Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур шинээр явган зам тавина DNN.mn

trend

Админ

img

2024 оны 9 сарын 20

img

15

news-img

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороонд явган зам хүрэлцээгүйн улмаас тухайн байршлын 1000 гаруй иргэн, 700 гаруй хүүхэд сургууль, цэцэрлэг, ажилдаа Драгон төвийн урд талд автомашины хөдөлгөөн ихтэй замаар зорчдог байсан. Энэ асуудлыг шийдэх талаар иргэдээс гомдол их ирдэг байсан тул нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус байршил дахь “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх Чихэр” ХК-тай зөвшилцөж, нийгмийн хариуцлагын хүрээнд талбай чөлөөлүүлэхээр боллоо. Ийнхүү “Сүлжээ” ХХК буюу хүмүүсийн хэлж заншсанаар Сүлжмэлийн үйлдвэрийн хойгуур явган зам тавих юм.

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа “Манай байгууллагаас “Жем Интернэшнл” ХХК, “Сүлжээ” ХХК, “Талх Чихэр” ХК-нд нийгмийн зайлшгүй хэрэгцээнд тулгуурлан газар чөлөөлөлт хийх шаардлагатай талаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Тухайн аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшил газрын эргэлтийн цэгийн хамгийн захын хэсгээс дөрвөн метр хүртэлх талбайг чөлөөлөх боломжтой гэсэн. Газар чөлөөлөлтийг хийсний дараа тухайн байршилд стандартад нийцсэн 1.5 метр өргөн явган замын ажлыг эхэлнэ. Тус хорооны иргэдийн хүүхдүүд өмнө нь сургууль, цэцэрлэгтээ явахдаа 1.2 км замыг туулдаг байсан бол шинэ явган зам тавьсны дараа 400 метр замыг аюулгүй туулж, зорьсон газартаа хүрэх боломжтой боллоо” гэв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ долоо хоногт таван байршилд авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд авто зам шинэчилнэ. Тодруулбал, дөрвөн авто замын хөдөлгөөнийг хэсэгчилж хаах бол ...

img

8 цагийн дараа

50 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүллээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холб...

img

8 цагийн дараа

“Big show” хойшлогдож, тасалбар авсан иргэдийн мөнгийг 100 хувь буцааж олгохоор болжээ DNN.mn

Flash, Татар, Noname, 4 зүг, Мөнхийн реп хамтлаг хамтарсан “Big show” тоглолтоо өнөөдөр буюу есдүгээр сарын 20-нд  хийхэ...

img

7 цагийн дараа

Автомашингүй өдрөөр зам хаах маршрут DNN.mn

Маргааш буюу есдүгээр сарын 21-ны өдөр болох автомашингүй өдрөөр 07:00-18:00 цагийн хооронд дараах гудамж, авто замуудыг хаана. Доор...

img

7 цагийн дараа

Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх замыг хаана DNN.mn

Дөлгөөн нуур худалдааны төвийн уулзвараас Өлзий төв хүртэлх авто замын урд талын эгнээг шинэчилнэ. Их тойруугийн авто зам буюу  “Дөл...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд