Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 21

Валютын ханш

value

мэдээ

Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Энэ онд хүүхдийн эрхийг зөрчсөн 2500 гэмт хэрэг бүртгэгдсэн DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 21

img

13

news-img

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаантай ярилцлаа.


-Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна уу, буурч байна уу?

-Сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 1300-1800 орчим хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой гэмт хэрэг бүртгэгдэж байгаа. Хүүхдийн эрх зам тээврийн осол, эд зүйлээ хулгайд алдах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, цахим гэмт хэрэг зэргийн улмаас зөрчигдөж байна. Энэ онд хүүхдийн эрхийг зөрчсөн 2500 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна

-Хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигдөж байна вэ?

-Энэ онд бүртгэгдсэн хүүхдийн эрхийн эсрэг 2500 гэмт хэргийн 500 гаруйг нь халаасны хулгай эзэлж байна. 400 орчим нь хүчирхийлэл буюу бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг ихэвчлэн ахуйн хүрээнд бүртгэгдэж байна. Мөн бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэмт үйлдэл болох зодох, танхайрах гэмт хэрэг нийт гэмт хэргийн 500 орчмыг нь эзэлж байна.

Үүнээс гадна зам тээврийн ослын улмаас 200-300 орчим гэмт хэрэг бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол, хулгай, хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл, хүчиндэх зэрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 60-70 хувийг эзэлж байгаа юм. Харин газарзүйн байршлаар нь ангилбал 40 хувь нь нийслэлд, 60 хувь нь орон нутагт үйлдэгдэж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн 40 хувь нь гэр, орон сууцанд, үлдсэн хувь нь олон нийтийн газар үйлдэгджээ.

-Улсын хэмжээнд хэдэн хамгаалах байр ажиллаж байгаа вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар тухайн үед нь аюулын зэргийн үнэлгээ хийдэг. Аюулын зэргийн үнэлгээ өндөр гарсан тохиолдолд хохирогчийг хамгаалалтад авах шаардлага үүсдэг. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 36 түр хамгаалах байр байдаг. Энэ хамгаалах байранд байснаараа хэрэг маргааныг олон талаас нь бодитой шийдвэрлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Яагаад гэвэл хүчирхийлэлд өртсөн хүнийг хүчирхийлсэн хүнтэй нь хамт амьдруулж байгаад хэрэг шийдвэрлэнэ гэвэл үүн шиг худлаа үлгэр байхгүй. Тусгаарлаж байгаад хэргийг шийддэг. Хуулиараа ч уулзахыг нь хориглодог. Хохирогчийг хамгаалалтад авч, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, шаардлагатай бол эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ жил хүүхэд болон насанд хүрсэн 3000 гаруй хүнд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна.

-Хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд ямар хариуцлага оногдуулдаг вэ?

-Гэмт хэргийн хор уршгаас шалтгаалан тухайн хэргийг зөрчлийн шинжтэй байна гэж үзвэл торгох, баривчлах шийтгэл оногдуулдаг. Хүүхдийн эрхийг зөрчсөн бол 300 мянган төгрөгөөр торгодог. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хор уршиг учирсан, гэмт хэргийн шинжийг агуулсан бол эрүүгийн хэрэг үүсгээд шалгадаг. Энэ тохиолдолд шүүхээс тухайн хүнд зургаан сараас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулдаг. Хэрэв хүний амь нас хохирсон бол 25 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилж өгсөн байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг бол Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй гэмт хэрэгт тооцогддог. Тухайлбал, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг үйлдсэн бол 12 ба түүнээс дээш жилээр мөн бүх насаар нь хорих ял шийтгэгддэг. Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих ангид бүх насаараа хорих ял авсан хэд хэдэн хүн ял эдэлж байгаа.

-Хүүхдийн дэргэд архидан согтуурвал 300 мянган төгрөгөөр торгодог болно гэсэн мэдээлэл саяхан цахим орчинд байсан?

-Хүүхдийн дэргэд архидан согтуурсан бол 300 мянган төгрөгөөр торгоно гэдэг заалт 2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуульд тусгагдсан байдаг. Мөн Зөрчлийн тухай хуульд ч бий. Хүүхдийн соёл хүмүүжилд эцэг эх нь үлгэр жишээ болох үүрэгтэй. Гэтэл хүүхдийнхээ дэргэд архидан согтуурч, хүүхдээ архи, тамхинд явуулах нь хуулийн үндсэн зорилго зорилтыг зөрчиж байгаа асуудал мөн. Хүүхэд хамгааллын тухай хуульд шинэчилсэн найруулга хийж энэ оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэллээ. Энэ хуульд олон нийтийн газар, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр эцэг эх, хууль сахиулах байгууллага, төрийн байгууллагын гүйцэтгэх үүргийг тодорхой болгож, нарийвчлан зохицуулж өгсөн. Манай улс 1.4 сая хүүхэдтэй. Эдний 10 орчим хувийг 17, 18 настай хүүхэд эзэлж байна. Энэ хүүхдүүд ирээдүйд улс эх орноо авч явна. Таны хүслээр хүүхэд тань амьдрахгүй. Та хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэхээс хүүхдийн тань ирээдүй шалтгаална.

-“Хүүхэд хамгааллын тухай” хуулийг шинэчлэн найруулахдаа үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан шүү дээ. Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэд ямар хариуцлага хүлээдэг вэ?

-Нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг үе тэнгийн дээрэлхэлт гэдэг. Жилд дунджаар 200 орчим энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгддэг. Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдэд авах арга хэмжээний тухайд нэгдүгээрт, суралцагчид өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулна. Хоёрдугаарт, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулдаг.

-Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн орчин, эцэг эхийн нөлөө их шүү дээ?

-Зарим зүйлийг ээж аав нь л хүүхдэдээ хэлж ойлгуулахгүй бол хүүхэд тань тэр бүхнийг хэнээс сурах юм бэ. Цахим орчинд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр эцэг эхчүүд үлгэр дуурайл үзүүлж, аюулгүй байдлыг нь хангуулж байх хэрэгтэй. Хүүхдээ өөртэйгөө адилхан хүн болгох гэсэн хүслээс хүүхдийн хүчирхийлэл үүсдэг.

Эцэг эхчүүд хүүхдээ сонсдоггүй, хүүхдийнхээ чөлөөт цаг, амьдарч, сурч боловсорч буй орчныг анхаардаггүй. Үүнээс үүдэж эцэг эх хүүхдийн хооронд зөрчил маргаан үүсч байдаг. Нөгөө талаас эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ерөөсөө ярилцахгүй яваад байдаг. Хүүхэд нь юмсыг танин мэдэх насан дээрээ явж байхад нь хүүхэдтэйгээ ярилцдаггүй. Гэтэл хүүхэд насанд хүрээд аав ээжийгээ сонсохоо больчихдог. Үүнээс үүдэж зөрчил маргаан үүсдэг. Хүүхдээ өөр шигээ хүн болгох гэж битгий тулгаж байгаарай. Таны хүүхэд өөрийгөө өөрөө бүтээх хэрэгтэй, үүнд та зөвхөн зөв үлгэр дуурайлаар нөлөөлөх нь чухал юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Тэнгэрийн хүү” жүжиг олон улсын театрын наадмыг нээнэ DNN.mn

Улсын драмын эрдмийн театрын хамт олон 12 дахь удаагийн Олон улсын театрын “МИТЕМ” наадмыг Б.Цогнэмэхийн зохиол, ТС, УГЗ...

img

8 цагийн дараа

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулж боловсруулсан бу...

img

7 цагийн дараа

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай уулзлаа DNN.mn

Монгол Улс – Оросын Холбооны Улсын Засгийн газрын хоорондын комиссын 26 дугаар хуралдааны хүрээнд ОХУ-ын нийслэл Москва хотноо...

img

6 цагийн дараа

Багануурын уурхайг түшиглэсэн Кокс химийн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2025 оны хоёрдугаар улиралд эхлүүлнэ DNN.mn

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, 14 МЕГА төсөлд туссан “Нүүрс-химийн цогцолбор” байгу...

img

5 цагийн дараа

Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна. 2024 оны арванхоёрдугаар сарын...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд