Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 28

Валютын ханш

value

гадаад

Жо.Байден: Бид Украиныг дэмжихээс татгалзаж болохгүй DNN.mn

trend

Админ

img

2024 оны 9 сарын 26

img

159

news-img

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Нью-Йорк хотноо НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы индэр дээрээс ерөнхийлөгчийн хувьд сүүлийн удаа үг хэлэв.

Тэрээр: “ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины өргөн цар хүрээтэй түрэмгийлэл эхэлснээс хойш АНУ, НАТО-гийн холбоотон болон түншүүд, түүнчлэн дэлхийн 50 гаруй улс Оросыг эсэргүүцсээр байна” гэж мэдэгдээд “Сайн мэдээ гэвэл Путины дайн бүтэлгүйтсэн, түүний гол зорилго ч бас бүтэлгүйтсэн. Тэр Украиныг устгахыг хичээсэн ч Украин эрх чөлөөтэй хэвээр байна.

Тэр НАТО-г сулруулахыг хичээсэн боловч НАТО өмнөхөөсөө илүү том, хүчирхэг, нэгдмэл болж, Финланд, Швед гэсэн хоёр шинэ гишүүнтэй болсон. Гэсэн ч бид тайвширч болохгүй. Дэлхий өнөөдөр Украиныг дайнд ялахад нь бид үргэлжлүүлэн тусалж дэмжих үү, эсвэл түрэмгийллийг даамжруулж, үндэстнүүдийг устгаж байгааг хүлээн зөвшөөрөх үү гэсэн сонголттой тулгараад байна. Иймээс бид ядарч, цуцах ёсгүй, бид өөр тийш харж болохгүй. Украиныг шударга, тогтвортой энх тайван тогтоох хүртэл АНУ Украинд үзүүлэх дэмжлэгээ сулруулахгүй, Украиныг Оросын эсрэг дайнд ялах хүртэл нь дэмжих болно” гэж хэлэв. Мөн Америкийн ерөнхийлөгч Украин болон дэлхийн бусад улс орнуудад үзүүлэх тусламжийг ноцтой бууруулж болзошгүй Бүгд найрамдах намын Дональд Трамп Цагаан ордонд буцаж ирэх магадлалтай байгааг дурдаж, Москватай хийх цаашдын сөргөлдөөнд бууж өгөхгүй байхыг уриалав. Байден мөн Ойрхи Дорнодод гал зогсоох хэлэлцээр хийхийг уриалж, мөргөлдөөнд хоёр талын гэм зэмгүй иргэд хохирч байгааг онцолжээ. Тэрээр 2023 оны аравдугаар сарын 7-нд ХАМАС-ын Израиль руу хийсэн террорист халдлагын үеэр амь үрэгдсэн олон зуун энгийн иргэд, барьцаалагдсан олон арван хүний хувь заяаг дурсав.

Үүний зэрэгцээ Газын зурвас дахь гэм зэмгүй энгийн иргэд ч “тамын амьдрал туулж байна” гээд “Талууд хэлэлцээрийн нөхцөлийг эцэслэн баталж, барьцаалагдсан хүмүүсийг эх оронд нь буцаан авчирч, Израиль болон Газын зурвасыг ХАМАС-аас ангижруулан аюулгүй байдлыг хангаж, Газын зурвас дахь зовлон зүдгүүрийг намжааж, энэ дайныг зогсоох цаг ирлээ” гэж тэр уриалав. Үүний зэрэгцээ Байден өөрийн засаг захиргааны уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтыг онцлон тэмдэглэж, хиймэл оюун ухаантай холбоотой шинэ технологийг өргөнөөр ашиглахыг дэмжиж буйгаа онцлоод, ирэх 10 жилд дэлхий дахинд сүүлийн 50 жилийнхээс илүү технологийн өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. “Хиймэл оюун ухаан нь бидний амьдрах арга барил, ажиллах арга барил, дайнтай тэмцэх арга барилыг өөрчилнө. Гэхдээ үүний ихэнх тохиолдолд бидний амьдралыг сайжруулж чадна” гэж Байден нэмж хэлэв. Тэрээр мөн хиймэл оюун ухаантай холбоотой ноцтой эрсдэлүүд, тухайлбал хуурамч мэдээ, ташаа мэдээлэл, түүнчлэн шинэ эмгэг төрүүлэгч бичил биетүүд, биологийн зэвсэг бий болох зэрэг ноцтой эрсдлүүдийг онцлон тэмдэглэв. Байден НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд сүүлчийн удаа үг хэлэхдээ, дэлхийн удирдагчдад хандан жирийн хүмүүсийг өөрсдийн амбицаас дээгүүр тавихыг уриалав. Хоёр дахь удаагаа нэр дэвшихээс татгалзсан Америкийн ерөнхийлөгч “Бид ард түмэнд үйлчлэхийн тулд энэ суудалд ирсэн, харин эсрэгээрээ биш гэдгийг хэзээ ч битгий мартаарай” гэж сануулж бас уриалав. Түүнийг үг хэлж байх үеэр танхимд бусад улсын удирдагчтай хамт Украины ерөнхийлөгч Владимир Зеленский сууж байгааг зураглаачид үе үе онцлон харуулж байв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Эйфелийн цамхгаас олимпийн цагаригийг буулгажээ DNN.mn

Олимпийн таван цагаригийг Парис хотын бэлэг тэмдэг болсон Эйфелийн цамхаг дээр цаашид байнга байрлуулах санаа Францын иргэдийн дунд ...

img

40 минутын дараа

Ирэх долоо хоногт 10 дугаар хороолол орчмын айл өрхийн халуун ус, дулааныг өгнө DNN.mn

Ирэх даваа гариг буюу есдүгээр сарын 30-нд “10 дугаар хороолол” орчмын айл өрхийн халуун ус, дулааныг өгөхөөр төлөвлөжээ. Энэ талаар...

img

21 минутын өмнө

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ DNN.mn

Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 8 дугаар сард 3380.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 89 төгрөгөөр чан...

img

1 цагийн өмнө

Хатагтай Шэнь Миньжуань: Монгол Хятадын хоёр талын харилцааны шинэ хуудсыг нээлээ DNN.mn

Энэ онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа билээ. Энэх...

img

2 цагийн өмнө

Агаарын тээврээр зорчигчийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар өсчээ DNN.mn

Энэ оны  эхний есөн сард бүх төрлийн тээврээр 106 сая зорчигч, 92 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс Авто тээврээр 103.7 сая зорчигч,...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд