мэдээ
ЗГ: Хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ DNN.mn
Админ
2024 оны 10 сарын 30
14
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чатбот нэвтрүүлж буй талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
“Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард”-ын мэдээллийг Улсын Их Хурал, түүнээс удирдлага нь томилогддог байгууллага болон төрийн захиргааны байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан танилцах боломжийг бүрдүүлэхийг үүрэг болголоо.
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 14 мега-төслийн хэрэгжилт, түүний явцын талаарх мэдээллийг төрийн байгууллагын нэгдсэн https://www.gov.mn/ хуудсаар дамжуулан танилцуулж, иргэдийн саналд хүсэлтийг авах, хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм.
Мөн Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийн системд дахин давтагдах шинжтэй болон өмнө нь шийдэгдэж байсан асуудлаар иргэдийн хандалтад шууд хариулах, төрийн байгууллагын үйл ажиллагааны талаарх мэдээлэл, зааварчилгаа өгөх боломжийг хиймэл оюун ухаанд суурилж бүрдүүлэх нь зүйтэй гэлээ.
Товч мэдээ
· “Гашуунсухайт-Ганцмод” боомтын хил дамнасан төмөр замыг хамтран барихтай холбоотойгоор БНХАУ-ын “Чайна энержи групп” компаниас ирүүлсэн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн
хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааг цогцоор шийдвэрлэх тухай хүсэлтийг судалж Улсын Их хурал, Засгийн газарт танилцуулж, холбогдох хуулиуд, мөн УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, шаардлагатай тохиолдолд тусгайлсан хуулийн төсөл боловсруулж энэ оныарваннэгдүгээр сард багтаан шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт тус тус даалгалаа.
“Харбин 2025” Азийн өвлийн наадам эхлэхэд 100 хоног үлдлээ DNN.mn
Ирэх оны хоёрдугаар сарын 7-14 ний хооронд БНХАУ-ын Харбин хотноо 9 дэх удаагийн Азийн өвлийн наадам зохиогдох билээ. Энэ удаагийн н...
8 цагийн дараа
С.Дэмбэрэл: Бүсчилсэн хөгжлийн реформыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Монголын эрдэмтэд манлайлан ажиллана DNN.mn
ШУА-ийн ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэлтэй ярилцлаа. Тэрбээр 1983-1989 онд ШУА-ийн Математикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилта...
7 цагийн дараа
“Талын түмэн адуу” фестиваль ирэх сарын 21-24-ний өдрүүдэд болно DNN.mn
Монголчуудын уламжлалт соёл, аж ахуйд чухал байр суурийг эзлэх адуу дагасан соёлыг түгээн дэлгэрүүлж, залуу үед сурталчлан өвлүүлэх ...
7 цагийн дараа
Сайжруулсан шахмал түлшний 88 мянган тонн нөөц бүрдүүлээд байна DNN.mn
Өнөөдрийн байдлаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдэд 80 мянга гаруй тонн, үйлдвэрийн бүсэд 7596 тонн сайжруулсан шахмал...
7 цагийн дараа
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын түүх судлалыг дэмжих тухай зарлиг гаргана DNN.mn
Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг бүх нийтээр ёслон тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигийн дагуу “Монгол...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд