Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Х.Нямбаатар сонгуулиа бодсон бол зам засвараа хойшлуулах байлаа DNN.mn

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2024 оны 10 сарын 08

img

27

news-img

 

Нийслэлийн зам засварын ажил энэ жил сургууль, ажил орохтой зэрэгцэж эхэлсэн нь шүүмжлэл дагуулсан. Харин хотын дарга Х.Нямбаатар энэ шүүмжлэлийг тоохгүй зүтгүүлсээр л байна. Угаасаа төсөв мөнгө нь саяхан батлагдсан болохоор ингэж хожуу эхлэхээс өөр аргагүй байсан гэдэг тайлбарыг холбогдох албаныхан өгч байсан. Ингээд хүйтний улирлаас өрсөөд хэдэн замаа янзлаад авъя гээд зүтгэсэн хэрэг. Гэтэл орон нутгийн сонгуулийн сурталчилгаа ид явж байгаа учраас нөгөө нам, эвслүүд нь үүнийг эсрэг байдлаар ашиглаж байх шиг байна.

Тэгэхээр Х.Нямбаатар ингэж балбуулж байхаар өөрийн сонгуулиа бодсон бол энэ жил зам засварын ажлаа хойшлуулах байлаа. Ер нь яаж ч бодсон хувийн ялалтаа бодсон хүн яг сонгуулийн сурталчилгаатай зэрэгцээд зам засвар хийж, иргэдээ бухимдуулаад сууж байх вэ дээ. Үүнийхээ оронд сонгууль өнгөртөл чих амар сууж, өөрийн болоод намынхаа сурталчилгаандаа бүрэн анхаарал хандуулж болох байв. Харин тэгэлгүйгээр хийх ёстой ажлаа амжуулж байгаа нь улаанбаатарчуудаа бодсон хэрэг гэж хүмүүс хэлж байна. Ер нь манайх шиг улсын нийслэлийн даргыг “Бүдүүн зүрх”-тэй, элдвээр хэлүүлж сурсан хүн л хийнэ. Утаа, түгжрэл гээд асуудал нь ямар мундах биш. Тэгэхээр ялсан, ялаагүй хамаагүй хотдоо л ажил хийе. Эвдрэл, цоорхойтой хэсэг замаа засаад авъя. Түгжрэл бага ч гэсэн буурах байх гэсэн байдлаар асуудалд хандаж, сонгууль бус өмнөх ажлаа хийж байгаа Х.Нямбаатарын сэтгэлийг нийслэлчүүд ойлгож байгаа бололтой. Анх зам хааж засвар эхлэхэд түгжрэл нэмлээ, ажил алдууллаа гэх шүүмжлэл хэлж байсан хүмүүс одоо арай өөрөөр хандах болсон байна.

Т.ХӨВСГӨЛ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сураггүй алга болсон 2 настай хүүг хээрээс эсэн мэнд олжээ DNN.mn

Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багийн “Тайлуут” гэдэг газар аравдугаар сарын 7-нд 17:00 цагийн орчим бага насны...

img

8 цагийн дараа

Энэ сарын 10-наас нийслэлд гурван хонош согтууруулах ундаа худалдахгүй DNN.mn

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт энэ баасан гарагт буюу аравдугаар сарын 11-нд зохион байгуулна. Үүнтэй холбоотойго...

img

7 цагийн дараа

WP: Моссад Хезболлагийн пейжерүүдийг дэлбэлсэн DNN.mn

Албан бус бүрэн хэмжээний арми гэгддэг Хезболлагийн дунд тушаалын удирдлагуудын ашиглаж байсан пейжерүүдийг хэн дэлбэлсэн нь одоо бо...

img

7 цагийн дараа

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792 мянган төгрөг болгохоор шийдвэрлэжээ DNN.mn

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороо өчигдөр /2024.10.07/ хуралдаж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган тө...

img

7 цагийн дараа

СОНГУУЛЬ: Нийт 17277 нэр дэвшигч дэвшигчийн 11673 эрэгтэй, 5604 эмэгтэй байна DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-ний өдөр болно. Со...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд