Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

“Найрамдал, Товчооны авто замыг шинэчилж, аюулгүйн тойрог, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр Таван шарын нүхэн гарцын ажил бүрэн дуусна” гэв DNN.mn

trend

Админ

img

2024 оны 9 сарын 21

img

1

news-img

Улаанбаатар хотын 4 байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж буй. Үүний нэг “Таван шар”-ын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг өнгөрсөн бямба гарагт нээсэн. Тэгвэл авто замын хөдөлгөөний ачаалал ямар байгаа талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн Авто замын инженер М.Золбоогоос тодрууллаа.

Тэрбээр “Төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих 4 байршлын нэгдүгээр байршил бол “Таван шар”-ын нүхэн гарц юм. Нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээгээд 7 хонож байна. Энэ нүхэн гарцыг барьснаар төмөр замын хаалттай гарам дээрх осол аваар буурна. Мөн тээврийн хэрэгслүүд хаалттай гарам дээр төмөр замын хөдөлгөөн нэвтрэхийг хүлээж зогсож, цаг алдахгүй болно. Өөрөөр хэлбэл нэвтрэх хөдөлгөөн сайжирна. “Таван шар”-ын нүхэн гарцыг нээснээс хойш тухайн орчимд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай байгаа гэсэн мэдээлэл байна. Удаашрал үүсээд байгаа шалтгаан гэвэл ажил хараахан бүрэн дуусаагүй. Авто замын бүрэлдэхүүн хэсгүүд болох Найрамдлын авто зам, Товчооны авто замын бүрэн шинэчлэл, аюулгүйн тойрог, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр цогцоороо нүхэн гарцын ажил дуусна. Мөн одоо бүрэн урсгалаараа зогсолтгүй хөдөлгөөн яваад байгаа учраас хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байгаа. Арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулж, тэмдэг, тэмдэглэгээ хийж, хөдөлгөөнийг бүрэн нээж, жолооч нарт мэдээлэл хүргэсний дараа одоогийн хөдөлгөөн удааширсан асуудал арилна. Мөн уулзварын дахин инженерчлэлийг дараа дараачийн уулзваруудад хийдэг” гэдгийг хэллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Найрамдал, Товчооны авто замыг шинэчилж, аюулгүйн тойрог, буцаж эргэх эргэлтүүдийг хийснээр Таван шарын нүхэн гарцын ажил бүрэн дуусна” гэв DNN.mn

Улаанбаатар хотын 4 байршилд төмөр зам доогуур нүхэн гарц барьж буй. Үүний нэг “Таван шар”-ын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг ө...

img

3 цагийн дараа

“Намрын ногоон өдрүүд” худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно DNN.mn

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээг 2024 оны есдүгээр сарын 23-29-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд з...

img

2 цагийн дараа

120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ DNN.mn

Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замын хэсэгчлэн шинэчилнэ. Хойд хэсгийн замыг 9 дүгээр сарын 2...

img

1 цагийн дараа

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлт Цагааннуур сумын төвөөс зүүн урд зүгт 3 ...

img

24 минутын дараа

Ховор ургамалд тооцогдох 23 шуудай “Хонин арц” тээвэрлэснийг илрүүлэв DNN.mn

Энэ оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэл рүү иргэн Э нь ховор ургамалд тооцогдох 23 шуудай хонин а...

img

37 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд