мэдээ
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхэлнэ DNN.mn
Админ
2024 оны 11 сарын 01
15
“Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг хэрэгжүүлж эхэлсэн.
Тодруулбал,
• Нийслэлийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг дараах байдлаар хөнгөлнө: – 220В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 700 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь – 380В-ын хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчийн 1500 кВт.цаг хүртэл хэрэглээг 100 хувь, түүнээс дээш хэрэглээг 50 хувь
• Аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурингийн гэр хорооллын хэрэглэгчдийн орой, шөнийн цаг буюу 21-06 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлнө.
Харин эл хөнгөлөлтөд хамрагдахдаа,
• Өдөр, шөнийн тарифт тоолууртай гэр хорооллын айл өрх
• Цахилгааныг зөвхөн ахуйн хэрэгцээнд болон оршин сууж байгаа гэр, сууцаа халаах зориулалтаар хэрэглэх
• Цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй байх нөхцөлийг хангасан байх бөгөөд хөнгөлөлт 11 дүгээр сарын дараа оны 4 дүгээр сарын 01 хүртэл үргэлжилнэ.
Өнөөдрийн байдлаар 144.871 иргэнийг томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамрагджээ DNN.mn
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 130 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 4.7 хувь нь томуу, т...
7 цагийн дараа
Эмээлт захад хонь 120.000-200.000 төгрөгийн ханштай байна DNN.mn
Эмээлт захын амьд малын үнэ ханшийн /2024.11.01/ мэдээллийг хүргэж байна. Ямаа- 80.000-150.000 төгрөг Хонь- 120.000-200.000 төгрөг Ү...
6 цагийн дараа
Байнгын хороод төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлын хүрээнд дахин явууллаа DNN.mn
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т нэгдсэн хуралдаанаас төсвийн төслийн хоёр ...
6 цагийн дараа
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт өнөөдрөөс эхэлнэ DNN.mn
“Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 199 дүгээр т...
5 цагийн дараа
“Хятадыг танин мэдэх нь” Өмнөд Монголын соёлын өдрүүд болно DNN.mn
2024 онд Монгол-БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Хятад орныг танин мэ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд