мэдээ
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ DNN.mn
Админ
2024 оны 9 сарын 30
131
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Лам-д бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан эхний 53 иргэн гэрчилгээгээ гардан авлаа DNN.mn
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зөвшөөрсөн Монгол Улсын Боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн ...
5 цагийн дараа
Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна DNN.mn
Хориглосон тэмдэг байршуулсан газраар зорчихгүй байх Мөсөн дээр хөдөлгөөн үйлдэхгүй байх, Бага насны хүүхдийг харгалзахгүй хүнгүйгээ...
4 цагийн дараа
Халиа тошин үүссэн байршлуудад нийт 47.4 мянган метр.куб суваг татаж, 2500 тонн мөсийг тээвэрлэлээ DNN.mn
Улаанбаатар хотод 2024 оны зун олон жилийн дунджаас их хур тунадас орсны улмаас энэ өвөл нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хороо...
3 цагийн дараа
Өрхийн сарын дундаж орлого 2 сая 617 мянга, зарлага 2 сая 697 мянга байна DNN.mn
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны аравдугаар сарын үзүүлэлтийг танилцууллаа. 2024 оны гура...
3 цагийн дараа
Зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна DNN.mn
Цаг уурын байгууллагаас зудын эрсдэлийг нэгдүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 га...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд