэдэд буцааж олгохоор 8 хувийн татварын ачаалалтай байна. Үүнийгээ 5 болгооч ээ гэсэн санал.
-УИХ-ын гишүүд ийм хуулийн төсөл өргөн барьсан байсан?
-Тийм. Зарим гишүүд хуулийн төсөл өргөн барьсан. Өнөөдөр дэлхий дахинд хэрэгжиж буй НӨАТын шинэчлэлийг харвал манайхтай адил бааз нь маш их сайжирсан, бүртгэлээ сайжруулчихсан орны хувьд НӨАТ-ыг прогрессив буюу аж ахуйн нэгжийн татварыг шатлалтай болгосон. Тодорхой нэг борлуулалтын орлого, худалдан авалтын хэмжээтэй иргэдийн худалдан авалт ерөөсөө НӨАТ-гүй байя. Дараагийн дунд бүлэг нөхдүүдэд 5 хувийн татвартай байя. Үнэхээр өндөр хэрэглээтэй байгаа хүмүүсийн татвар 10 хувьтай байг ээ гэсэн шаталсан татварын нэмэгдсэн өртгийн хувь хэмжээ орчин үед нэлээд яригдаж байгаа сэдэв. НӨАТ өөрөө шууд бус татвар. Эдийн засгийн уналтын үед орлогын татварууд их буурдаг. Жишээлбэл, ХХОАТ, ААНОАТ байна. Эдийн засаг сайн байвал ашигтай ажиллах магадлал өндөртэй. Эдийн засгийн уналтын үед алдагдалтай ажилладаг. Энэ үед улс орны сургууль цэцэрлэг, эмнэлгийн гэх мэт ачаал луудыг ямар татварын төрөл дээр авч явдаг вэ гэвэл шууд бус татвар буюу НӨАТ дээр. Тийм учраас НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх бол улс орны хувьд өндөр эрсдэлтэй. Яагаад вэ гэвэл, эдийн засаг өсч, унаж байдаг. Гэтэл аль ч цаг үед, аль ч цикльд, эдийн засгийн аль ч шат үед улс орныг авч явдаг татварын үндсэн төрөл бол энэ. Шууд бус татвар буюу НӨАТ гэдэг агуулгаар бид нэлээд болгоомжтой хандах хэрэгтэй.
-Бусад орнууд НӨАТ-ын хувьд ямар бодлого барьж байна вэ?
-Бусад орны сайн, муу жишиг, маш их сургамж байна. Бусад орнуудыг харж байхад, олон улсын байгууллагуудаас ч “Ер нь шууд бус татвар татварын баазын чинь гол нь байх ёстой шүү” гэсэн зөвлөгөө өгдөг. Нэлээд оронд НӨАТ-ын хэмжээг нэмж байна. Манайх шиг буулгая гэж ярьж байгаа орон бараг л байхгүй байна. Герман гэхэд НӨАТ-ын 25 хувь, зарим салбараасаа хамаараад хамгийн бага нь 18 хувь. Манайх 10 хувь. Тэгэхээр бүртгэлээ сайжруулчихсан учраас магадгүй прогрессив явах уу, эсвэл салбар бараа бүтээгдэхүүнээсээ хамаараад өөр өөр байх уу гэх мэтчилэн хувилбарууд байж болно гэсэн саналыг бид хэлж байгаа юм. Иргэд ч бас энэ саналыг хэлж байна. Сангийн яамны тооцоог бас харъя.
-Хуулийн нэмэлт өөрчлөлтөд иргэдийн гар дээр ирж буй мөнгөний хувь хэмжээг нэмэгдүүлэх зохицуулалт хийж байна уу?
-Татварыг буулгах хүсэлт хүн болгонд бий. Татвараа төлье гэж дуртай гүйж ирдэг хүн байхгүй. Гэтэл татвараараа орлогоо бүрдүүлж чадахгүй бол Монгол Улс тусгаар тогтнолоо алдана. Энэ эмзэг асуудал. Иргэдээс “Татварын ачаалал их байна” гэдэг асуудал ирүүлж байна. Татварын ачааллыг бууруулахын тулд бид ерөөсөө төсвийн зарлагаа л танах хэрэгтэй гэсэн үг. Урсгал зардал буюу нэг эмнэлэг баригддаг, түүнийг дагаад 10 эмч, 20 сувилагч, 20 асрагч ажилладаг. Энэ болгонд ажлын байр нэмэгдэж, зардал бий болгоод байдаг. Арван жилийн сургууль барилаа, бүх ангид багш нарын орон тоо гарна. Цэцэрлэг барилаа гэхэд эрхлэгч, арга зүйч, ангийн багш нар гээд асар их хэмжээний зардал бий болгож байдаг. Энэ урсгал зардлуудаа шийдэхийн тулд л үндсэндээ татварын бодлого бий болгож авч явж байгаа шүү дээ. Тэгэхээр бид эдийн засгийг яаж зөв хэлбэр рүү оруулах вэ гэдэг дээр анхаарах ёстой. Засгийн газар татварын багц хуулийн өөрчлөлтийн төслийг оруулж ирэхдээ зөвхөн зам талбай, татвар хэн яаж, ямар хувиар төлөх вэ гэдэг асуудал оруулж ирэхээсээ гадна төсвийнхөө урсгал зардал дээр яаж хяналт тавих вэ гэдэг бодлого цогцоор явж байж татварын бодлого бодит байдал дээр бий болно. Иргэдийн хүсээд байгаа татварын орлогыг буулгахын тулд зардлаа бууруулах зайлшгүй шаардлагатай. Энэ хоёр хоорондоо уялдаатай асуудал. Мэдээж зардал буурвал бид орлогоо бууруулах бүрэн боломжтой. Өнөөдөр манайх түүхэндээ анх удаа алдагдалгүй, 33.7 их наядын төсөв баталсан. Үүний 28 их наяд нь татварын орлого. Энэ жилийн урсгал зардлын нийт хэмжээ бараг 27 орчим их наяд төгрөг. Үндсэндээ урсгал зардлаа нөхөх хэмжээний татварын орлого л манай улс олж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид яах аргагүй татвар тал дээрээ биш, татварын зардал, төсвийн зарцуулалт тал дээр давхар бодлого явуулж байж татварын багц хуулийн оновчтой шинэчлэл болно гэж бодож байна.
-Та хувь хүнийхээ хувьд татварын багц хуулиудад ямар өөрчлөлт оруулах бодол саналтай байна вэ?
-Татварын алба гэж зөвхөн татвар цуглуулдаг. Монгол Улсын төсвийн орлогын нийт 18 орчим их наядыг манай татварын алба цуглуулж байна. Төсвийн нийт орлогын 60-65 хувийг цуглуулдаг биш, бүгдийг нь цуглуулдаг чиг үүрэг татварын албанд байвал яасан юм бэ. Тийм жишиг орнууд байна. Түүнийгээ Үндэсний орлогын газар гэж нэрлэдэг. Манайх бас тийм системд орох боломжтой гэж боддог. Нийгмийн даатгалыг компани, нягтлан гаргаад, нийгмийн даатгал руу нэг өгөөд, татвар руу давхар өгөөд байх шаардлага байхгүй. Нэг тайлан гаргаад, татвар, орлогоо өгдөг чиг үүргээр татвартайгаа тооцоо хийдэг байх боломжтой гэж бодож байгаа юм. Хуулийн этгээдийн бүртгэл байна. Компани шинээр нээгдэх, хаагдах бүртгэлүүд Улсын бүртгэл дээр хийгдэж байна. Зарим тохиолдолд гэнэтийн өөрчлөлтүүд ордог. Татварын байгууллагууд тухай бүр мэдээллээ авч чаддаггүй асуудал үүсдэг. Тэр бүртгэлийг нь татварын алба авбал яасан юм бэ. Гааль орлого цуглуулаад байна. Уг нь “Буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй” гэсэн чиг үүрэгтэй. Гэтэл татварын орлогын хойноос яваад байна гэсэн асуудал яригддаг. Тэгэхээр гаалийн цуглуулж буй үүргийг бас энэ Үндэсний орлогын газар дээрээ авбал яасан юм бэ гэх мэтчилэн бусад орны жишгүүд байна. Судалж буй зүйлүүд нэлээд бий. Багц хуулийн хүрээнд үүнийг ярилцаж шийднэ. Энэ бол зөвхөн орлогын, НӨАТ-уудыг яриад зогсох шинэчлэл биш ээ гэж бодож байна.
Д.Эрдэнэтуяа
Х.Нямбаатар: “Хүрээ” амаржих газрын хуучин эмнэлгийн барилгыг хүчитгэж, нэгдсэн эмнэлэг болгоно DNN.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Ням...
8 цагийн дараа
Гэр шатаж, 37 настай эрэгтэй галд өртөж нас баржээ DNN.mn
Дархан-Уул аймгийн Дархан сумын нэгдүгээр багт гэр шатаж байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 03-ны өдрийн 23:35 цагт холбогдох бай...
8 цагийн дараа
Бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулна DNN.mn
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуй...
7 цагийн дараа
2017-2024 онд нийт 779 хүн угаартаж нас баржээ DNN.mn
“Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” ерөнхий хяналтын сонсгол үрг...
7 цагийн дараа
Төмөр замаар 155.3 мянган зорчигч тээвэрлэжээ DNN.mn
Зам тээврийн салбарын статистик мэдээллийг танилцуулж байна. Тухайлбал, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 2-ны байдла...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд