Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Энэ долоо хоногт таван байршилд авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 9 сарын 20

img

11

news-img

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд авто зам шинэчилнэ. Тодруулбал, дөрвөн авто замын хөдөлгөөнийг хэсэгчилж хаах бол үлдсэн нэг байршлын замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм.

  • Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын авто замаар хөдөлгөөнд оролцох боломжтой.
  • Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг есдүгээр сарын 20-ны 22:00 цагт хааж, 22-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг есдүгээр сарын 22-ны 06:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ.
  • Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж засварлана. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
  • Их тойруугийн авто зам буюу “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх урд эгнээг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
  • Хонхны гудамж буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл бүрэн хааж, шинэчилнэ.

Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Энэ сарын 23-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа цас орж, сэрүүснэ DNN.mn

Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.  Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. Харин 23-нд ну...

img

8 цагийн дараа

Ирэх сарын 11-нд бүх нийтээр амарна DNN.mn

Ирэх аравдугаар сарын 11-ний өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, аравдугаар сарын 11-ний өдөр орон нутгийн сонгуулийн санал хураалт...

img

7 цагийн дараа

Гэр хорооллыг орон сууцжуулах байршлуудыг тогтоолоо DNN.mn

НИТХ-ын ээлжит хуралдаанаар гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэх байршил батлуулах тухай танилцуулгыг нийслэлийн...

img

7 цагийн дараа

Энэ долоо хоногт таван байршилд авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд авто зам шинэчилнэ. Тодруулбал, дөрвөн авто замын хөдөлгөөнийг хэсэгчилж хаах бол ...

img

6 цагийн дараа

50 сая төгрөгийн хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүллээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холб...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд