Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 09

Валютын ханш

value

гадаад

БНХАУ-д үерийн улмаас 4 хүн амь үрэгдэж, 10 хүн сураггүй болжээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 23

img

47

news-img

БНХАУ-ын өмнөд бүсэд их хэмжээний бороо орж, томоохон голууд үерлэсэн байна. “Xinhua” агентлагийн мэдээлснээр Гуандун мужид үерийн улмаас дөрвөн хүн амь үрэгдэж, 10 хүн сураггүй болжээ.

Өмнөд бүсийн ихэнх хэсэгт дөрөвдүгээр сард урьд өмнө нь орж байгаагүй их хэмжээний хур тунадас буусан байна. Орсон борооны хэмжээ сарын дунджаас 2-3 дахин их байсан юм.

Хятадын цаг уур судлаачид тав болон зургаадугаар сард илүү ажиглагддаг аянга цахилгаантай бороо энэ долоо хоногийн турш үргэлжлэн орох төлөвтэй байгааг анхааруулжээ.

Гуандун мужид албаны хүмүүс 110 мянга гаруй хүнийг үерийн улмаас нүүлгэн шилжүүлсэн байна. Мэргэжилтнүүд мужийн хойд бүсэд орших голын түвшин 100 жилд нэг удаа тохиох хэмжээнд хүрч магадгүйг онцолсон юм.

Тус мужийн нийслэл Гуанжоу, Шаогуан, Хэюань зэрэг хотуудад үерийн хохирол хамгийн их байгаа аж. Үргэлжилсэн борооны улмаас Гуанжоу хотын Байюнь олон улсын нисэх онгоцны буудалд нислэгүүд цуцлагдаж, хойшлогдсон бол өөр гурван хотод сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон байна.

Албаны хүмүүс Гуандун мужид үерийн улмаас 140.6 сая юанийн (65.3 тэрбум төгрөг) хохирол учирсан гэж тооцоолжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа DNN.mn

Их цэвэрлэгээнд Баянзүрх дүүргийн 350 СӨХ, 3,842 ААН, 9 их дээд сургууль, коллеж, дүүргийн ЗДТГ-ын харьяа 30 хэлтэс, алба, зам талба...

img

1 цагийн дараа

Зеленскийн амь насанд халдах гэж байжээ DNN.mn

Украины Аюулгүй байдлын албаны ажилтнууд Ерөнхийлөгч Владимир Зеленский болон тус улсын бусад дээд удирдагчдыг хөнөөх Кремлийн төлөв...

img

1 цагийн дараа

Улсын хэмжээнд нийт 56 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгджээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Төв аймгийн Жаргалант суманд өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа....

img

23 минутын дараа

Мах, махан бүтээгдэхүүний үнэ 8 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний барааны үнийн индекс өмнөх сараас 0.8 хувиар өсөж, өсөлтийн хурд 4.9 нэгж хувиар саарсан талаар Статистикийн хорооноос м...

img

3 минутын өмнө

МҮБХ: Маргаашнаас эхлэн гурван өдөр дараалсан барилдаан болно DNN.mn

Монгол бөхийн өргөөнд маргаашнаас эхлэн гурван өдөр дараалсан барилдаантай.  Тавдугаар сарын 10-нд 12:00 цагаас Увс аймгийн Тэс сумы...

img

37 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд