Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хоригложээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 7 сарын 01

img

57

news-img

Монполимет группийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавт хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүнтэй харилцахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан байна.

Энэ тухай шүүхийн албан ёсны мэдээлэлд:

“Нийслэлийн прокурорын газраас 2024 оны тадвдугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ц.Гарамжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, прокурорын санал, яллагдагч Ц.Гарамжав, түүний өмгөөлөгч нарын хүсэлт, тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн баримтуудад тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин прокурорын гаргасан саналын зарим хэсэг буюу тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хэсгийг хүлээн авахаас татгалзсан болно” гэсэн байна.

Х Богд чинээлэг гэр бүлд төрсөн нь Монголын нийгэмд асуудал дагуулжээ. Хөрөнгө мөнгө бол Монголын нийгэмд эмзэг сэдэв. Гэхдээ шашны удирдагч нарыг сонгох ажилд улс төр, авлигатай холбоотой асуудал гарсаар байгаа билээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол Улс 2014 оноос хойш анх удаа дундаас дээш орлоготой улсуудын эгнээнд багтлаа DNN.mn

Дэлхийн банк жил бүр гишүүн 189 улс, үүнээс гадна 29 улсыг 1 хүнд ногдох үндэсний нийт орлого (ҮНО)-оор нь өндөр, дундаас дээш, дунд...

img

8 цагийн дараа

О.Баярсайхан “Азийн хүүхдүүд 2024” наадмаас алтан медаль хүртлээ DNN.mn

ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Якутск хотод “Азийн хүүхдүүд 2024” олон улсын VIII наадам үргэлжилж байна. Монгол Улсаас спортын ес...

img

7 цагийн дараа

Баруун, төвийн аймгуудын баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4, 5-нд төвийн аймгуудын нутгаар бор...

img

6 цагийн дараа

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Н.Мандуулыг томиллоо DNN.mn

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана. УИХ-ын 2...

img

6 цагийн дараа

Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг руу галт тэрэг явна DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 2024 оныдолоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улаанбаатар – Давааны – Улаанбаатар чиглэлд гурв...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Oyunka

Ene hun yaagad horigdoo ve

trend

Khuduu

Ee khuurkhii

trend

Sukh

Hevlelees hundii hun iim boldogdoo

trend

Хөөрхий

Зээ хүүгээ лам болгохгүй гэж ээж, аав 2 нь тухайн үеийн ерөнхийлөгч Элбэгдоржоос зөндөө гуйсан гэдгээ ярилцлагаараа хэлсэн шүү дээ. эсрэгээрээ Э нь сүрдүүлсэн байх атал авлига, мөнгө өгч болсон гээд байх юм. Лам нар тэгж сонговол бурхан нь ниргэх байхдаа. Гэхдээ 10-р богд удам судраараа бол ааваараа овоглож явах ёстой атал сэтгүүлчид албаар эмээг нь 10-р богдоор овоглоод байх юм. нийтээрээ ааваараа овоглодогийг болиулах гээд байгаа юм уу хаашаа юм. Аав, ээж нь ажлаа хийн хүүхдээ өсгөхөд их нөлөөлдөг болохоос биш бизнес хийж буй завгүй эмээ өсгөх гэж үү.

trend

жаахан үхэр

хулгайч

Онцлох нийтлэлүүд