мэдээ
Тяньжин боомтод манай улсын 5150 чингэлэг байна DNN.mn

Админ
2024 оны 8 сарын 15

233

Тяньжин боомтод өчигдрийн байдлаар Монгол руу ачигдахаар хүлээгдэж буй 5150 чингэлэг байна. Энэ нь өнгөрсөн сарын чингэлгийн тоотой ижил хэмжээнд байгаа юм. Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Хятадын Тяньжин боомт дахь манай улсын чингэлгийн тоо тогтмол өссөөр тавдугаар сард 6184-д хүрч, гурав дахин өсч чингэлгийн бөөгнөрөл үүсгээд байсныг бид өмнө нь мэдээлж байсан. Сүүлийн хоёр сарын хугацаанд гурав дахин өсөөд байсан Тяньжин дахь манай улсын чингэлгийн тоо буурч, Тэндээс Эрээн рүү ачигдаж буй ачаа, тээврийн урсгал нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.
“Наймдугаар сарын 1-11 хүртэлх хугацаанд Тяньжин боомтоос Эрээн чиглэлд нийт 15 галт тэрэг байна. Энэ талаар Монголын Тээвэр зуучлагчдын холбооноос тодруулахад “Өмнө нь өнжөөд явуулдаг байсан үеэ бодвол өдөрт 1-2 галт тэрэг тогтмол явуулах болсон. Тяньжин боомтын ачаа тээврийн асуудал төр засгийн хэмжээнд нааштай яригдаж байгаа. Өнгөрсөн сарынхаас чингэлгийн тоо 100-гаар буурсан буюу одоогоор 5150 чингэлэг Тяньжин боомт дээр байна” гэсэн юм. Мөн Хятадын талаас галт тэрэгнийхээ тоог хангалттай нэмэгдүүлж, Тяньжин дахь манай улсын чингэлгийн тоо хэзээ хэвийн хэмжээндээ очих тухай тодорхой мэдээлэл байхгүй аж. Уг нь өнгөрсөн долдугаар сард Хятадын талтай манай улс импортын галт тэргийг нэмэгдүүлэх чиглэлээр гэрээ хэлэлцээр хийж тохиролцсон байдаг. Мөн Тяньжин боомтод ирсэн манай улсын чингэлгүүд дунджаар 85-95 хоногийн дараа Эрээн рүү ачигддаг нь хэвээр байна. Монгол Улс, БНХАУ-ын хоорондох төмөр замын тухай болон боомтын хэлэлцээрийн дагуу чингэлгүүдийг өмнө нь Тяньжинаас өдөрт хоёр галт тэргээр авдаг байсан ба Тяньжинд Монголын 1000-2000 чингэлэг байхыг хэвийн гэж үздэг аж.
Тяньжин нь Хойд Хятадын тээвэр, ложистикийн хамгийн том төв бөгөөд дэлхийн 180 гаруй улс, 600 гаруй боомттой худалдаа хийдэг, ачаа бараа солилцдог боомт юм





Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны Баасан гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэг...
8 цагийн дараа
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь аймгуудын нутгаар цас ...
8 цагийн дараа
М.Чимэддорж: УИХ-д яаралтай горимоор асуудал оруулж ирдгийг хязгаарлах хэрэгтэй
УИХ дахь АН-ын бүлгийн ахлах зөвлөх М.Чимэддоржтой ярилцлаа. -Ойрын үед УИХ-аар эдийн засаг, аюулгүй байдлын үр дагавартай томоохон ...
8 цагийн дараа
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы /2025.04.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цагт эхэлж, хуралдааны эхэнд Улсын Их...
8 цагийн дараа
Д.Ганмаа: Эрүүл мэндийн салбарт тогтолцооны хувьд шинэ бодлого, үр дүн хэрэгтэй
Монгол Улсын Их хурлын гишүүн Даваасамбуугийн Ганмаатай ярилцлаа. -Анхны 126 гишүүнтэй парламентад сонгогдож орж ирэхээсээ өмнө та х...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд



Modelnyy_iama
Наши любимые модели BMW для каждого водителя, удовлетворят любые потребности.
Погрузитесь в мир BMW, которые поражают.
Откройте для себя новейшие модели BMW, с акцентом на.
Каждый найдет свою идеальную BMW, впечатляюще широк.
Погрузитесь в мир премиальных автомобилей BMW, которые предлагают.
Почему стоит выбрать BMW, с непревзойденным качеством.
Каждая модель BMW — это шедевр, тех, кто ценит стиль.
Лучшие автомобили в модельном ряду BMW, которые стоит рассмотреть.
Как BMW отвечает на вызовы времени, узнайте.
Модели BMW: оптимальный выбор для всех, превосходящие ожидания.
Инновации и стиль: BMW, это опыт, который нужно испытать.
Наслаждайтесь комфортом и управляемостью BMW, который вдохновляет.
Переосмысленный комфорт и элегантность BMW, поклонников.
Почему BMW — это ваш идеальный выбор, от комфорта до инноваций.
Давайте исследовать великолепие модельного ряда BMW, с уникальным дизайном.
От автомобилей для города до внедорожников: BMW, на любые случаи жизни.
Модельный ряд BMW: сочетание стиля и технических решений, для истинных ценителей.
Откройте для себя свою следующую BMW, с комфортом и стилем.
Каждый автомобиль BMW — это возможность, на любой вкус.
i3 bmw [url=https://model-series-bmw.biz.ua/]https://model-series-bmw.biz.ua/[/url] .

Энхболд.х
Болохгүй бол Тианжиныг солихыг бод.эсвэл ТөриН 2 байгуулагын хооронд болгочихвол
яадаг бол ? Хувийн ийг хавчаад байгаа юмуу хэн нэг гар хараад байгаам уу ?