Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 19

Валютын ханш

value

мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадвараар Орхон тэргүүлж, Дундговь, Завхан, Говь-Алтай сүүл мушгив DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 06

img

34

news-img

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцууллаа.


Уг тайлангийн ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг дахин дэргүүлж, Дорноговь аймаг удаалжээ.
Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд эрэмбийн өөрчлөлтгүй буюу гурав, дөрөв, тавдугаарт эрэмбэлэгдсэн байна. Дархан-Уул аймагт эрэмбийн өөрчлөлт гараагүй ч гэсэн өрсөлдөх чадварын ерөнхий оноо нь есөн оноогоор өсчээ. Үүнд нь институтийн тогтолцоо, бизнесийн эрхзүй, боловсрол, соёлын үзүүлэлт сайжирсан нь нөлөөлсөн байна. 
Мөн өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймаг тэргүүлсэн буюу эхэнд эрэмбэлэгдсэн таван аймаг өнгөрсөн оныхтой ижил байна.
Харин 21 аймаг дундаас Дундговь, Завхан, Говь-Алтай зэрэг нь хамгийн хойгуур эрэмбэлэгдсэн. Эдгээр аймгийн хувьд бизнесийн үр ашиг сул байгаа. 
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь ерөнхий үнэлгээнээс гадна дөрвөн үндсэн бүлгийн эрэмбийг гаргадаг.
Эдийн засгийн тамир тэнхээгээр нэгд Дорноговь, хоёрт Өмнөговь эрэмбэлэгдсэн бол Завхан, Дундговь хамгийн бага үнэлгээг авсан.
Засаглалын үр ашгаар Орхон тэргүүлсэн бол Дорноговь хоёрт орж, хамгийн сүүлд Завхан, Дундговь эрэмбэлэгдсэн.
Бизнесийн үр ашигт байдлаар Дархан-Уул аймаг нэгд, Орхон хоёрт орсон бол хамгийн бага үнэлгээг Булган, Говь-Алтай аймаг авсан.
Дэд бүтцийн хөгжлөөр Орхон аймаг тэргүүлсэн бол Дорноговь аймаг хоёрдугаарт бичигдсэн. Харин Говь-Алтай, Архангай хамгийн бага үнэлгээг аваад байна.
img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хаврын тариалалтад 54.1 мянган тонн буудайн үр бэлэн болжээ DNN.mn

ҮСХ өнөөдөр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны 4 дүгээр сарын үзүүлэлтийг танилцуулах үеэр ХАА-н салбарын зарим тоон мэдээл...

img

8 цагийн дараа

​ЧАТБОТ-оос Өдрийн сонинтой холбоотой мэдээлэл аваарай DNN.mn

Өдрийн сонины ӨДРИЙН СОНИН фэйсбүүк хуудасны ЧАТБОТ танд үйлчилж байна. “ӨДРИЙН СОНИН” пэйжийн Message товчин дээр дарж ...

img

7 цагийн дараа

Галт тэрэгний гурван чиглэлийн цагийн хуваарь өөрчлөгджээ DNN.mn

Нүхэн гарц барих ажилтай холбоотойгоор галт тэрэгний гурван чиглэлийн цагийн хуваарьт өөрчлөлт оржээ. Тодруулбал, Улаанбаатар-Амгала...

img

7 цагийн дараа

Нийслэлд орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өсчээ DNN.mn

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын байдлаар нийслэлийн орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өсжээ. Тодруулбал, шинэ орон сууцны м....

img

7 цагийн дараа

УИХ-ын гишүүд өнгөрсөн дөрвөн жил тойрогтоо хэрхэн ажилласныг дүгнэнэ DNN.mn

2024 онд УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгууль бол улс төрийн намууд, УИХ-ын гишүүн хэрхэн ажилласан талаар сонгогчдоосоо үнэлгээгэ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд