Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Нам, эвслүүдийн сонгуульд орох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэх хугацаа маргааш дуусна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 4 сарын 27

img

18

news-img

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6 нам, 1 эвслийн хүсэлтийг хүлээн авлаа. Тодруулбал, Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгөв. Нам, эвслийн удирдлагууд сонгуульд оролцохдоо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нам, эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлээд амжилт хүсэв.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Эрэл групп”-ийн зүүн талаар өнгөрөх замыг ирэх сарын 1-нд ашиглалтад оруулна DNN.mn

“Эрэл групп” газраа чөлөөлж өгөөгүйн улмаас Говийн замыг “Мишээл экспо”-ийн замтай холбох ажил хоёр жил гаруй хугацаанд гацсан юм. Ө...

img

8 цагийн дараа

ЗГ: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргалаа DNN.mn

Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг түшиглэн баригдаж байгаа 300 МВт-ын цахилгаан станцын т...

img

8 цагийн дараа

Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн тогтоолыг “Төрийн нууц“-аас гаргахаар боллоо DNN.mn

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо  “Монгол улсын ирг...

img

7 цагийн дараа

Монголын Хэл Хуурчдын Анхдугаар чуулган боллоо DNN.mn

Монголын Хэл Хуурчдын Анхдугаар чуулган боллоо. Монгол угсаатан Хэл Хуурчдын Холбооноос санаачлан 2024 оны Тавдугаар сарын 6-ны өдөр...

img

7 цагийн дараа

Автобусны шинэ 19 буудал ашиглалтад орлоо DNN.mn

Нийслэлийн гэр хорооллын гудамж, зам талбайд нийтийн тээврийн хүртээмж, үйлчилгээг сайжруулах, явган зорчигчдын аюулгүй байдлыг ханг...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд