Улаанбаатар

weather

Loading weather data...

5 сарын 16

Валютын ханш

value

мэдээ

Оффтейк гэрээгээр яагаад өндөр үнэтэй төмөр зам барьсан бэ гэдгийг АТГ шалгах хэрэгтэй

trend

Админ

img

2025 оны 4 сарын 25

img

63

news-img

Үндэсний баялгийн санг хөрөнгө зоорьтой болох үгүй нь Ухаа худаг, Төгрөг нуурын орд хоёрын хайчин гал дунд өрнөж байна. Үр дүнд нь одоогоор Төгрөг нуурын ордтой холбоотой гэх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ дэгээдээд авчээ. Гэвчиг АТГ түүнийг Төгрөг нуурын ордын асуудлаар бөхийлгөх нь юу л бол. Оффшор дамжаад явчихсан, олон улсын хэмжээнд ажиллахаар хэрэг. Цаг их орно. Тэгээд тэр орд одоогоор стратегийн ордын жагсаалтад байхгүй. Угтаа энэ бол шоу л болоод дуусна. Харин энэ далимд нүүрсний оффтейк гэрээний үр дүнг мөрдөх шалгавал арай үр дүнтэй.

2022 онд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл, Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл, Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил, Богдхан төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг ил болгосон. Энэ нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон түүний санхүүжилттэй холбоотой хоёр гэрээ, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой хоёр гэрээ, мөн Тавантолгой-Богдхан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гурван гэрээ, далд уурхайн хайгуулын нэг гэрээ болон Загийн гүний уснаас ус татах хоолойн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой нэг гэрээ гэсэн үг.

Тэр үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг:

-2022 онд гарсан нийт нүүрсний 670 мянган тонн буюу 11-13 хувь нь оффтейк гэрээний нүүрс. Тавантолгой төмөр замын төлбөрт дөрвөн оффтейк гэрээний нүүрсээ төлбөрөө бодитоор авсан нь “Тавантолгой төмөр зам” буюу “Бодь интернэшнл “компанийн борлуулагч буюу худалдан авагч компаниуд байгаа юм. Өнөөдрийн байдлаар 430 орчим сая ам.долларын нүүрс урьдчилж авсан. Үүнийг тухайн үед хийсэн ажлын гүйцэтгэлийг нь харж дүгнэлтэд үндэслэн мөнгөн дүнд тохирсон тухайн улирлын мөнгөөр нийлүүлдэг гэж ярьсан.

Тэр үед оффтейк гэрээний нүүрс ингэж ногоон гэрлээр хил гарч байсан. Төлбөрийн гүйцэтгэл сайн гэсэн үг.

Гэвчиг нууцаас гаргасан оффтейк гэрээнүүдээс үзэхэд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг дэлхийд байхгүй өндөр үнээр барьсан нь ил болсон. Уул нь “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 10 сард байгуулсан гэрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замыг бүтээн байгуулах нийт өртөг 792.1 сая ам.доллар гэж тооцсон. 2020 оны зургадугаар сард хийсэн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулж, 213.4 сая ам.долларын нэмэлт ажлын санхүүжилт нэмж бичсэн. Ингэж төслийн нийт өртөг суурь бүтцийн 267.3 сая ам.доллар дээр “Бодь интернэшнл” ХХК-ийн санхүүжилт 1.005 тэрбум ам.доллар буюу 1.282 тэрбум ам.доллар болсон. Тэгэхлээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нэг километрийг нь 5.48 сая ам.доллараар барьжээ. Энэ нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ижил урттай Хангимандал төмөр замаас хоёр дахин, үүнээс хоёр дахин урт Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаас тав дахин өндөр үнээр барьсан гэсэн үг.

Анхнаасаа нууцад оруулаад тэр чигт нь гурван жил нууцалж явсан нь үүнтэй холбоотой байх магадлал өндөр. Эдгээр гэрээнд задаргаа шинжилгээ хийсэн олон улсын байгууллагаас:

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн тухайд “алдагдсан боломжийн өртөг өндөр. Тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон хэмээн дүгнэжээ.

Нөгөөтэйгүүр энд царигийн асуудал бас сөхөгдөнө. Өргөн цариг бол алдагдал. Мухар төмөр зам барьсан нь өнөөдрийг хүртэл ашиглах боломжгүй байсаар байна. Хэрэвзээ өндөр үнэтэй ч нарийн царигтай барьсан бол өдийд үр ашгаа өгдөггүй юм гэхэд өдөр тутамд ашиглаад байж болох байсан юм. Тийм учраас эдийн засгийн ямар ч ашиггүй, шууд утгаараа алдагдалтай төмөр замыг барихад маш нууцалсан оффтейк гэрээгээр нүүрс өгч дэлхийд байхгүй өндөр үнээр яагаад барьсан бэ. АТГ үүнд хариулт авах хэрэгтэй.

Ө.Билэг

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 13.3 тэрбум төгрөгөөр өслөө

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдли...

img

8 цагийн дараа

Д.Батням: Иргэн та зургадугаар сарын 1-нээс өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөх үүрэгтэй

Монгол Улсад тээврийн хэрэгсэл эзэмшиж буй иргэн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг тухайн жилд нэг удаа зурга...

img

7 цагийн дараа

ЭЗБХ: Жилийн төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг байгууллаа

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2025.05.16) хуралдаан гишүүдийн 56 хувийн ирцтэйгээр 09 цаг 34 минутад эхэл...

img

7 цагийн дараа

ГХЯ: БНСУ-ын виз мэдүүлгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, Монгол Улсын иргэдэд визийг цахимаар олгох санал тавьсан

Гадаад харилцааны яамны зүгээс Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих нөхцөл болон тус улсын виз мэдүүлэхтэй холбоотой дараах асуудлууд...

img

6 цагийн дараа

Трампыг онилсон цусгүй дайн

Станбул хотноо болох гал зогсоох хэлэлцээнд ОХУ-ын төлөөлөгчдийг ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Владимир Мединский тэргүүлэхээр болов....

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

dubai_balloons_hjEl

Colorful balloons that bring your Dubai event to life
birthday balloons [url=https://balloons-and-helium.com/]birthday balloons[/url] .

trend

jarvi_korm_jmel

Jarvi корм для домашних животных с натуральными ингредиентами
ярви корм для собаки [url=https://www.ozon.ru/category/korm-dlya-sobak-jarvi/]https://www.ozon.ru/category/korm-dlya-sobak-jarvi/[/url] .

trend

dubai_balloons_njOa

Custom printed balloons to make your Dubai celebration unique
balloon store dubai [url=http://dubai-balloons-uae.com/]http://dubai-balloons-uae.com/[/url] .

trend

stamp_maker_yoPr

Fast and free rubber stamp generator for personal or business use
free online stamp maker [url=http://www.stamps-creator-online1.com]http://www.stamps-creator-online1.com[/url] .

trend

tkani_optom_kwml

Поставки тканей оптом с гарантией сохранности груза и сроков
ткани оптом рулонами от производителя [url=https://my-tkani-optom.ru/]ткани оптом рулонами от производителя[/url] .

trend

jarvi_korm_hbel

Jarvi — корм, способствующий блестящей шерсти и крепким зубам
jarvi корм состав [url=http://ozon.ru/product/suhoy-korm-jarvi-polnoratsionnyy-dlya-vzroslyh-koshek-s-chuvstvitelnym-pishchevareniem-s-indeykoy-1-1173234324/]http://ozon.ru/product/suhoy-korm-jarvi-polnoratsionnyy-dlya-vzroslyh-koshek-s-chuvstvitelnym-pishchevareniem-s-indeykoy-1-1173234324/[/url] .

trend

ekran_dlya_proektora_jxet

Экран для проектора, сочетающий мобильность, лёгкость и прочность
экраны для проекторов цена [url=http://ehkrany-dlya-proektora.ru/]http://ehkrany-dlya-proektora.ru/[/url] .

trend

suvenirnaya_produktsiya_oaOl

Уникальные сувениры с логотипом для клиентов, которые вас запомнят
сувенирная продукция [url=https://www.suvenirnaya-produktsiya-s-logotipom0.ru]https://www.suvenirnaya-produktsiya-s-logotipom0.ru[/url] .

trend

abhaziya_otdyh_ksOt

Отдых в Абхазии с питанием, трансфером и экскурсиями
абхазия отдых цены [url=https://otdyh-v-abhazii-01.ru/]https://otdyh-v-abhazii-01.ru/[/url] .

trend

rubber_stamp_maker_eapt

Easy-to-use rubber stamp maker online for fast and free design creation
make stamp online [url=http://make1-stamps-online.com/]http://make1-stamps-online.com/[/url] .

Онцлох нийтлэлүүд