Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 30

Валютын ханш

value

мэдээ

Товчооны төлбөрөө төлөхгүй бол 2026 оноос алданги тооцно

trend

Админ

img

2025 оны 12 сарын 30

news-img

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж эхэлжээ. Улсын хэмжээний 33 төлбөр авах цэгийн  12-ыг одоогоор  бүрэн цахимжуулаад байна.  Төлбөр авах цэгүүд цахим болсон нь  олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг  хугацаанд нь төлөхгүй байгаа аж.

Шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрсэн төлбөрөө 30 хоногийн дотор төлөөгүй бол 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэх аж. Тухайлбал, товчоогоор гарсан 1000 төгрөгийн төлбөрөө 30 хоногийн дотор төлөөгүй бол хоног тутамд 5 төгрөгийн алданги, 30 хоногийн 150, нийт 1150 төгрөг болж үндсэн төлбөр нэмэгдэх юм.

Иргэд  Ebarimt.mn,  Ezam.mnE-Mongolia.mn  зэрэг төлбөрийн системд регистр, тээврийн хэрэгслийн улсын дугаараа хийж төлбөрийн мэдээллээ шалгах, төлөх боломжтой.

Шалган нэвтрүүлэх товчоодоос хураасан төлбөрийг улсын хэмжээний авто замын арчлалт, засварт зарцуулдаг.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа

Монголын үндэсний паралимпын хороо 2025 оны шилдэгүүдээ тодрууллаа.  Монголын паралимпын жүдо бөхийн холбооны баг тамирчид 2025 онд ...

img

8 цагийн дараа

2025 онд нийслэлд 190 гаруй км авто замыг засаж, шинэчилжээ

2025 онд нийслэлийн хэмжээнд авто замын бүтээн байгуулалтын нийт 107 төсөл хэрэгжиж, 190.83 км авто замын бүтээн байгуулалт, засвар ...

img

7 цагийн дараа

“Задлаагүй захиа” уран сайхны киноны дүрүүдийг 21 аймгаар явж сонгон шалгаруулжээ

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Задлаагүй захиа” уран сайхны киноны...

img

7 цагийн дараа

Нийслэлийн төсвийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа

Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн Захирагчийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Нийслэлийн 2026 оны төсвийн хөрөн...

img

7 цагийн дараа

Товчооны төлбөрөө төлөхгүй бол 2026 оноос алданги тооцно

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжу...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд