Улаанбаатар

weather

Loading weather data...

10 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Малын дотор махны нөөцийг бүрдүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ DNN.mn

trend

Админ

img

2024 оны 10 сарын 24

img

21

news-img

Малын дотор махны нөөц, үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээний талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх өдөрлөг боллоо.

Өдөрлөгийн үеэр дотор махны нэмүү өртгийн сүлжээг экспортын өсөлтийг дэмжихэд чиглүүлэн хөгжүүлэх, шинэлэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үүсгэн өргөжүүлэх, биологийн үнэт чанар бүхий уг түүхий эд, бүтээгдэхүүнийг шим тэжээлийн дутлыг нөхөх, бууруулахад хэрэглээг нэмэгдүүлэх сэдвээр холбогдох байгууллагаас мэдээлэл хүргэж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Европын Холбооноос Монгол Улсын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хөдөлмөр эрхлэлтийг үргэлж дэмжин ажилласаар ирсэн бөгөөд энэ хүрээнд дотор махны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийн нөөц боломж их байгааг онцлон засгийн газраас дэмжиж байгаа нь чухал ажил болж байна” гэв.

УБЗАА-ны Хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэчимэг “Бид малын дотор махыг уламжлалт аргаар боловсруулж хүнсэндээ хэрэглэж ирсэн. Сүүлийн жилүүдэд дотор махыг хэрэглэх нь багассан. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр бид бүрэн ашиглагдахгүй байгаа хүнсний нөөцийг ашиглан ажлын байр нэмэгдүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах зэрэг асуудалд санал солилцлоо. Өнөөдөр дотор махыг ашиглан чанарын өндөр түвшинд боловсруулан гаргадаг хоол хүнсний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргалаа” гэв.

Нэмэлт мэдээллийг хүргэхэд махны үйлдвэрлэлээс жилд Монгол Улс 250 мянган тонн дотор мах гаргадаг бөгөөд үүний 19 хувийг дотоодод хэрэглэдэг. Харин үлдсэн хэсгийг ашиглахгүй хаягдал болгодог байна. Малын дотор мах нь химийн найрлага, биологийн үнэт чанарын хувьд тураг махтай ойролцоо, уургаас гадна эрдэс бодис, төмөр, селен, цайр болон А, В, Д аминдэмээр баялаг хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой түүхий эд юм.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Малын дотор махны нөөцийг бүрдүүлж, үйлдвэрлэлийг хөгжүүлнэ DNN.mn

Малын дотор махны нөөц, үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээний талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх өдөрлөг боллоо. Өдөрлөгийн үеэр д...

img

5 цагийн дараа

Өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын явц байдлын талаар салбарын сайд мэдээлэл хийлээ DNN.mn

Өвөлжилтийн бэлтгэл ажил, ургац хураалтын явц байдлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны мэдээллийг сонсов. Салбар...

img

4 цагийн дараа

Ирэх сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг хөнгөлнө DNN.mn

Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийн цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлт ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлнэ. ...

img

4 цагийн дараа

Цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө Архангайн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгэ...

img

4 цагийн дараа

Үерийн хамгаалалтын нурж эвдэрсэн байгууламжийг засжээ DNN.mn

Нурж эвдэрсэн үерийн хамгаалалтын байгууламжийг засжээ. Тодруулбал: Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, Сүнжингранд зочид буудлын хойд ...

img

3 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд