Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 11

Валютын ханш

value

мэдээ

Халиа тошин үүссэн байршлуудад нийт 47.4 мянган метр.куб суваг татаж, 2500 тонн мөсийг тээвэрлэлээ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 11

img

26

news-img

Улаанбаатар хотод 2024 оны зун олон жилийн дунджаас их хур тунадас орсны улмаас энэ өвөл нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Үүссэн нөхцөлтэй холбогдуулан нийслэл, дүүргийн холбогдох мэргэжлийн байгууллагын давхардсан тоогоор 256 ажилтан албан хаагч, 113 техник хэрэгсэлтэй гараар болон тусгай зориулалтын механизмаар 47.487 метр.куб суваг шуудуу татаж, 2500 тонн мөсийг гаргаж тээвэрлэх, далан босгох ажлыг хийлээ. Нийт 110 айл өрхийг ус, мөсөнд автах эрсдэлээс урьдчилан сэргийлж, 93 айл өрхийн газрыг чөлөөлүүлэх, нүүлгэн шилжүүлэх дүгнэлтийг гаргаж холбогдох арга хэмжээг зохион байгууллаа.

Өнөөдрийн байдлаар ГУББГ-аас Чингэлтэй дүүрэгт байрлах Дэнжийн мянгын нэгдүгээр суваг, Дэнжийн мянгын гуравдугаар суваг болон Сонгинохайрхан дүүрэгт байрлах халиа тошин үүссэн байршилд тус тус ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо Дэнжийн мянгын нэгдүгээр сувгийн халиа тошингийн нөхцөл байдлын талаар ГУББГ-ын Засвар ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Дээрх байршилд 2024 оны арванхоёрдугаар сарын 27-ноос эхлэн өдөр бүр халиа тошингоос үүссэн цас, мөсийг цэвэрлэж, зөөж тээвэрлэх, суваг шуудуу гаргах ажлыг ГУББГ-аас хийж гүйцэтгэж байна. Дэнжийн мянгын нэгдүгээр сувгийн хувьд жилийн дөрвөн улиралд урсацтай хоёр булаг ундардаг. Тиймээс жил бүр халиа тошин халихаас сэргийлсэн арга хэмжээг зохион байгуулдаг. Өнөөдрийн байдлаар халиа тошинг авто зам руу халихаас сэргийлж 400-500 метр суваг татаж, сувгийн гарцыг өдөр бүр сэргээн татаж байна” гэлээ.

Мөн халиа тошин халих эрсдэл ихтэй байршлуудад ГУББГ-аас мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, тогтмол арга хэмжээ зохион байгуулдаг. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Баян-Уулын гудамжинд 1200 метр суваг татаж, айл өрх рүү хөрсний ус нэвчихээс хамгаалж ажиллаж байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Багшлах эрхийн гэрчилгээ олгох сургалтад хамрагдсан эхний 53 иргэн гэрчилгээгээ гардан авлаа DNN.mn

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс зөвшөөрсөн Монгол Улсын Боловсролын их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Санхүү эдийн ...

img

4 цагийн дараа

Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Хориглосон тэмдэг байршуулсан газраар зорчихгүй байх Мөсөн дээр хөдөлгөөн үйлдэхгүй байх, Бага насны хүүхдийг харгалзахгүй хүнгүйгээ...

img

3 цагийн дараа

Халиа тошин үүссэн байршлуудад нийт 47.4 мянган метр.куб суваг татаж, 2500 тонн мөсийг тээвэрлэлээ DNN.mn

Улаанбаатар хотод 2024 оны зун олон жилийн дунджаас их хур тунадас орсны улмаас энэ өвөл нийслэлийн хэмжээнд таван дүүргийн 37 хороо...

img

3 цагийн дараа

Өрхийн сарын дундаж орлого 2 сая 617 мянга, зарлага 2 сая 697 мянга байна DNN.mn

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны аравдугаар сарын үзүүлэлтийг танилцууллаа. 2024 оны гура...

img

2 цагийн дараа

Зудын бага болон дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас зудын эрсдэлийг нэгдүгээр сарын 31-ний мэдээгээр үнэлэхэд нийт нутгийн 30 гаруй хувьд нэн их болон их, 40 га...

img

2 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд