Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

Ц.Мандхайхатан: Энэ удаагийн сонгуульд нам эвсэл, нэр дэвшигчид 66 тэрбум төгрөг зарцуулсан байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 7 сарын 02

img

53

news-img

“Бодлогод залуусын хяналт” ТББ-аас сонгуулийн зардлын үйл явцад хяналт тавьж байгааг мэдээллээ.

Сонгуулийн зардал, санхүүжилтийн ил тод байдлын талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр хэлэхдээ “Урьдчилсан байдлаар сонгуульд ямар хэмжээний зардал гарч, орлого орсныг явцын зардлыг тайлангаас харж болно.

747 нэр дэвшигчийн зардлыг харахад 76 тэрбум төгрөгийн орлого оруулжээ. Энэ нь хандив болон нэр дэвшигчийн өөрийн хөрөнгө гэх мэтчилэн хуульд заасан эх үүсвэртэй.

Нам эвсэл, нэр дэвшигчийн зардлын тайлангаас харахад энэ удаагийн сонгуульд 66 тэрбум зарцуулагдсан.

Гэхдээ нам, эвслийн зардлын дансанд 87 тэрбум байна” гэв.

Явцын тайлантай холбоотой дүгнэлт:

  • Явцын тайланд орлого, зарлага, үлдэгдлийн дүн зөрүүтэй байх тохиолдол гарч байна. Нэр дэвшигчид ёс төдий тайлагнаж, наад захын нийлбэрийг хангаагүй, үлдэгдэл тодорхойгүй байх тохиолдол нэлээд гарлаа.
  • Нэр дэвшигч, нам эвслийн орлогоос илүү зарлага нь өндөр байлаа. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч, нам эвсэл өртэй үлдэж байна. Тухайлбал Иргэний Хөдөлгөөний Нам 640 сая төгрөгийн өртэй гэж тайлагнасан. Гэтэл дансанд нь 7.3 сая төгрөг байна. Тэгэхээр энэ нам 600 гаруй сая төгрөгийн өртэй үлдэж байна.
  • Орлого нь өндөр байгаа ч хуульд заагаагүй хандив буюу буцаах шаардлагатай хандив гэсэн дүн маш өндөр байгаа. Нийт нэр дэвшигчийн хувьд 8.7 тэрбум төгрөгийг буцаасан. Нам эвслийн хувьд 1.2 тэрбум төгрөгийн хандивыг буцаасан байна.
  • Цаашид нам эвсэл, нэр дэвшигч өөрийнхөө дансанд хандив авсан мөртлөө зарцуулахгүй үлдэж байгаа их хэмжээний мөнгөн дүнтэй холбоотой асуудлыг хуулиар зохицуулахгүй бол хандив аваад цаашид яах зохицуулалт ойлгомжгүй байгааг “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ц.Мандхайхатан нэмж хэллээ.

Үргэлжлүүлэн “Үндэсний аудитын сайтад 969 нэр дэвшигчийн нэрс байгаа. Тэдгээр нэр дэвшигчээс 187 нь зардлын явцын тайлангаа тайлагнаагүй.

Тайлангаа ирүүлсэн 700 гаруй хүний мэдээллийг доторх агуулгаар нь харвал зардлын тайлангийн иж бүрдлийг бүрэн хангаагүй буюу гараар тэмдэглэх зэргээр мэдээллээ ёс төдий илгээсэн тохиолдлууд байна.

Нийт 787 нэр дэвшигчийн хандивын дансыг бүртгэж авсан тухайгаа Үндэсний аудитаас мэдээлсэн. Үүнээс ч олон нэр дэвшигч хандивын дансаа бүртгүүлэлгүйгээр сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон байх магадлалтай” гэдгийг хэллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хэрлэн гол наадмын өдрүүдэд үерийн түвшинг 10 см орчим давж үерлэх эрсдэлтэй DNN.mn

Долоодугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булга...

img

1 цагийн дараа

Маргааш нийслэлийн дөрвөн дүүрэгт цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийгдэнэ DNN.mn

Энэ сард цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх ажил үргэлжилж буйг мэдээлсэн. Хуваарь ёсоор маргааш буюу долдугаар сарын 5...

img

25 минутын дараа

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг аравдугаар сард ашиглалтад оруулна DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн гуравдугаар байр буюу өргөтгөлийн барилгын ажил 2018 онд эхэл...

img

5 минутын өмнө

БҮТ: Энэ жилээс ЭЕШ бус ЭШ гэж нэрлэдэг болно DNN.mn

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэнтэй холбогдуулж Боловсролын үнэлгээний төв хэвлэлийн хурал хийлээ. Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-...

img

35 минутын өмнө

2023 онд Бутаны Хаант Улсад нэг монгол иргэн, Монгол Улсад 32 бутан иргэн зорчжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долдугаар са...

img

1 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд