Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

Хатагтай Шэнь Миньжуань: Монгол Хятадын хоёр талын харилцааны шинэ хуудсыг нээлээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 9 сарын 28

img

52

news-img

Энэ онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү түүхэн ойн баярт зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт өчигдөр БНХАУ-ын Элчин сайдын яаманд болов.

Арга хэмжээнд тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүд, Элчин сайдууд, иргэний нийгмийн байгууллагынхан, эрдэмтэн судлаачид, бизнесийн салбарынхан уригдан ирсэн байлаа. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань хүндэт зочиддоо хандаж мэндчилгээ дэвшүүлсэнийг бүрэн эхээр нь бүргэж байна. Тэрбээр, Эрхэм хүндэт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ, Засгийн газрын гишүүд нар аа, Ноёдхатагтай, найз нөхдөө! Энэ үдэш бид Шинэ Хятад Улс байгуулагдсаны 75 жилийн ой, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн давхар баярыг тэмдэглэхээр нэгэн дээвэр дор цуглаад байна. Миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс Та бүхнийг халуун дотноор хүлээн авч, чин сэтгэлийн талархал илэрхийлье! Эрхэмсэг ноён Ерөнхий сайд Таныг хүрэлцэн ирсэнд онцгойлон талархаж буйгаа илэрхийлье. Бидний энэхүү барилга 1957 онд баригдсан бөгөөд 70 хавар, 70 намрыг туулж, Хятад, Монгол хоёр улсын хоорондын харилцааны түүхэн хөгжлийн цаг мөч бүрийг гэрчилж байна.

Олон жилийн дараа, Үндэсний баяр, Дипломат харилцаа тогтоосны баярын хүлээн авалтыг Элчин сайдын яамны байранд дахин зохион байгуулж байгаа нь урт хугацаанд Хятад, Монгол хоёр орны найрамдалдүнэтэй хувь нэмрээ оруулж байсан үе үеийн ахмад дипломат ажилтнуудад хүндэтгэл үзүүлж байна. Мөн миний бие үе залгамжлан Хятад, Монгол хоёр улсын харилцаанд шинээр ирсэн хүний хувьд, Монгол Улсад суугаа анхны эмэгтэй Элчин сайдын хувьд их нэр төртэй, бахархаж байна! Асар их бэрхшээлийг даван туулж байж агуу амжилт ирдэг.Хятадын коммунист намын хүчирхэг удирдлагын дор, 75 жилийн хугацаанд БНХАУ ядуурал, эмзэг дорой байдлаас дэлхийн хоёр дахь том эдийн засаг болтлоо хөгжин цэцэглэж, үндэсний хүчирхэгжилт, олон улсын нөлөөнд түүхэн үсрэлт хийсэн билээ. Ялангуяа, ХКН-ын Төв хорооны 18 дахь удаагийн хурлаас хойш Хятадын онцлогтой социализм шинэ эрин үед нэвтэрч, Хятад үндэстэн туйлын ядуурлаас ангижран, бүх талаараа анхан шатны чинээлэг түвшинд хүрч, бүх нийтийн чинээлэг хөгжлийн замд орсон. Жежянь муж бол Ши Жиньпин даргын ажиллаж байсан, мөн Ерөнхий сайд Ли Чяны төрсөн нутаг бөгөөд бүх нийтийн чинээлэг хөгжлийн жишиг бүс нутаг юм. Инновацид суурилсан өндөр түвшний хөгжил тасралтгүй гүнзгийрсээр байна. Цахилгаан машин, литийн нөөц хураагуур, нарны хавтан гэх “Гурван шинэ бүтээл” нь “Хятадад үйлдвэрлэв” тодотголтой шинэ нэрийн хуудас болж, Жиаолун шумбагчдалайн гүнд шумбаж, С919 нисэх онгоц тэнгэрт хөөрч, сансар огторгуйд Шенжоу хөлгүүд нисч байна. Нүүрстөрөгч багатай ногоон экологийн соёл иргэншлийг хүч түрэн хөгжүүлж, хиймэл ойжуулалт, сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэн, Хятадын ногоон уул, цэнгэг нуурын үзэсгэлэнд өнгө нэмсээр байна. Хятад Улс Хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахаас эхлээд “Бүс ба зам” санаачилгын хамтын бүтээн байгуулалт, даян дэлхийн гурван том санаачилга хүртэл дэлхийн засаглалыг сайжруулахын төлөө өөрчлөгдөж буй дэлхий ертөнцөд Хятадын мэргэн ухаан, арга шийдлээр хувь нэмрээ оруулж байна. Хөгжлийн замд орсон хэдий ч урагш ахихын тулд хичээн зүтгэх хэрэгтэй. Энэ оны долдугаар сард, ХКН-ын 20 дахь удаагийн сонгогдсон Төв хорооны гуравдугаар бүгд хурал амжилттай болж, цаашид шинэчлэл өөрчлөлтийг тал бүрээр гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах томоохон дүр зургаа тодорхойлж, дэлхий дахинд тодорхой дохиог илгээж байна. Хятад Улс дээд түвшний социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулж, өндөр зэрэглэлийн хөгжлийг ахиулан, дээд түвшний гадаад нээлттэй тогтолцоо, механизмийг сайжруулах болно. Ши Жиньпин даргын хэлснээр “Үзэмж төгс ганц цэцэг хавар болдоггүй, харин бүрэн дэлгэрсэн зуун цэцэгс дэлгэр хаврыг авчирдаг”. Хятад Улсын шинэ хөгжил дэлхий ертөнцөд шинэ боломжуудыг дагуулах нь гарцаагүй бөгөөд ялангуяа хөгжиж буй орнуудад шинэ эрмэлзлэлийг авчрах болно. Бид цаашид хөгжиж буй орнуудын аж үйлдвэржилтийг үргэлжлүүлэн дэмжиж, ард түмний амьжиргааны асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэн, тогтвортой хөгжилд аль болох хурдан хүрч, сайн сайхан маргаашийн төлөө хамтдаа зүтгэх болно! Ноёд хатагтай нар аа, найз нөхөд өө. Энэ жил Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрамдал харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 10 жилийн ой тус тус тохиож байна. Эргэн харахад, Хятад, Монголын найрамдлын үнэт зүйл нь харилцан итгэлцэл, өндөр дээд түвшний нягт харилцаа, ард түмний гүн гүнзгий нөхөрлөл, бие биенийхээ язгуур эрх ашгийг ойлгон хүндэтгэх явдал юм. Хятад, Монголын найрамдлын хамгийн тод илрэл нь харилцан туслалцах буюу 1950-1960-аад оны үед, Монгол Улсад туслалцахаар ирсэн хөдөлмөрчдийн нөр их хөдөлмөр, цар тахлын цаг үеийн “Хонины хариуд цай” хэмээх сэтгэлд дулаан үйл явдал, Венчуаны газар хөдлөлт, малчны хотхоны цагаан зудын үед харилцан тусламжийн гараа сунгасан үйл явдлууд юм. Хятад, Монголын найрамдлын үндсэн зорилго нь хамтдаа хөгжих юм. Монголын ард түмэнд хэдийн танил болсон Энхтайвны гүүр, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд бүтээн байгуулсан хурдны авто зам, төв ус цэвэрлэх байгууламж, мөн удахгүй биеллээ олох хоёр улсын худалдааны хэмжээ 20 тэрбум ам.доллар зэрэг нь хоёр улсын хөгжил, дэвшлийн хамтын эрмэлзэл, хөгжлийн замд хамтдаа хожих хамтын ажиллагааны илрэл юм. Цаг хугацаа улиран одсон ч анхны зорилгоо бид умартахгүй.

Ши Жиньпин даргын итгэмжлэлээр БНХАУ-ын дэд дарга Хань Жөн саяхан Монгол Улсад айлчлал хийж, Монгол Улсын шинэ УИХ, шинэ Засгийн газрын тэргүүнүүдтэй өргөн хүрээнд, гүнзгий яриа хэлэлцээ өрнүүлэн, хоёр орны харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх шинэ чухал тохиролцоонд хүрч, хоёр талын харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээлээ. Угтан авах ёслолын арга хэмжээний үеэр, өхөөрдөм бяцхан Монгол охин “Нарлаг сайхан Монгол оронд минь тавтай морилно уу” гэж хятад хэлээр цэвэр, тод хэлсэн нь сэтгэлд тодхон байна. Нарлаг сайхан гэдэг нь Монголын сайхан орныг төдийгүй Хятад, Монгол хоёр орны цаашдын харилцааны гэрэлт ирээдүйг илэрхийлж байна! Хятад Улс Монгол Улстай хамт, хоёр орны хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулах чиглэл дор, “Бүс ба зам” санаачилгын тавцан дээр хамтран ажиллаж, хоёр улсын харилцааг үргэлжлүүлэн хөгжүүлж, орчин үеийн шинэчлэлийг ахиулан хоёр орны ард түмэнд сайн сайхныг авчрахад бэлэн байна! Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж, багш, оюутнууд болон Монгол Улсад байгаа хятад иргэд та бүхэнд Хятад, Монгол хоёр орны найрамдал, Монгол Улсын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулж буйд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэхийн хамт Хятад Улс байгуулагдсаны халуун баярыг хүргэе.

Эх орныхоо төлөө үргэлж сэтгэл, зүрхээрээ хамт байдаг та нартаа миний бие болон Элчин сайдын яамны зүгээс нийгмийн халамж, баталгаагаар үргэлжлүүлэн хангаж ажиллахаа илэрхийлье Хятад, Монгол хоёр улс хөгжин цэцэглэж, хоёр улсын найрамдалт үүрд батжин бэхжих болтугай. Баярлалаа.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Эйфелийн цамхгаас олимпийн цагаригийг буулгажээ DNN.mn

Олимпийн таван цагаригийг Парис хотын бэлэг тэмдэг болсон Эйфелийн цамхаг дээр цаашид байнга байрлуулах санаа Францын иргэдийн дунд ...

img

36 минутын дараа

Ирэх долоо хоногт 10 дугаар хороолол орчмын айл өрхийн халуун ус, дулааныг өгнө DNN.mn

Ирэх даваа гариг буюу есдүгээр сарын 30-нд “10 дугаар хороолол” орчмын айл өрхийн халуун ус, дулааныг өгөхөөр төлөвлөжээ. Энэ талаар...

img

25 минутын өмнө

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 89 төгрөгөөр чангарчээ DNN.mn

Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны 8 дугаар сард 3380.98 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 89 төгрөгөөр чан...

img

1 цагийн өмнө

Хатагтай Шэнь Миньжуань: Монгол Хятадын хоёр талын харилцааны шинэ хуудсыг нээлээ DNN.mn

Энэ онд БНХАУ байгуулагдсаны 75 жилийн ой, Монгол Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаа билээ. Энэх...

img

2 цагийн өмнө

Агаарын тээврээр зорчигчийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар өсчээ DNN.mn

Энэ оны  эхний есөн сард бүх төрлийн тээврээр 106 сая зорчигч, 92 сая тонн ачаа тээвэрлэлээ. Үүнээс Авто тээврээр 103.7 сая зорчигч,...

img

2 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд