мэдээ
Төв талбайд “Учиртай гурван толгой” дуурь тоглоно DNN.mn

Админ
2024 оны 7 сарын 10

Үндэсний их баяр наадмын өдөрт зориулан өнөөдөр /2024.07.10/ төв талбайд 21:00 цагаас “Учиртай гурван толгой” дуурь тоглоно. Баяр наадмыг зохион байгуулах комиссын мэдээлснээр, энэ жил “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийг шинээр сонгон шалгаруулж, шинэчлэн тавьж буй.
“Учиртай гурван толгой” дуурийн найруулагчаар МУСТА С.Баттулга, удирдаачаар Ц.Тэлмүүн-Очир ажиллаж байна.
Юндэнгийн дүрд дуучин Э.Анхбаяр, Нансалмаагийн дүрд УДБУТ-ын дуучин Б.Энхнаран, Балганы дүрд УБДУТ-ын дуучин О.Хүрэлбаатар, Хоролмаагийн дүрд УБДЭТ-ын гоцлол дуучин Б.Одонзаяа, худалдаачны дүрд тус театрын гоцлол дуучин Э.Отгонбат, бүүвэйчийн дүрд гоцлол дуучин М.Дариймаа нар тоглохоор шалгарчээ.
Б.Дамдинсүрэн, Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурь нь Монголын анхны дуурь гэж тооцогддог. Анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр найруулан “Бөмбөгөр ногоон театр”-т жүжиг хэлбэрээр тавьж байсан түүхтэй.
Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт дэд сайд нарыг томилсон нь улс ...
6 цагийн дараа
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -13 хэм хүйтэн
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: 26-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2025 оны 12-р сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх ца...
5 цагийн дараа
ТОЙМ: Хүн бүр хэвлэн нийтлэх эрхтэй гэсэн Үндсэн хуулийн заалтыг авч хаях хэрэгтэй байна
“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Физикийн ухааны доктор ...
5 цагийн дараа
Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлий...
9 цагийн өмнө
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ
Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Store Pay Winter Land төс...
10 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



