Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Манай улсын 941547 өрхийн 32.1 хувь нь буюу 302237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна DNN.mn

trend

Админ

img

2024 оны 10 сарын 08

img

22

news-img

Өнөөдөр манай улсын 941547 өрхийн 32.1 хувь нь буюу 302237 нь инженерийн дэд бүтэцтэй орон сууцанд амьдарч байна.

Харин 29.7 хувь буюу 279639 өрх инженерийн дэд бүтцийн бүрэн хангамжгүй байшин хороололд, 38.2 хувь буюу 359671 нь гэр сууцанд амьдарч байгаа судалгаа бий. Тиймээс 600 мянга орчим айл өрхөд орон сууц хэрэгтэй байгаа талаар Үндэсний орон сууцжуулалтын хорооны ажлын хэсгийн хурлын үеэр ярилаа.

Мөн ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмснээр байрны үнэ өсөх үү, олон улсын байгууллагуудыг энэ хөтөлбөрт хэрхэн татан оролцуулах вэ, нэмэлт санхүүжилтийн боломж байгаа эсэх зэрэг асуудлаар санал солилцсон.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам (ХББОСЯ), Монгол банк, МИК, ТОСК, Монголын банкны холбоо зэрэг төрийн болон хувийн хэвшлийн төлөөлөл ажиллаж байна.
Ирэх онд нэг их наяд гаруй төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. Энэ зээл нэн түрүүнд зорилтод бүлэгтээ хүрэх учиртай.
Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулахаас гадна хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа иргэд, төрийн албан хаагчдыг хямд үнэтэй орон сууцаар хангах эрэлт хэрэгцээ байгаа юм. Улсын хэмжээнд 90 гаруй сумдад дэд бүтэц шийдэгдсэн ч барилгажилт хангалтгүй байна.
Ажлын хэсгийн хурлын үеэр Монголын банкны холбоо байгальд ээлтэй шийдэл, олон улсын байгууллагаас нэмэлт санхүүжилт босгох боломжтой эрчим хүчний хэмнэлттэй “ногоон” орон сууцыг санал болгосон.
Харин ХББОСЯ орон сууцанд орохыг хүссэн айл өрхүүдэд ипотекийн зээлээс гадна урт хугацаанд түрээслэх сонголтыг бий болгосноор үнийн өсөлтөөс сэргийлэх боломжтой гэх мэт саналыг гаргаж байв.
Монголын ипотекийн корпорацаас гаргасан судалгаагаар 2013 оноос хойш ипотекийн зээлээр 155 мянган айл орон сууцанд оржээ. Зээлд хамрагдсан айл өрхийн 30 хувь нь зээлээ төлж дуусаад байраа томруулсан байна. Олон улсад ипотекийн зээлээр худалдаж авсан байраа иргэд буцаагаад зарахад төрийн компани худалдан авч дараагийн хүмүүст боломж олгодог жишиг байдаг гэнэ.

Энэ мэт олон саналыг нэгтгэж тодорхой шийдэлд хүрнэ. Үүний тулд холбогдох хууль журамд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Худалдааны төвөөс 120 ширхэг гар утас, дагалдах хэрэгсэл хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн есдүгээр сарын 27-нд СХД-ийн 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүл...

img

8 цагийн дараа

Сонгуулийн сурталчилгаа маргааш дуусна DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Со...

img

7 цагийн дараа

Экспортын дүн импортынхоос 3.2 тэрбум ам.доллараар давжээ DNN.mn

2024 оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.4 тэрбум ам.доллар болж, 2023 оны мөн үеэс 2.3 тэрбум ам.до...

img

7 цагийн дараа

Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 8-9-нд шилжих шөнө Орхон-Сэлэнгийн сав газраар нойтон цас, цас о...

img

7 цагийн дараа

Энэ онд 15 байршилд 5137 метр авто замын борооны ус зайлуулах шугам угсарлаа DNN.mn

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын иргэд, аж ахуйн нэгж байгууллагад үерийн улмаас багагүй хохирол учирсан. Тиймээс хотын дарга Х.Ня...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд