Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 14

Валютын ханш

value

мэдээ

Д.Содномдорж: Эрх ашгийг нь хамгаалахгүй бол сэтгүүлчид мэдээллээ гаргаж чадахгүй, айдастай, түгшүүртэй болчихлоо DNN.mn

trend

Админ

img

2024 оны 11 сарын 12

img

76

news-img

Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Шадар сайд С.Амарсайханы гаргасан гомдлоор сэтгүүлч А.Баярмаад холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэж, шүүх хурал ирэх сарын тавны өдөр хүртэл хойшиллоо. Сэтгүүлч А.Баярмаагийн өмгөөлөгч Д.Содномдоржтой Эрүүгийн хэргийн зүйл заалтаар сэтгүүлчийн эрхэд хэрхэн халдаж байгаа талаар ярилцлаа.


-Сүүлийн үед Эрүүгийн хуулийн зүйл заалтаар сэтгүүлчийг гэм буруутайд тооцож, зарим нь ял авч байгаа нөхцөл байдал үүсээд байгаа юм. Үүнийг өмгөөлөгч хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Эрүүгийн хуулийн 13.14.1 хэсэгт зааснаар “Илт худал мэдээлэл тараах” гэсэн зүйл заалтаар сүүлийн үед олон сэтгүүлч гэм буруутай байдлаар шалгагдаж, зарим нэг нь ял авч байгаа нөхцөл байдал үүсч байна. Энэ бол хуульч хүний хувьд эмзэглэдэг асуудлуудын нэг болоод байна. Яагаад энэ заалтад сэтгүүлч нар холбоотой байна гэдэг нь ойлгомжгүй.

Сэтгүүлч эрэн сурвалжлах, өөрийн мэдлэг боловсролынхоо хүрээнд тухайн мэдээллийг олж авдаг. Эсвэл иргэд, эрх бүхий албан тушаалтнаас мэдээллийг өгдөг ч эцсийн буруутан нь сэтгүүлч болдог. Тухайн мэдээллийг “илт худал” гэдгийг тодорхойлоход хэцүү. Яагаад илт худал гэдгийг тодруулах боломжгүй вэ гэвэл тухайн мэдээллүүд нь үнэн бодит, баримттай тогтоогдох нөхцөл байдал нь ил харагддаг. Энэ нөхцөлд хэлмэгдэж байгаа нь сэтгүүлч болчихдог. НҮБын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжийн дагуу 2023-2025 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг Засгийн газар 2023 онд баталсан. Үүнд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах чиглэлээр хоёр асуудлыг хөндсөн байдаг. Нэгдүгээрт, “Гүтгэх үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах зэрэг замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах” Хоёрдугаарт, сэтгүүлч хэвлэл, мэдээллийн ажилтнуудын эсрэг үйлдсэн халдлагыг хараат бусаар мөрдөн шалгах нөхцөлийг баталгаажуулах, гэм буруутай нь тогтоогдсон этгээдэд шийтгэл хүлээлгэх” гэж уг хавсралтын 89,90 дээр заасан байдаг.

Үүнтэй холбоотойгоор “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл”-ийг боловсруулсан байх ёстой. 2023 онд гарсан төлөвлөгөөг өнөөдрийн байдлаар НҮБ-аас өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар хэрэгжүүлээгүй байна. Ямар хуулийн төслийг, хэн өргөн боловсруулж барих, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хариуцан хэрэгжүүлнэ гээд тусгасан байгаа. Энэ ерөнхий төлөвлөгөө хэрэгжихгүй, эрүүгийн хуулийн 13.14.1 дэх заалт огт өөрчлөгдөхгүй явсаар байгаад жилдээ 20-25 хүн шийтгүүлдэг байсан бол энэ тоо нэмэгдэж байна. Тийм учраас дөрөв дэх засаглал гэж нэрлээд байгаа хэвлэлийнхээ амыг барьж, үзэл бодлоо илэрхийлэхийг нь хорьж байгаа нь зөв үү, буруу юу гэдэг асуудал хөндөгдөж байна.

-Сэтгүүлчид эрүүгийн хэрэгт гэм буруутайд шалгагдаж байгаа нөхцөл байдалд маргаан үүсгэсэн үү?

-Үүнтэй холбоотой хувь хүн, сэтгүүлчид Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх заалт нь Үндсэн хуульд харшилж байна гэсэн нөхцөл байдлаар гомдол гаргаж, маргаан үүсгээд, шалгагдаад явж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдлаар хуульчдын хувьд ойлгомжгүй байгаа зүйл нь “илт худал” гэдэг зүйлийг яаж тайлбарлах юм бэ гэдэг нь. Үүнтэй холбоотой 2023 оны зургадугаар сарын 18-ны өдөр УИХ-аас Улсын Дээд Шүүхийг хуульд тайлбар хийхийг түдгэлзүүлсэн тогтоол гарсан. Үүнээс болоод Эрүүгийн хуулийн 13.14.1-ийг мөрдөгч прокурор, шүүгч, өмгөөлөгч нар өөр, өөрөөр ойлгоод байгаа юм. Эцсийн байдлаар Улсын Дээд Шүүхийн тайлбар байвал, хэнд ял оногдуулах, хэнийг буруутгах, илт худал гэдэг нь тодорхой болно. Яг бодит байдал дээр Эрүүгийн хуулийн 13.14.1 зүйл заалт нь олон улсад хориотой байдаг. Олон улсын гэрээ конвенцыг Монгол Улс дагах үүрэгтэй. Гэвч бодит байдал дээр Эрүүгийн хуулийн 13.14.1-д заасан нь 2002-2017 онд хэрэгжиж байсан хуулийн “гүтгэх гэмт хэрэг”ийг хуулбарлаж байгаагаар оруулж ирсэн заалт болж байна. “Үг дуугарвал ял онооно” гэдэг шиг ийм зүйл болж байна.

-Сэтгүүлчийг эрүүгийн хэрэгт татаж, шалгаж байгаа нь сэтгүүлчийн амыг үдэх, айлгах арга техник болж байна уу?

-Энэ нь сэтгүүлч, нийгэмд олон дагагчтай хүмүүсийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд шууд халдаж байгаа юм. иргэний хуулийн 21 дүгээр зүйлд “иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах” гэсэн хуулийн заалт байгаа. Гэвч бодит байдал дээр энэ хуулийн заалтыг ашиглахаа байсан. иргэд “Миний нэр төрийг г утаан доромжилсон” гэдгээр иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргадаг. ийм нөхцөл байдлаар сэтгүүлчид миний нэр хүндэд халдсан гэдэг асуудлыг яриад байгаагаас биш бодит байдал дээр сэтгүүлч алдаад байгаа юу, сэтгүүлчид эх сурвалжийг аваачиж байгаа хүн алдаад байна уу гэдэг нь ойлгомжгүй болчихож байгаа юм. иргэний хууль дээр заасан зүйл заалт байхад заавал Эрүүгийн хуулиар “илт худал мэдээлэл” гэж 13.14.1-ээр оруулж байгаа нь буруу юм. Үүнийгээ зөвтгөөд, засаач ээ гээд НҮБ-аас удаа дараа зөвлөмж өгдөг. Зөвлөмжийн хүрээнд төлөвлөгөө боловсруулдаг ч хуулийн төслөө бариад сэтгүүлчидээ хамгаалж, ажиллаж байгаа гэдэг нь эргэлзээтэй байна. Үүнээс болоод өнөөдөр олон сэтгүүлч ял шийтгэл авч, шүүх дээр хэрэг нь очсон байдалтай байна.

-Сэтгүүлч А.Баярмааг Эрүүгийн хуулийн 13.14.1 дэх зүйл заалтаар шалгаж байгааг өмгөөлөгчийн хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Сэтгүүлч А.Баярмаагийн цацсан мэдээлэл илт худал мэдээлэл байсан уу гэдгийг мөрдөн байцаагч прокурорын хэрэг дээр шалгах нь зүйтэй байсан болов уу гэж хардаг. Энэ хуулийн заалтыг А.Баярмаа дээр хэрэглэх боломжтой эсэх дээр эргэлзэж байна. “илт худал” гэдэг нь юугаар тодорхойлогдож байна гэдгийг шүүх эцэслэн шийдэх байх. Өнөөдөр гэм буруутай эсэх нь шийдэгдээгүй явж байна. Бодит байдал дээр хэнээс мэдээлэл авсан юм, хэн буруутай юм гэдэг нөхцөл байдал байх ёстой. Нөгөө талаар Эрүүгийн хуульд цагаан дээр хараар бичсэн байгаа ч доторх заалт нь өөрөө тодорхой байх ёстой. 2023 оны зургадугаар сарын 18-ны өдрийн УИХ-ын тогтоол гараагүй байсан бол Монгол Улсын Дээд Шүүх Эрүүгийн хуулийн 13.14.1 дээр тайлбар гарч асуудал өөр байх байсан. НҮБ-ын олон улсын гэрээ конвенцоор сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалахгүй бол сэтгүүлчид мэдээллээ гаргаж чадахгүй, айдастай, түгшүүртэй болчихлоо гэж харж байна. Сүүлдээ иргэд, сэтгүүлчдийн хооронд асуудал үүсч, иргэд сэтгүүлчдийнхээ мэдээлэлд итгэхээ байж байна. Шантааж, худал мэдээлэл зэрэг буруу ойлголт үүсээд байна.

-Хэрэгт холбогдсон хүмүүс хариуцлагаа хүлээхгүй, түүнийг мэдээлсэн сэтгүүлч буруутан болж байгаад цаашдаа хэрхэн анхаарах ёстой вэ?

-Хүн амьдарч байгаа нийгэмд үзэл бодлоо илэрхийлэхэд ямар хуулийн санкцтай байх вэ гэдэг дээр хууль санаачлагч болон тогтоогч нар ажиллах ёстой гэж хардаг. Чи намайг муулбал, чиний буруу гэдэг байдлаар хандаад байвал өнөөдөр нийгэм ямар байдалтай байх вэ. Хэрвээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд, бодит мэдээллийг цацсан тохиолдолд хэрэгт холбогдох гол хүмүүс хариуцлагаа хүлээдэг байх ёстой. Гэтэл үүнийг дамжуулсныхаа төлөө сэтгүүлч буруутан болж байна. Өнөөдөр ард иргэд хэнд итгэх вэ гэвэл хэвлэл мэдээлэлд л итгэнэ. Хуучин Эрүүгийн хуулийн 110.111-д заасан зүйл заалтаараа явах юм уу, эсвэл иргэний хуулиараа явах юм уу гэдгийг ойлгомжтой болгохгүй бол хүний эрх зөрчигдөөд байна. Энэ дотроо сэтгүүлчийн эрх зөрчигдөөд байна.

Г.Балгармаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Б.Найдалаа: Эрчим хүчний реформгүйгээр монгол улсын цаашдын хөгжил, эдийн засгийн өсөлтийг ярих боломжгүй DNN.mn

Эрчим хүчний реформын талаар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн Б.Найдалаатай ярилцлаа. —————————————————————————— ...

img

8 цагийн дараа

“Мээтэн” О.Аюур арслангийн нэрэмжит барилдаан энэ бямба гаригт болно DNN.mn

Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, ард олонд “Мээтэн” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит...

img

8 цагийн дараа

ЦЕГ: Үл таних хүмүүстэй архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад зодуулж, нас баржээ DNN.mn

Цагдаагийн байгууллагад “Бусдад зодуулсан байдалтай хүн түргэн тусламжаар ГССҮТ-д хүргэгдэн ирж эмчлэгдэж байгаад нас барлаа” гэх ду...

img

7 цагийн дараа

Н.Наранбаатар: Аливаа юм бүхэн мэргэжлийн байх ёстой DNN.mn

Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын Драмын Эрдмийн Театрын захирал, Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Намнангийн На...

img

7 цагийн дараа

Үндэсний аюулгүй байдлын шинэ зөвлөх DNN.mn

Удахгүй Цагаан ордны тэргүүн болох Дональд Трамп Флоридагаас Төлөөлөгчдийн танхимд гишүүнээр сонгогдсон, 50 настай Майкл Вальцыг өөр...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

иргэн

Хаалтын гэрээ хийж мөнгөөр биеэ худалдан, хэвлэл мэдээллийн ёс зүйг уландаа гишгэчиж нулимсан сэтгүүлчдэд одоо нэр нүүр, мэргэжлийн нэр төр үлдээгүй. Энэ завхралыг засах ганц арга зам бол хаалтын гэрээгээр авсан мөнгөө буцаах, хаалтын гэрээ хийхийг хуулиар хориглох явдал юм.

trend

ӨНӨРӨӨ

СЭТГҮҮЛЧ , СУРВАЛЖЛАГЧ , ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛИЙН ЭЗДИЙН ХОХЬ НЬ ЦААШАА !!! ГӨЛӨГ АЯТАЙ МАН – С НЭР ЦОХСОН ОТГОНБААТАРЫГ СОНГОСОН НЭРТЭЙ АМЬТАН БОЛЦГООСОН БИЗ ДЭЭ !!! ХОХЬ НЬ ЭЭ !!!

Онцлох нийтлэлүүд