мэдээ
Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ DNN.mn

Админ
2024 оны 7 сарын 17

52

Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг.
Мөн Улаанбаатар хотын орон сууц, ААН байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх ажил хийгдэх шаардлага үүссэн юм. Тиймээс энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөнө.
Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Жамъяангүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг засварлаж, шинэчлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү дээрх байршилд ажиллалаа. Тэрбээр “Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК зэрэг байгууллагууд хамтран 2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны их засварын ажлыг эхлүүлээд байна. Бид өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс их засварын бэлтгэл ажлыг хангаж, засварын ажлаа эхлүүлээд байгаа. Дулааны шугам сүлжээний их засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулан зарим байршилд халуун усны хязгаарлалтыг тогтоосон. Гэхдээ цэвэр усны буюу хүйтний усыг хязгаарлалт тогтоолгүй засварын ажлыг гүйцэтгэж байна” гэлээ.





Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ
Дэлхийн мэргэжлийн боксын холбооны чансааны 16-р байрт эрэмбэлэгдэж байгаа гавьяат тамирчин Э.Цэндбаатарын дараагийн тулаан болох га...
8 цагийн дараа
Солонготын даваанд цас орсны улмаас хальтаргаа гулгаа үүссэн байна
Ихэнх нутгаар нойтон цас, хур тунадас орж байгаатай холбогдуулан Солонготын даваанд болон авто замд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх ...
7 цагийн дараа
Э.Ганболд: Улаанбаатарыг 14 хот болговол юун тэр хэмнэлтийн бодлого, дарга нарыг нь татвар төлөгчдийн мөнгөөр л тэжээнэ шүү дээ
Өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-аас “Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай” хуулийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотыг Х...
7 цагийн дараа
П.Батчулуун эмчид холбогдох хэргийг Дээд шүүхээр хянан хэлэлцэхээр шийдвэрлэлээ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан тавдугаар сарын 2-ны өдөр болж, П.Батчулуун эмчид холбогдох хэ...
7 цагийн дараа
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ой хээрийн түймэр 35 хувиар өсчээ
ОБЕГ-аас Монгол Улсад тохиолдсон гамшиг ослын тохиолдол, ой хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. “Ө...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд