мэдээ
“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ

Админ
2025 оны 12 сарын 30

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Задлаагүй захиа” уран сайхны киноны нээлт нэгдүгээр сарын 15-нд болохоор товлогджээ. Өмнө нь үзэгч олны хайр хүндэтгэлийг уран бүтээлээрээ хүлээсэн “Аранжин” пикчерсийн “Шар гэгээ” уран сайхны киноны баг хамт олон энэхүү киног бүтээжээ.

10 гаруй жилийн хугацаанд орон нутгийн театруудад монгол орныхоо өв соёлыг түгээн ажиллаж байгаад сүүлийн жилүүдэд кино урлагт цахиур хагалан орж ирж буй чадварлаг найруулагч Б.Батдэлгэрийн энэхүү бүтээл кино сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байна. Найруулагч Б.Батдэлгэрийн өмнөх бүтээл болох “Шар гэгээ” киног Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор хийж байсан бол энэ удаа Ш.Гүрбазарын багш Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиолыг сонгосон нь олон хүний анхаарлыг татаж байна.

Тэрбээр кино уран бүтээлдээ оролцох дүрийн сонгон шалгаруулалтыг их няхуур хийдэг гэдэг нь энэ удаагийн дэлгэцийн бүтээлээс нь ч харагдана гэдгийг хамтран ажилласан уран бүтээлчид нь хэлж байв. Учир нь найруулагч Б.Батдэлгэр 21 аймгаас дүрийн сонгон шалгаруулалт зарлаж эрж хайсны эцэст Монгол орны баруун хязгаар Увс аймгаас гол дүрээ олсон гэнэ. Энэ мэт жүжигчдийн онцгой сонголт нь түүний кино болгондоо олонд танигдаагүй шинэ дүр төрхийг гаргаж ирэх боломжийг илүү нээж өгдөг байж магадгүй юм. Харин энэ удаа ямар шинэлэг дүрүүдээр жүжигчдийн багаа бүрдүүлснийг “Задлаагүй захиа” киноноос харах үлдлээ.
Паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа
Монголын үндэсний паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа. Монголын паралимпын жүдо бөхийн холбооны баг тамирчид 2025 онд ...
8 цагийн дараа
2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчилжээ
2025 онд нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын нийт 107 төсөл хэрэгжиж, 190.83 км авто замын бүтээн байгуулалт, засвар ...
7 цагийн дараа
“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Задлаагүй захиа” уран сайхны киноны...
7 цагийн дараа
Нийслэлийн төсвийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөн...
7 цагийн дараа
Товчооны төлбөрөө төлөхгүй бол 2026 оноос алданги тооцно
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжу...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



