Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 06

Валютын ханш

value

мэдээ

Хүний эрхийн 1400 гаруй сургагч багш бэлтгэжээ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 10 сарын 06

img

16

news-img

Олон нийтийн хүний эрхийн боловсрол, энэ талаарх мэдлэг, ойлголтыг нь сайжруулах шаардлагатай талаар Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ынхон өчигдөр мэдээлэв. Үүнтэй холбоотойгоор байгууллага, аж ахуйн нэгжүүд, албан хаагч, ажилтнуудынхаа хүний эрхийн боловсрол, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх хүсэлтэй бол ХЭҮК-т албан бичиг илгээхийг зөвлөв. Тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн хүсэлтийн дагуу тус комиссынхон хүний эрхийн сургалтаа үнэ төлбөргүй явуулах боломжтой юм байна. Түүнчлэн ХЭҮК-ынхон 2022 оноос эхлэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж эхэлжээ. Одоогоор 1400 гаруй сургагч багш бэлтгээд буй гэнэ. Тэд ажиллаж буй байгууллага, салбартаа хүний эрхийн сургалт явуулж, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулах үүрэгтэй аж.

“Сургагч багш болсноос хойш хоёр жил орчмын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд 40 гаруй сургуульд 70-80 цагийн сургалт явуулсан. Өнөө цагт нийгмийн бүх харилцаанд, бүх салбарт хүний эрх зөрчигддөг боллоо. Миний хувьд хүний эрх хүүхдийн эрхээс эхэлнэ гэсэн зарчим баримталж ажилладаг. Бид сургалт явуулах байгууллагынхаа ажилтан, албан хаагчдыг эхлээд сургалтад хамруулдаг юм. Энэ судалгаанд оролцогчдын, ялангуяа хүүхдүүдийн 70-80 хувь нь хүний эрх гэж мэддэггүй. Харин 1-2 удаа сургалт явуулсны дараа хандлага нь өөрчлөгдөж, мэдлэг, ойлголт нь 60-70 хувиар дээшилдэг давуу талтай. Гэхдээ цаашид хүний эрхийн боловсролыг нэг удаагийн сургалтаар олгох бус, тасралтгүй үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Ерөөсөө үндэстнээрээ хүний эрхийн мэдлэг, ойлголтоо сайжруулах шаардлагатай байна. Үүнд бүх салбар, чиглэлийнхэн шат шатандаа анхаарах хэрэгтэй” гэж ХЭҮК-ын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүн, сургагч багш Б.Ардак хэллээ.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Үнэ нэмснээр эрчим хүчний шинэчлэл хийгдэхгүй DNN.mn

Дамжуулалтын систем, дэд бүтцийн хоцрогдол нь сэргээгдэх эрчим хүч хөгжих нэг гацаа Монголд Улс сэргээгдэх эрчим хүч ашиглан дотооды...

img

3 цагийн дараа

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна DNN.mn

 Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн бару...

img

2 цагийн дараа

Хүний эрхийн 1400 гаруй сургагч багш бэлтгэжээ DNN.mn

Олон нийтийн хүний эрхийн боловсрол, энэ талаарх мэдлэг, ойлголтыг нь сайжруулах шаардлагатай талаар Хүний эрхийн үндэсний комисс (Х...

img

1 цагийн дараа

Сурагчид айдасгүйгээр хувцсаа солих өрөөтэй боллоо DNN.mn

Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас энэ онд зарласан “Асуудлаас шийдэлд”  уралдаанд аймгийн “Тэмүүжин” ЕБС хамт олноороо орол...

img

29 минутын дараа

Гол, мөрөн, нууруудад усан зам тээвэр хийхийг хориглолоо DNN.mn

Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд нийслэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Хөвсгөл, Ховд, Сэлэнгэ, Увс аймг...

img

31 минутын өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд