Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зуны Олимпийн XXXIII наадмын нээлтэд оролцлоо DNN.mn

trend

ДАВААДОРЖИЙН ОТГОНТУЯА

img

2024 оны 7 сарын 27

img

199

news-img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо болж буй зуны Олимпын XXXIII наадмын нээлтийн ажиллагаанд оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов.

Бүгд Найрамдах Франц Улс нь Парис хотноо Олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба Олимпын нээлтийн ёслол нь анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус үзэсгэлэнт Сена мөрний дагуу болсноороо онцлогтой байв.

Олимпын наадамд оролцох нийт 184 улсын 10,500 тамирчид Сена мөрний дагуу 6 км замаар үргэлжлэх 160 завиар парад хийж оролцов.

Энэ удаагийн зуны Олимп нь 2024 оны 07 дугаар сарын 26-аас 08 дугаар сарын 11-ний өдрүүдэд болох ба манай улсын тамирчид чөлөөт бөх, жүдо бөх, бокс, буудлага, байт харваа, усанд сэлэлт, дугуй, хөнгөн атлетик, хүндийн өргөлт зэрэг спортын 9 төрөлд 33 эрх авч оролцож байна.

Харин ирэх 08 дугаар сарын 28-аас 09 дүгээр сарын 08-ны өдрүүдэд болох Паралимпын наадмын пара пауэрлифтинг, пара байт харваа, пара таеквондо, пара усанд сэлэлт, пара жүдо, пара хөнгөн атлетик зэрэг 6 төрөлд 10 эрх, нийт 44 эрхтэйгээр оролцоно.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Дамбын Шагдарсүрэн: Амбасэлмаа эгчид би ганцхан удаа магтуулсан байдаг юм DNN.mn

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, “Малчин” телевизийн сэтгүүлч Дамбын Шагдарсүрэнтэй ярилцлаа. -Монголын Үндэсний Радиогийн 90 ...

img

8 цагийн дараа

ЗУРХАЙ: Өнөөдөр гахай өдөр DNN.mn

2024.09.08 / Ням гариг НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН ХОЁР ХАР ХӨХӨГЧИН ГАХАЙ ӨДӨР Үс засуулвал: Эд,мал арвижна. Наран ургах, шинг...

img

7 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр солигдмол, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун ...

img

7 цагийн дараа

Монгол-Францын найрамдлын бүлгийн дарга Филипп Мүеэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа DNN.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Франц Улсын Сенат дахь Монгол-Францын найрамдлын...

img

8 цагийн өмнө

Тэгш, сондгой дугаараар зорчуулах санал хураалт маргааш хаагдана DNN.mn

Автомашины тэгш, сондгой улсын дугаараар замын хөдөлгөөнд ангилж оролцуулах эсэхийг Улаанбаатар хотын иргэдийн саналд үндэслэнэ. Энэ...

img

9 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд