Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 18

Валютын ханш

value

гадаад

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай албан ёсны уулзалт хийв DNN.mn

trend

Админ

img

2024 оны 7 сарын 24

img

395

news-img

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр албан ёсны уулзалт хийв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен АНУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд “ардчиллын баян бүрд” Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 8 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалаас хойш Вашингтон хотноо ийнхүү дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бэхжүүлэх хүрээнд Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаад сэтгэл хангалуун буйгаа харилцан тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн тэсвэртэй байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, англи хэлний монгол багш нарыг бэлтгэх, аялал жуулчлал, иргэдийн солилцоог дэмжих, нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, хот байгуулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Ташрамд тэмдэглэхэд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен ирэх 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Дэлхий нийтийн өрийн төлөв байдал DNN.mn

Олон улсын валютын сан(ОУВС)-гийн гаргасан санхүүгийн мониторингийн тайланд “Энэ оны эцэст дэлхийн засгийн газруудын өр 100 их наяд ...

img

8 цагийн дараа

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсчээ DNN.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 9 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 6.7 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн ү...

img

7 цагийн дараа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд найрамдах Пакистан улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүү...

img

7 цагийн дараа

Тусгай хяналтын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг сонголоо DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2024.10.18/ хуралдаж, Дэд хорооны даргыг сонгох тухай асуудлы...

img

7 цагийн дараа

Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо DNN.mn

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсыг төлөөлөх хариуцлагатай үүрг...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд