мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд найрамдах Пакистан улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа DNN.mn
Админ
2024 оны 10 сарын 18
238
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Исламабад хотноо зохион байгуулагдаж буй ШХАБ-ын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцох үеэрээ тус улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл зэрэг салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө буйгаа тэмдэглэлээ.
Талууд хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн чиглэлд хамтран ажиллахын чухлыг санал нэгтэй дурдаад, Монгол Улсаас Пакистан Улсад халал аргаар бэлтгэсэн мах болон ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, Пакистан Улсаас Монгол Улсад оёмол, нэхмэл бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорыг эрчимжүүлэхтэй холбогдуулан Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын талаарх туршлагаас судлах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шариф хоёр улсын Засгийн газар хоорондын комисс байгуулж, худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал хэллээ. Мөн хоёр улсын Элчин сайдын яамыг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд визний хөнгөлөлт үзүүлэх асуудалд анхаарч өгөхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүслээ. Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа тэрбээр илэрхийлээд үүнийг бодит ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэв.
Монгол Улс нь Исламын Бүгд Найрамдах Пакистан Улстай 1962 оны долдугаар сарын 06-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамнаас хавсран суудаг болно.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Польшийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф...
8 цагийн дараа
Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа АН-д гишүүнээр элсжээ DNN.mn
Өмгөөлөгч Г.Батбаяр агсны охин Б.Ариунзаяа АН-д гишүүнээр элсжээ. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр хуульч, өмгөөлөгч Г.Батба...
7 цагийн дараа
Зуухны яндан шаардлага хангаагүй 17.484 айл байна DNN.mn
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, төр, хувий...
7 цагийн дараа
Туркийн Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа DNN.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атешийг эх орондоо бүрмө...
7 цагийн дараа
1.7 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ DNN.mn
2024 онд гэмт хэргийн улмаас бусдад 3.7 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирч, 1.7 их наяд төгрөг буюу 46 хувь нь мөрдөн шалг...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд