Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 20

Валютын ханш

value

гадаад

Олаф Шольц: Бид бие биенээ хамгаалж буй нь НАТО газар нутгийнхаа нэг сантиметр бүрийг хамгаалж чадна гэсэн үг DNN.mn

trend

Админ

img

2024 оны 5 сарын 08

img

68

news-img

ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольц Латви, Литва, Эстонийн Ерөнхий сайд нартай хийсэн уулзалтын үеэр “Оросууд Украины эсрэг дайнаар Европыг хагалан бутаргаж, НАТО-г сулруулахын оронд харин тэдний эв нэгдлийг бэхжүүлсэн” гэж мэдэгдээд цаашид ч энэхүү эв нэгдлийг дэмжихийг уриалав. Шольц Ригад Балтийн орнуудын удирдагчидтай уулзах үеэрээ “Энэ дайнд цөмийн зэвсгийг ашиглах боломжгүй гэдгийг чанга дуугаар тунхаглах нь маш чухал зүйл” гээд энэ нь ирэх зургадугаар сард Швейцарьт болох энхийн бага хурлаас гарах тодорхой шийдвэрийн нэг байх ёстой гэж хэлжээ. Үүний зэрэгцээ Канцлер Украины эсрэг цэргийн түрэмгийлэл хийх Оросын тооцоо биелээгүй гэдгийг онцлон тэмдэглэв. Энэ дайн Европыг хувааж, НАТО-г сулруулахын оронд Украины түншүүдийн эв нэгдлийг бэхжүүлсэн гэж Германы гол улстөрч дахин онцолжээ. Мөн Шольц битүүмжилсэн Оросын хөрөнгөний зөвхөн орлогыг бус энэ хөрөнгийг дэлхий даяар Украинд зориулсан зэвсэг худалдан авахад ашиглах боломжийг авч хэлэлцэхийг уриалав.

Эдгээр хөрөнгийн 90 орчим хувийг Украины батлан хамгаалахын хэрэгцээнд зарцуулахаар тохиролцсон ч “Европ ямар үүрэг гүйцэтгэхийг энд огт заагаагүй” гээд “Учир нь бодит байдал дээр одоо хамгийн чухал зүйл бол шинэ үйлдвэр барих асуудал биш, харин Украинд бэлэн байгаа зэвсгийг аль болох хурдан хүргэх явдал” гэж хэлжээ. Харин Латвийн Ерөнхий сайд Эвика Силина болон Эстони, Литвийн түүний хамтран зүтгэгчид болох Кажа Каллас, Ингрида Симоните нар “Бид энэ хувилбарыг тохиролцож байгаа” гээд Балтийн орнуудын агаарын орон зайд НАТО-гийн хүчин хяналт тавихад Германы оруулсан хувь нэмрийг дурдаж, Литвад Бундесверийн бригадыг байршуулсан явдалд Германд талархал илэрхийлсэн байна. Силина, Каллас, Симоните нар мөн Европын Холбоо болон НАТО-гийн түншүүддээ хандан Украинд үргэлжилж буй дайны үед батлан хамгаалах зардлаа нэмэгдүүлэхийг уриалав. Литвийн Ерөнхий сайд “Балтийн орнууд Польштой хамтран батлан хамгаалах салбарт хөрөнгө оруулалт хийж, ДНБ-ийхээ хоёр хувиас илүүг зарцуулж байгаа нь бусдадаа сайн жишээ болж байна” гэжээ.

Ригад болсон уулзалтад оролцогчид Европт зэвсгийн үйлдвэрлэлийг эрчимтэй өргөжүүлэхийг мөн уриалав. Зэвсэг, агаарын довтолгооноос хамгаалах системийн үйлдвэрлэлд нэмэлт хүчин чадлыг бий болгож эхэлснийг мөн тэмдэглэв. Симонит Германы батлан хамгаалахын “Rhei­nmetall” концерн Литвад үйлдвэр барих болсныг сайшаажээ.

Үүний зэрэгцээ Эвика Силина Европын түнш улсууд зэвсгийн нөөцөө нөхөхөд Балтийн орнуудад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг тэмдэглээд Эстони, Латви, Литва улсууд Украинд маш их зэвсгээ шилжүүлсэн тул өөрсдийн нөөцөө сэргээх шаардлагатай байна гэж тайлбарлажээ. Силина мөн Латви, Герман, Эстони, Литва улсууд “ашиг сонирхол, үнэт зүйл, үйл ажиллагаандаа нэгдсэн” гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Рига дахь засгийн газрын цахим хуудсанд мэдээлснээр, Шольцын айлчлалын үеэр НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын бэлтгэл болон Украинд үзүүлэх дэмжлэг, эрчим хүч, тээврийн салбарын бүс нутгийн төслүүдийн талаар хэлэлцсэн байна.

Энэ уулзалтын өмнө ОХУ-ын Батлан хамгаалах яам Владимир Путины даалгаврын дагуу “Стратегийн бус цөмийн хүчний байлдааны даалгавар гүйцэтгэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх” зорилгоор Орос улс удахгүй Украины хилийн ойролцоо цөмийн тактикийн сургуулилт хийнэ гэж мэдэгдсэнтэй холбогдуулан эдгээр улсын тэргүүн нар уулзаж байгаа бөгөөд тэд Оросын цөмийн сургуулилтийг “өдөөн хатгасан мэдэгдэл, Оросын төрийн бүрэн эрхт байдал, бусдаас эзлэн авсан нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлыг ямар ч болзолгүйгээр баталгаажуулах” зорилгоор “стратегийн бус тактикийн цөмийн зэвсгээр биднийг айлгах гэсэн явуургүй оролдлого” гэж мэдэгджээ.

Иймээс Шольц Германы засгийн газрын тэргүүний хувиар Латви улсад анхны айлчлалаа хийж Германы НАТО-гийн түнш болох Балтийн бусад улсын тэргүүнүүдтэй биечлэн уулзаж байгаа ажээ. Мөн тэрээр Литва дахь Бундесверийн ирээдүйн бригадын бүрэлдэхүүнд багтах Германы цэргийн баазад зочилсон байна. Шольц Литвийн Пабраде дахь цэргийн бэлтгэлийн талбайд үг хэлэхдээ “Герман улс Балтийн орнуудын талд бат бөх зогсож байна” гэж тэмдэглэн хэлжээ. Мөн Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседад бараалхах үеэрээ Канцлер Олаф Шольц “Бид бие биенээ хамгаалж буй нь НАТО газар нутгийнхаа нэг сантиметр бүрийг хамгаалж чадна гэсэн үг” гэж хэлсэн байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ DNN.mn

Англи, орос, хятад, япон, солонгос хэлний мэдлэгтэй оюутан залуусыг 8 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “ОЮУТАН ЦАГДАА”...

img

7 цагийн дараа

ХҮН нам: 2024 оны УИХ-ын сонгуульд ороцох нэр дэвшигчдээ танилцууллаа DNN.mn

ХҮН намаас тойрогт нэр дэвших хүмүүсээ танилцууллаа. 1-р тойрог /9 мандат/ буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад ХҮН намыг...

img

7 цагийн дараа

Өчигдөр 55 жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолооджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өнгөрсөн хоногт нийт 1843 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүний зөрчлийн шинжтэй 1491, гэ...

img

7 цагийн дараа

Орон сууцны үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.3 сая төгрөг байна DNN.mn

 Улаанбаатар хотод орон сууцны үнэ энэ оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 10.2, өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгджээ. Шинэ...

img

7 цагийн дараа

Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн асуудалтай холбоотойгоор Л.Наранбаатар, Ц.Батбаатар нарыг хуулийн байгууллагаар шалгуулна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. 2024 онд үерийн хамгаалалтын далан, сувгийн өргөтгөл шинэчлэл, засварыг 12 ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд