мэдээ
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурна

Админ
2025 оны 4 сарын 25

19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан, Төв, Дундговь аймгуудын нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны дөрөвдүгээр сарын 25-ны 20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 0…+5 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +6…+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж, секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +13…+15 градус дулаан, үдээс хойшдоо сэрүүснэ.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +15…+17 градус дулаан, үдээс хойшдоо сэрүүснэ.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө +13…+15 градус дулаан, үдээс хойшдоо сэрүүснэ.





Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны...
8 цагийн дараа
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ
Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хууль тогтоох үйл явцад оролцох иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх з...
7 цагийн дараа
Ерөнхий сайд Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн б...
7 цагийн дараа
Хүчтэй шороон шуурга шуурахыг анхааруулж байна
Өнөөдөр /2025.04.25/ Өвөрхангайн зүүн болон өмнөд, Төв аймгийн баруун болон өмнөд хэсэг, Дундговь аймгийн нутгаар салхи секундэд 18-...
7 цагийн дараа
Улаанбурханы лабораториор батлагдсан 800 тохиолдол бүртгэгдээд байна
2025 оны 4 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нийт улаанбурханы лабораториор батлагдсан 800 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс: эмн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд