мэдээ
Л.Оюун: Өөрчилж болохгүйгээр батлагдах ёстой юм бол төсвийн хэлэлцүүлэг биш, танилцуулга гэж нэрлэх хэрэгтэй DNN.mn
ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ
2024 оны 11 сарын 09
65
Шинжлэх ухааны доктор, улс төр судлаач Л.Оюунтай ярилцлаа.
-Ирэх оны төсвийн төсөл УИХ дээр маргаан дагуулж байна. Зарим нь хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа эргүүлэн татах шаардлага гаргасан нь анхны тохиолдол боллоо гэх зэргээр хэлж байна. Энэ бүхнийг та юу гэж харж байна вэ?
-Аль эрт галт тэрэг нэгэнт хөдөлсөн. Энэ тоонууд өөрчлөгдөхгүй. Бид хуулиа л барьсан гэдэг үгээр гишүүдийн асуултад хариулж байна. Хэрэв ингээд огт өөрчилж болдоггүй. Засгийн газраас өргөн барьсан тоонууд хэвээрээ батлагдах ёстой юм бол төсвийн хэлэлцүүлэг гэж нэрлэмээргүй байна л даа. Танилцуулга гээд нэрлэчих хэрэгтэй. Та нар зүгээр сайхан танилц. Үүн дээр ямар ч өөрчлөлт орохгүй шүү гэсэн байр суурьтай байгаа нь үнэхээр буруу. Яах гэж хэлэлцүүлэг гэж оруулж ирдэг юм. Өөрчилж, засаж сайжруулах гэж л орж ирж байгаа. Энэ бүхнээ засах хэрэгтэй.
-Нөгөө талдаа Засгийн газраас төсөв өргөн бариад 60 гаруй хонож байна. Энэ хугацаанд ярихгүй яасан юм. Хуулийн хугацааг тулгаж ингэж байгаагийн цаана эрх ашиг байж магадгүй гэх тайлбарыг өгөөд байгаа шүү дээ?
-Есдүгээр сарын 1-нд төсвийн төслийг өргөн барьсан. УИХ-ын гишүүд маш хариуцлагатайгаар судлаад санаа оноогоо хэлж байх ёстой байсан. Харин тэгээгүй учраас одоо Сангийн яамны талаас маадгар сууж байна шүү дээ. Хэлэлцээд л байсан, дуугарахгүй яасан юм гэдэг үгээ хэлээд байна. Гишүүдийн гол үүрэг чинь ирэх оныхоо төсөв дээр задлал хийж, маш хариуцлагатайгаар нягтлах ёстой. Тэд энэ үүргээ биелүүлсэнгүй гэж харж байна. Ажлаа сайн хийсэнгүй. Гэхдээ УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу байх аа, төсвийн төсөл орж ирэхгүй байна. Танилцах гэсэн чинь өгөхгүй байна гэж хэлээд байх шиг байсан. Тэгэхээр ийм зүйл гарсан байх талтай юм шиг надад санагдсан. Гишүүдийн гар дээр төсвийн төслийг нэлээд хугацаа алдаж өгсөн юм болов уу гэж бодож байна. Намууд ч гэсэн үүн дээр хариуцлагатай байх ёстой байсан. Ялангуяа шинэ гишүүддээ анхааруулаад, төсвийн төслийг нь олж өгөөд аль болох хамтарч ажиллах хэрэгтэй байлаа.
-Төсвийн төслөө эргүүлэн татаж ав гэсэн шаардлага дээр одоогийн байдлаар 14 гишүүн гарын үсэг зурчихсан байна. Тэгвэл эргүүлж татаад дахин оруулж ирж хэлэлцээд батлах хугацаа бидэнд ер нь байна уу?
-Би одоо нэг л зүйлд найдаж байгаа. Ерөнхийлөгч маань төсөвт хэсэгчлэн болон бүтнээр нь хориг тавих эрхтэй.
-Ирэх оны төсвийн төслийг таны хувьд дэмжихгүй байгаа юм байна. Тэгвэл таныхаар алдаатай, хуудуутай зүйл нь юу байна вэ?
-Сайдуудын мөнгө нэмэгдэж орж ирсэн. Яагаад хуучнаараа байж болдоггүй юм. Сайд нар эх оронч үзэл гаргаад, улс орныхоо хөгжлийн төлөө нэмэгдсэн төсвөөсөө яагаад татгалзахгүй байна вэ. Ажил хийе гэвэл мөнгө байгаа. Заавал их байх шаардлагагүй. Хоёрдугаарт, баялаг бүтээх зүйлд л хөрөнгө оруулалт хиймээр байна. Тэр төслүүдийг бол хэрэгжиг гэж бодож байгаа.
Гэвч хувийн хэвшил хийж болмоор төсөл дээр Засгийн газар орж ирээд байгаа нь маш том алдаа. Засгийн газар гэдэг бол үйлчилгээний байгууллага болохоос компани биш. Яаж татварын таатай орчныг бүрдүүлэх вэ. Ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэг дээр үйлчилгээ үзүүлэх ёстой. Харамсалтай нь дандаа алдагдалтай ажилладаг баахан төрийн өмчит компани байна. Ер нь онолоороо төр эдийн засагт оролцох тусам эдийн засаг хүндэрдэг.
-Төсвөө энэ сарын 15-ны дотор баталж чадахгүй бол УИХ тарах ёстой. Тийм болохоор гишүүд маань тарахыг хүсэхгүй учраас тэгээд л алдаа оноотой нь баталж л таарах байх даа?
-Харин тийм ээ. Яг ийм хардлага надад ч байна. Ийм алдаатай, хуудуутай төсөв гэдгийг мэдсээр байж батална гэдэг чинь зөвхөн тарахгүйн тулд гэхээс гадна тэндээс нь давхар хувь, ашиг хүртдэг юм биш биз гэсэн хардлага ч төрж л байна. Дээрээс нь нэг хүний санал тодорхой үнэлэгддэг тогтолцоо Монголд ороод ирчихсэн гэж харагдаад байна. Энэ бүхнийг хэрхэн яаж засах вэ гэдгээ олуулаа нийлж бодох ёстой болж. Гишүүдийн тоо нэмэгдээд, УИХ-д таван намын төлөөлөл суугаад ёстой жинхэнэ бүгдээрээ хэлэлцээд, бүлээн усаар угаагаад явах болов уу гэсэн чинь харамсалтай нь юу ч өөрчлөгдсөнгүй.
-Өнөөдөр (өчигдөр) чуулган хуралдах ёстой байсан ч гишүүд томилолттой гээд хуралдсангүй. Уг нь тарах эсэх дээрээ тулчихаад байгаа шүү дээ?
-Энэ бол үнэхээр хариуцлагагүй үйлдэл. Тэд тарах ёстой бол тардаг л юм байгаа биз. Гэтэл ирэх оны төсөв гэдэг чинь улс орны, ард түмний амьдралыг шийдэх чухал зүйл шүү дээ. Манайханд үнэхээр сэтгэл дутаж байна. Ийм чухал асуудал хэлэлцэж байгаа үед яагаад гадагшаа томилолтоор явж байгаа юм. Урьдчилан тохируулж болдоггүй ажил уу. Хариуцсан ажил бүрээ сайжруулъя гэсэн зүтгэл, илрэл огт харагдахгүй байна.
-Нэг нь алдаатай төсөв батлаад оруулаад ирдэг. Нөгөө хэд нь гишүүнээсээ буухгүйн тулд батлаад явуулдаг энэ байдлыг засахын тулд ер нь яах ёстой юм бэ?
-Инээдтэй санагдаж болно. Гэхдээ шинээр гишүүнээр сонгогдонгуут нь хэд, хэдэн төрлийн хичээлийг маш сайн ордог болмоор байгаа юм. Яагаад болохгүй гэж. Хүн чинь насан туршдаа л сурдаг шүү дээ. Дээрээс нь хүн бүгдийг мэддэг байх албагүй. Гэсэн ч гишүүн болсон л бол нийгмийн болон сангийн бодлогыг нь эдийн засгийн ухааныг нь зааж сургах хэрэгтэй. Ингэхгүй болохоор үнэхээр заримынх нь мэдлэг, болдовсрол дутаад байна шүү дээ. Дээрээс нь үнэхээр ийм алдаатай төсөв батлаад явуулж байхаар нэг удаа иргэний зориг гаргаад УИХ нь тараад үзвэл яадаг юм гэж бодогдоод байгаа. Гэхдээ тэр ч худлаа л даа.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш DNN.mn
Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид бүхний хамтын өмч. Ганц Ховдын мянгадуудын өмч гэж хэн хэлсэн юм. Яа...
8 цагийн дараа
ЗУРХАЙ: Өнөөдөр цагаагчин могой өдөр DNN.mn
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 13, Буд гариг. Билгийн тооллын 12, Дэлгэрүүлэгч одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 07:56 ц...
7 цагийн дараа
ЦАГ АГАА: Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан байна DNN.mn
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулсаар, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас, ц...
7 цагийн дараа
ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Бурхан шоо хаяж тоглодог” хэмээх нийтлэл хэвлэгдлээ DNN.mn
“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Эдийн засагч Ц.Лу...
6 цагийн дараа
МҮОХ-ны гишүүдийн хурал 12 дугаар сарын 12-ны өдөр товлогдлоо DNN.mn
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж Гишүүдийн хурлыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо. Ээлжит б...
7 цагийн өмнө
Сэтгэгдлүүд