мэдээ
Нийслэлийн төсвийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

Админ
2025 оны 12 сарын 30

Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1,990.3 нэг тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 287 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн. Энэ онд шинээр хэрэгжих 774.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 207 төсөл арга хэмжээ тусгагдаад байна.
- Хот тохижилтын чиглэлээр 142.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 50 төсөл, арга хэмжээ;
- Авто замын барилга, байгууламжын чиглэлээр 157.7 тэрбум төсөвт өртөгтэй 39 төсөл, арга хэмжээ;
- Боловсролын салбарт нийт 88.0 тэрбум төгрөгийн 35 төсөл, арга хэмжээ;
- Дэд бүтцийн салбарт 55.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 35 төсөл, арга хэмжээ;
- Нийтийн тээврийн салбарт 1.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 5 төсөл, арга хэмжээ;
- Төрийн үйлчилгээний салбарт 39.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 18 төсөл, арга хэмжээ;
- Эрүүл мэндийн салбарт 18.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөөгтэй 14 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ.
2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 14 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 13 төсөл, арга хэмжээний тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn-ээр дамжуулан нээлттэй зарлалаа. Үүнд:
- Сургуулийн их засварын ажил (Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр сургууль) 3 тэрбум төгрөг;
- Цайзын бохир усны шугам сүлжээний ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг) 4.3 тэрбум төгрөг;
- 35/10 кВ-ын “Дашчойхор”, “Яргайт” дэд станцаас 10 кВ-ын Цээнэ, “Гоодой” фидерийн ачаалал хөнгөлөх ажил (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 20 дугаар хороо) 491.4 сая төгрөг;
- Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай 3 байршилд холбох (Натур төв орчмын) ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо) 3.2 тэрбум төгрөг;
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйлчилгээ, контор, шинжилгээний барилгын орц, гарцны гүүрэн байгууламж (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо) 1.1 тэрбум төгрөг;
- Зээлийн 124 дүгээр сургууль, 158 дугаар цэцэрлэг хүртэлх авто замын барилгын ажил (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 41 дүгээр хороо) 1.3 тэрбум;
- Гэр хороолол дундах гудамж, зам талбай түрж тэгшлэх, сайжруулсан шороон зам болгох (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27, 29 дүгээр хороо) 400 сая төгрөг;
- Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил (Улаанбаатар хот, Баянгол дүүрэг);
- Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил (Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг);
- Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг);
- Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил (Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг);
- Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил (Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг);
- Нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажил (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг) тендерийг зарлаад байна.
Маргааш 18 чиглэлд нийтийн тээврийн автобус үнэгүй үйлчилнэ
Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төв талбайд “Улаанб...
8 цагийн дараа
Паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа
Монголын үндэсний паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа. Монголын паралимпын жүдо бөхийн холбооны баг тамирчид 2025 онд ...
7 цагийн дараа
2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчилжээ
2025 онд нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын нийт 107 төсөл хэрэгжиж, 190.83 км авто замын бүтээн байгуулалт, засвар ...
7 цагийн дараа
“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Задлаагүй захиа” уран сайхны киноны...
6 цагийн дараа
Нийслэлийн төсвийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөн...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд



