Улаанбаатар

weather

Loading weather data...

7 сарын 07

Валютын ханш

value

мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн өргөтгөлийг аравдугаар сард ашиглалтад оруулна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 7 сарын 04

img

45

news-img

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн гуравдугаар байр буюу өргөтгөлийн барилгын ажил 2018 онд эхэлсэн. Гэвч ашиглалтад ороогүй зургаан жил болсон юм.

Тус өргөтгөлийн барилгын ажлыг эрчимжүүлэхээр нийслэлийн удирдлага 62 дугаар сургуулийн захирал Ш.Сарантуяа, гүйцэтгэгч компани болох “Ганзосон” ХХК-ийн захирал Ч.Ижилбаяр нартай уулзсан байна.

Тодруулбал 2023-2024 оны хичээлийн жилд тус сургуулийн 16 бүлгийн 4,604 сурагч гурван ээлжээр хичээллэсэн.

Хичээлийн гуравдугаар байр буюу өргөтгөлийг 640 суудалтай байхаар зураг төсөл боловсруулж, 2018 онд “Ганзосон” ХХК-тай гэрээлсэн бөгөөд 2022 оноос хойш бүтээн байгуулалтын ажил зогсжээ.

Учир нь гүйцэтгэгч компани санхүүжилтээ нэмүүлэх хүсэлтээ салбар яаманд илэрхийлж, улмаар санхүүжилтийг нэмэх боломжгүй учраас гэрээ цуцалж, өөр гүйцэтгэгч компани сонгохоор тогтжээ. Үүнээс шалтгаалан тус сургуулийн барилгын ажил хоёр жил гацсан юм.

Тэгвэл хотын дарга Х.Нямбаатар тус сургуулийн өргөтгөлийн барилгыг дуусгах санхүүжилтийг нийслэлийн төсвийн тодотголд оруулж, ирэх аравдугаар сард ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Түүнчлэн Улаанбаатар хотод сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлыг эхлүүлсэн.

Тухайлбал

  • БГД-ийн 29 дүгээр хороо, Эрин хороололд байрлах “Эрин эверест интернэшнл” сургуулийг улсынх болгон худалдаж авах
  • Нарны хороолол, Алтай хотхон, Голден парк зэрэг хороолол орчимд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр онцоллоо.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс  

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Өсвөрийн сурын харваанд 296 хүүхэд өрсөлджээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны ахмад болон өсвөрийн багийн харваа, үндэсний сурын өсвөрийн харваа өчигдөр буюу энэ сарын 6...

img

6 цагийн дараа

Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1.1 км авто замыг шинэчилж байна DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын...

img

6 цагийн дараа

ББСБ-ын олгосон зээлийн дундаж хүү сарын 3.6 хувь байна DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 531 банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ 2024 оны 1 дүгээр улиралд...

img

5 цагийн дараа

Орон нутгийн төсөв нэг их наяд төгрөгийн ашигтай гарчээ DNN.mn

Манай улсын орон нутгийн төсөв энэ оны эхний 5 сард нэг их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Оро...

img

4 цагийн дараа

Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл 90 хувьтай байна DNN.mn

“Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн дор зохион байгуулах Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл 90 хувьт...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд