мэдээ
“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ DNN.mn

Админ
2024 оны 5 сарын 18

1

Барилга Хот Байгуулалтын Яамнаас мэдээлснээр “Шинэ Хархорум” хотын инженер геологийн нарийвчилсан судалгаа, М1:2000 масштабтай байр зүйн зураг зохиох ажлуудыг эхлүүлж, хээрийн судалгааны ажил дуусжээ.
Одоо суурин боловсруулалтыг хийж байгаа аж. “Хотын хүн амын унд ахуйн зориулалттай газрын доорх усны эх үүсвэрийн эрэл хайгуулын судалгааны ажлын тендер сонгон шалгаруулалтыг явуулж, гүйцэтгэгчид гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн байна.
Энэ онд хэрэгжүүлэх археологийн хайгуул, судалгаа, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, инженерийн дэд бүтцийн эх үүсвэр тодорхойлох ТЭЗҮ боловсруулах зэрэг ажлуудын зургийн даалгаврыг боловсруулж, тендер сонгон шалгаруулалтыг явуулахаар бэлтгэж эхэлжээ.
“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, 54 улсын нийт 428 багаас хүсэлт ирүүлжээ.
Оролцогчдын бүтээлүүдээр 2024 оны долдугаар сарын 28-наас наймдугаар сарын 1-ний хооронд Улаанбаатар хотод үзэсгэлэн гаргаж, олон нийтээс санал авах юм байна.
Хийгдэх ажлууд:
- Инженерийн шугам сүлжээний зураг төсөл боловсруулах ажлын даалгаврыг эцэслэн батлуулж, төрийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэх;
- “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад ирүүлсэн бүтээлүүдээр үзэсгэлэн зохион байгуулахад шаардлагатай тооцоо, судалгааг гаргаж, хөрөнгийн эх үүсвэр шийдвэрлүүлэх асуудлыг Засгийн газарт танилцуулах;
- Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын явцыг цаг тухай бүр танилцуулах;
- 2024 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зураг төслийн ажлын тендерийг холбогдох хуулийн дагуу шуурхай зохион байгуулах.
- Эхний ээлжийн инженер геологийн судалгаа, байр зүйн зургийн ажлыг эцэслэн дуусгаж, захиалагчийн дүгнэлтийг гаргах ажлууд хийгдэх юм байна.





Манай улсын эмэгтэй шигшээ баг өнөөдөр Күүкийн арлуудын эсрэг тоглоно
FIBA Women’s Asia Cup 2025″ тэмцээн үргэлжилж байна. Өнөөдөр манай улсын эмэгтэй шигшээ баг “В” дивизионий т...
5 цагийн дараа
Н.Тавинбэх: Галд өртсөн барилгыг энэ сарын 25-наас буулгаж, барилгын ажлыг эхлүүлнэ
Ерөнхий сайд Г.Занданшатар ТЭЦ-3-ын нөхцөл байдалтай танилцаж байна. Энэ үеэр тус цахилгаан станцад Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогд...
5 цагийн дараа
Баяр наадмын өдрүүдэд 14 иргэн гол, усанд амиа алджээ
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны шуурхай штабт ажиллаж...
5 цагийн дараа
Улаанбаатар Их дуулга”-д оролцох Бахрейны жүдочид ирлээ
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн “Улаанбаатар Их дуулга” тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд “AIC Steppe Arena”-д болно. Олон улсын жүд...
5 цагийн дараа
Т.Цамбалхүндэв: Дуучин Н.Төмөрхуягт шоглуулснаа мэдэхгүй нутаг буцаж билээ
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………… Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Төмөр-Очирын Цамбалхүн...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд